sonin.mn

Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг биелүүлэхэд шинжлэх ухаан технологийг тэргүүнд тавьж, шинжлэх ухаан технологийн инновацийг чухалчлах нь зайлшгүй замнал байх ёстой юм гэнэ. Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "2025 оны бүх Хятадын хоёр чуулганы хугацаанд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин төлөөлөгч гишүүдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцохдоо, шинжлэх ухаан технологийн инноваци хэмээх сэдвийг олон удаа хөндөж, “Шинжлэх ухаан технологийн инноваци болон үйлдвэрлэлийн инноваци нь шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэхийн үндсэн арга зам” хэмээн онцолж байсан юм.


Гуравдугаар сарын 5-нд Ши Жиньпин Жянсү мужийн төлөөлөгчдөд хандан хэлэхдээ, боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчнийг идэвхтэй бэлтгэн, эрдэм шинжилгээний бүтээлүүд илүү гаргахын зэрэгцээ түүнийгээ үйлдвэрлэлд үр дүнтэй ашиглах хэрэгтэй. Үйлдвэрлэлийн инновацийг хөгжүүлж, бодит эдийн засгийн үндсэн сууриа алдаж болохгүй. Уламжлалт үйлдвэрлэлээ сайжруулан, шинэ үйлдвэрлэлийн хэлбэрийг бий болгох хэрэгтэй. Мөн шинжлэх ухаан технологи болон үйлдвэрлэлийн инновацийг уялдуулан хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.


Гуравдугаар сарын 6-ны өдөр УТЗЗ-ийн БХХ-ны чуулганд оролцож буй Ардчилсан холбоо, Ардчиллыг дэмжих нийгэмлэг болон боловсролын салбарын гишүүдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцохдоо Ши Жиньпин, шинэ эриний шинэ замналд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг биелүүлэхэд шинжлэх ухаан технологи, боловсрол, боловсон хүчинд түшиглэх болно. Боловсролыг чухалчилж, боловсон хүчнийг идэвхтэй бэлтгэн, ур чадварыг нь бүрэн дайчилж, боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй гэжээ. Тэрээр мөн, шинжлэх ухаан технологийн бие даасан инноваци болон бие даан боловсон хүчнээ бэлтгэхийг уялдуулан нэгтгэж, боловсрол нь тэргүүлэх чиглэлийн үндсэн үүргээ гүйцэтгэх хэрэгтэй хэмээн онцоллоо. 


Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэн хүчирхэг улс орноо бүтээн байгуулах нь бүх нам болон нийгэм нийтийн хамтын үүрэг хариуцлага мөн хэмээн уг хэлэлцүүлгийн үед Ши Жиньпин онцоллоо. " гэжээ.