sonin.mn

БНХАУ-ын Бээжинд чуулж буй хоёр чуулганы үеэр, "дотоодын аялал жуулчлалыг үргэлжлүүлэн бэхжүүлж", "дотоодын хэрэглээг өргөжүүлэхийг дэмжих" тухай саналыг Хятадын Засгийн газрын 2025 оны ажлын тайланд бичиж оруулсанд энэ чиглэлээр 30 гаруй жил судалгаа хийж ирсэн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Хятадын Аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн захирал Дай Бинь сэтгэл маш өндөр буйгаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, "Хятадын уламжлалт соёл, сайн сайхан амьдралын туршлага, хүсэл эрмэлзэл нь гадаадын иргэдийн Хятадад аялах гол хүчин зүйл болсон юм. Ялангуяа хилээр визгүй нэвтрэх, боомтын бүртгэл зэрэг хилийн чанадын жуулчдад үзүүлэх бодлогыг улам чөлөөтэй болгохын хэрээр, хилийн чанадаас орж ирсэн жуулчид дотоодын аялал жуулчлалын зах зээлийг улам хөгжөөнтэй болгож байна. Дараагийн алхамд олон талт соёл, аялал жуулчлалын төслүүдийг үргэлжлүүлэн хөгжүүлж, аялал жуулчлалын шинэ төслүүдийг боловсруулан, жуулчид киногоор төдийгүй уралдаан тэмцээн, дуу хөгжмөөр дамжуулан үзэсгэлэнт сайхан Хятад орныг улам илүү ойлгож сонирхоно гэдэгт гэж найдаж байна гэжээ.


Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Хаврын баярыг дэлхийн өвд бүртгүүлж, Хятадад визгүй нэвтрэхийг амжилттай хэрэгжүүлж, "найзын тойрог" өргөжин тэлэх хүртэл өнгөрсөн оноос хойш Хятадад хилийн чанадын орж ирсэн жуулчдын тоо, хэрэглээ хурдацтай нэмэгдэж, "Хятадын аялал" дэлхий даяар алдартай болсон юм. Хятадын Үндэсний статистикийн газрын нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2024 онд Хятадад ирсэн жуулчдын тоо давхацсан тоогоор 131.9 саяд хүрч, жуулчдын нийт орлого 94.2 тэрбум ам.доллар болж, 2023 оныхоос тус бүр 60.8, 77.8 хувиар өссөн байна. 



Дай Бинь хэлэхдээ, визгүй зорчих, боомтын бүртгэл зэрэг гадаадын иргэдийн Хятадад зорчих бодлогыг тасралтгүй боловсронгуй болгохын хэрээр дэлхийн өнцөг булан бүрийн жуулчид Хятад руу их аялж байна. Иймээс Гадаадын жуулчдын хэрэгцээг хангахын тулд Шанхай, Бээжин, Гуанжөү, Чүнчин, Чэнду зэрэг хотуудыг хилийн чанадын жуулчдыг хүлээн авах аялал жуулчлалын гол хотууд болгон байгуулахад анхаарч ажиллахыг зөвлөж байна. Үүний зэрэгцээ хотын аялал жуулчлалын туршлага улам баяжихын хэрээр тээврийн дэд бүтэц, олон нийтийн үйлчилгээ, жуулчид хүлээн авах системийг тасралтгүй сайжруулж, улам олон жуулчдыг татах шаардлагатай байна. Мөн Хотуудын гаалийн татваргүй худалдааг сайжруулах, татварыг буцаан олгох үйлчилгээ, ачаа тээшний хадгалалт, ложистикийн холболт зэрэг нарийвчилсан үйлчилгээг боловсронгуй болгож, хилийн чанадын жуулчдад таатай орчин хангахыг санал болгож байна гэжээ.




Тэрээр цааш нь хэлэхдээ, зочломтгой, найрсаг байдаг нь Хятадын уламжлалт зан заншил, нээлттэй, хүртээмжтэй байх нь Хятад улс дэлхийтэй харилцах чухал арга зам юм. Цаашид ч үүргээ ухамсарлан биелүүлж, Хятадын аялал жуулчлалын салбарыг ахиулж, гадаад дотоодын жуулчдад илүү сайн үйлчлэх болно. Улам олон жуулчид Хятадад ирж, Хятадын үзэсгэлэнт сайхан уул усаар зугаалж, түүх соёлтой танилцахыг урьж байна гэжээ.