sonin.mn

Америкийн бизнес эрхлэгч, SpaceX компанийг үндэслэгч Илон Маск Киевийн бодлоготой санал нийлэхгүй байсан ч Украин дахь Starlink хиймэл дагуулын сүлжээгээ хэзээ ч унтраахгүй гэж мэдэгджээ. 


Тэрбээр, “Би Украины бодлоготой хэчнээн санал нийлэхгүй байсан ч Starlink хиймэл дагуулын сүлжээгээ хэзээ ч унтраахгүй.  


"Starlink”-гүйгээр Украины харилцаа холбоо сүйрнэ, учир нь Оросууд бусад бүх харилцаа холбоог гацааж чадна! Бид хэзээ ч ийм зүйл хийхгүй, эсвэл үүнийг наймааны хэрэгсэл болгон ашиглахгүй" гэж бичжээ. Гуравдугаар сарын 8-нд "Financial Times" сонин Европын холбооны Засгийн газрын албан тушаалтнууд хэрвээ Starlink сүлжээг Украинд зогсоосон тохиолдолд түүнээс өөр хувилбараар хангах арга замыг хайж байна гэж мэдээлсэн бөгөөд Украины анги нэгтгэлүүд 2022 оноос хойш байлдааны бүсэд Starlink хиймэл дагуулын сүлжээг ашиглаж байгаа аж. 

 

Ж.Сарнай

Эх сурвалж: news.info