sonin.mn

Саяхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хотын Их тал үхрийн зах арилжаа худалдаагаа эхлүүлж, тус улсын Ляонин, Жилин, Хэбэй, Шаньдун, Гүйжөү зэрэг олон нутгийн худалдан авагч, зуучлагчид цугларсан байна. Хятадын Олон Улсын Радио: "Тунляо хотын махны чиглэлийн үхрийн аж үйлдвэр олон жил хөгжсөний дүнд орон нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулах чухал хүчин болж, нутгийн малчин тариаланчдын орлогоо нэмэгдүүлэх чухал арга замуудын нэг болсон юм.

Их тал үхрийн зах нь Тунляо хотын дөрвөн том малын захын нэг бөгөөд сар бүрийн арилжааны өдөрт олон газраас худалдаачид, малчид энд хүрэлцэн ирж, үхэр арилжаалдаг. Жилийн үхрийн арилжааны хэмжээ 300 мянган толгой буюу 4 тэрбум юаньд хүрдэг. Өнөөгийн байдлаар Их тал үхрийн захад тулгуурлан үхрийн аж үйлдвэрийн 465 мэргэжлийн зуучлагч ажиллаж буй нь ойр орчмын 10 мянга гаруй малчин тариачдын худалдааны зах зээлд нэгдүүллээ.




Их тал захын байрлах Хорчин зүүн гарын хойд хошуу нь Хорчны тал нутгийн төв хэсэгт оршдог бөгөөд энэ нь эрдэнэ шишийн алдартай алтан бүсний нэг төдийгүй махны малын үржүүлгийн жишиг бүс юм. Тус хошууны нийт тариалангийн талбай нь 310 мянган га, бэлчээрийн талбай нь 778 мянган га, байгаль болон цаг уурын таатай нөхцөлд тулгуурлан “Хятадын үр тарианы томоохон нутаг" болон "Хятадын шар үхрийн нутаг" нэрийдэлтэй. 

Тус хошууны нийт 19 сум, сууринд 10 нь мал үржүүлгийн тоо толгойгоор 50 мянгыг давж байгаа бол 1969 мал аж ахуйн хоршооллыг ажиллуулж байна." гэжээ.


Г.Бямба