sonin.mn

Монгол Улсын БААТАР, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, СҮХБААТАР одонт, Дэлхийн шилдэг компани, Үндэсний ТОП-100 аж ахуйн нэгж, Монгол Улсын Аж Yйлдвэрийн салбарын шилдэг байгууллага, Монгол Улсын төсөвт нэг их наяд төгрөгийг төвлөрүүлдэг “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ” Монгол улсад үндэсний давхар даатгалын тогтолцоог бий болгох тусгайлсан чиг үүрэг бүхий ҮНДЭСНИЙ ДАВХАР ДААТГАЛ ХК-тай 3 дахь жилдээ хамтран ажиллаж, давхар даатгалын гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог ханган ажиллаж, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт заасан макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлж, гадаад валютын гадагшлах урсгалыг бууруулах ач холбогдолтой юм.


Үндэсний давхар даатгал ХК олон улсын стандартад нийцсэн давхар даатгалын үйлчилгээг үзүүлэн ажилладаг бөгөөд олон улсын нэр хүнд бүхий “А+“ болон “А“ үнэлгээтэй дэлхийн шилдэг компаниуд болох СКОР /SCOR/, Свисс Ре /Swiss Re/ болон /Ханновер Ре /Hannover Re/ давхар даатгалын компаниуд болон ердийн даатгалын компаниудтай хамтран их хэмжээний үнэлгээ бүхий гэрээнүүдийг давхар даатган ажиллаж байна.


Тус компанийн үйл ажиллагааг олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрч, олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч АМ Бест /AM Best/ агентлагаас урт хугацааны зээлжих зэрэглэлийг “bb+”, санхүүгийн чадавхын үнэлгээг “B”, цаашдын төлөвийг “Тогтвортой” гэж тус тус үнэлсэн.


Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь давхар даатгалын үйлчилгээ авснаар томоохон хэмжээний эрсдэл гарахад даатгалын компанийн хариуцлагаас давсан эрсдэлийг давхар даатгалаар хамгаалуулах ач холбогдолтой юм. Даатгалын үйлчилгээ авснаар хөрөнгүүд дээрээ эрсдэлийн үнэлгээ хийлгэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болох юм.