Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Нэгдсэн эмнэлгийн хажууд бохир хальсан гэх дуудлага Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвд өчигдөр орой 21:43 цагт ирсэн. Дуудлагын дагуу холбогдох хариуцсан орон сууцны контор болох "Опен хаус" ХХК-д мэдэгдэж, бохирын бөглөөг гаргаж, яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Мөн Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас ээлжийн бригад машин техниктэй байршил дээр нь ажиллаж, энэ сарын 14-нд буюу өнөөдөр үүрийн 04:00 цагт бохир усны шугамын бөглөөг гаргасан. “Опен хаус” ХХК болон бусад орон сууцны контор орчны цэвэрлэгээ, ариутгалыг хийж байна.



Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл2
Эмнэлэгт хэвтэж байгаа эмэгтэйчүүдийн жорлонд хийсэн цустай дамскнаас болж шугам маш их бөглөрдөг.
Ухамсар дорой хүмүүсээс болж байнга баас шээсэндээ холилдож байх юм.эмнэлгийн захиргаа хүмүүстээ ухуулга таниулга байнга хийж бай!