
Гишүүн болоод удаагүй байхад төрийн ордны баруун жигүүрийн гурван давхарт байрладаг миний өрөөнд ТЕГ-ын дарга Б.Хурц орж ирлээ. Хаалга тогшоогүй, орох зөвшөөрөл аваагүй, зүгээр л өөрийнхөө өрөөнд, эсвэл албан тушаалаасаа өөр хүндлүүлэх зүйлгүй боловсролгүй бүдүүлэг дарга доод тушаалтныхаа өрөөнд ордгоороо орж байгаа мэт. Орж ирмэгцээ уртаашаа ердөө тавхан алхам өрөөний хойморт асаж цонхны тийшээ нэг очоод, буцаж эргээд, холхиод л. Арай миний суудал дээр очиж суусангүй ээ. Харц дээгүүр, гар халаасанд. “Сайн уу” ч байхгүй, “За юу байна...?” Түүний албан тушаалыг ч таг мартуулсан бүдүүлэг дорой авир. Би энэ байдалд дургүй хүрэхийн хажуугаар жаахан балмагдлаа, ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой, өрөөндөө ороод ирсэн хүнийг хүндэлж урьж суулгах уу, эсвэл яг байгаатай нь адил хариу барьж үл тоох уу... Яагаад ингэв, энэ өөрийн нь байгаа төрх үү, эсвэл боловсрол дутуу олон улстөрч биеийн хэлэмжийн тухай ганц нэг юм олоод сонсчихсон, түүнийгээ хэрэгжүүлж байгаа нь бүүр нэг мэдэгдээд байдаг шиг зан гаргаж байна уу?!...
Би түүнийг урьж суулгасан ч үгүй. Гүйцэд бодож амжсангүй, автоматаар өөртэй нь адил хариу үйлдэл үзүүллээ. Өөрийг нь арай өөрөөр угтаж авна гэж бодсон бололтой, тэр жаахан байдалд орсноо:
- Гансүхийг /Байгаль орчны сайд байсан Лүймэдийн Гансүх/ сонсоо биз дээ? гэж байна.
- Сонссон, тэгээд?!
Миний энэ хариулт түүнийг жинхэнэ шоконд оруулсан бололтой тэгсгээд удалгүй халаасандаа гараа хийсээр гарч явлаа.
Энэ үгийн нь дараа би түүнийг сая ойлгов. “Чамайг төрөөд долоо хоноогүй байхад чинь барьж хорих гэж гэрээс чинь баривчилсан Л.Гансүхийг чинь би нүүрсний хэргээр яллачихлаа шүү дээ, чи харав уу..” гэж орж ирсэн юм байна шүү дээ. Эрх мэдлээ гайхуулж "Би ингэж хийж чаддаг!" гэдгээ хэлж байна. Тэр нь бас "Чамайг ч ингэх боломжтой" гэсэн үг! Зүй нь түүнийхээр бол би машид их талархаж, түүнд хүндэтгэлтэй хандан найзархах ёстой байж. Гэтэл тийм юм болсонгүй!
Би Гансүхийг үзэн яддаггүй, тэр миний дайсан биш, зүгээр л ОТ -д говийн усыг үнэгүй ашиглуулахыг зөвшөөрснийг нь зад шүүмжилж, бичиж эсэргүүцэж байсан. Энэ бол зарчим юм л даа, үзэн ядалт биш! Бид хоёрын аура, зарчим таарсангүй.
Хурцын бүдүүлэг хандлага надад хурцдаж, миний зарчим Хурцад хурцаджээ. Ямар ч талархалгүй, мэдрэмжгүй, хөгийн жижигхэн новшийн хүүхэн бэ?! Чи улстөрд хол явахгүй ээ, гайгүй ээ...
Гэхдээ тэр надад өс санах ёсгүй. Манай гэр бүл нэгэнтээ түүнийг ихээхэн өмгөөлж, чин сэтгэлээсээ хамгаалж байсан юм. Яагаад гэж үү? Түүнийг хил дамнуулан хүн хулгайлсан хэргээр Европт шоронд хоригдож байхад Монгол даяараа үзэн ядаж дэвсэлж байлаа. ХХБ-ны Б.Мэдрээ гуай бас бус хүмүүс манай хүнтэй холбогдож түүнийг Монголдоо авчрах хэрэгтэй гэсэн, бид ч бас тэгж бодож байсан. Зоригийн хэргээр хэлмэгдсэн Энхбат гэдэг залууг хилс хэрэгт гүтгэх, түүгээр С.Зоригийн хэргийг хаах гэсэн Ц. Элбэгдорж нарын зарим улстөрчийн улайрсан хүчин чармайлтыг гүйцэтгэхэд тэр гар бие оролцсон. Гэхдээ тэр албан тушаалтай байгаагүй, зүгээр л гүйцэтгэгч байсан. Монголын тагнуулын байгууллага ажилтандаа үүрэг өгсөн бол ямар ч асуултгүй “Мэдлээ, гүйцэтгэе!” байх ёстой, тэр тэгсэн. Түүний буруу зөвийн талаар дотооддоо янз бүрийн мэтгэлцээн өрнүүлж болно, гэхдээ гадныхны өмнө бол монголчууд нэг амтай тагнуулын ажилтнаа өмгөөлж цээжээрээ хамгаалж, эх орондоо авчрах нь “Мэдлээ, гүйцэтгэе!” гэдэг шиг монгол хүн бүрийн үүрэг. Ийм сэдлээр нөхөр бид хоёр түүнийг өмгөөлж байлаа. Ямар ч байсан тэр эх орондоо ирсэн. Тэр үүнийг мэддэг байх. Бидний өмгөөлөл бол манай гэр бүл түүнд хязгааргүй сайн гэсэн үг биш, энэ бол зарчим л байсан. Үүнийг харин тэр мэддэггүй байх.
Гурван жилийн дараа ТЕГ-аас нэгэн хуулийн төсөл тайлбарлаж УИХ дахь намын бүлгүүд дээр танилцуулга хийж байв. ТЕГ-ын дарга Б.Хурц нэгэн ажилтны хамт “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралд орж ирэв. Тагнуулын ажилтан хуулийн төслөө танилцуулан тайлбарлана. Хурц дарга тэр ажилтныг хорхойн чинээнд үзэхгүй, гишүүдийн нүдний өмнө дээрэлхэж байв. “Одоо боль, наадхаа алгас, тэгээч, ингээч...” Хэн ч анзаарахгүй байхын аргагүй бүдүүлэг харьцаа. Тэгж байснаа Хурц дарга өөрөө тайлбарлах юм болов. Гишүүдийн өмнө гарч зогсохдоо мөн л гар өмдний халаасанд. Миний тэвчээр алдарч микрофоноо асаагаад хэлэлцэж байгаа асуудлыг нь тас цохиж:
- “Уучлаарай, та халааснаасаа гараа авчихгүй юу!”
Хурц байтугай манай бүлгийн гишүүд ч шоконд орсон биз. Бүлгийн хурлын уур амьсгал эвдэгдэж хэсэг чимээгүй болсон. Хурц дарга тэр дороо биш жаахан байзнасгээд, ёстой нэг хөмхий зууж байгаа мэт аажуухнаар халааснаасаа гараа гаргалаа. Халаасандаа надад зориулсан салаавч гаргасныхаа дараа гараа гаргасан ч байж магадгүй. Хоёр дахь доромжлол. “Гайгүй ээ, чамайг хэн ч биш болгоно оо...”
Жилийн дараа сонгууль болоход тэр надад жинхэнэ салаавчаа харуулсан нь УРАН УЧРАЛаар дамжуулсан Элбэгдорж, Сайханбилэг, Хурц нарын хамтын бэлэг байсан билээ. Тэр “БЭЛЭГ”-ийг манай ард түмэн бүгд мэдэх болсон хойно.
Ер нь бол миний илүү зан л байхгүй юу, том дайсантайгаа л том дайнаа хийхгүй, хоёрын хооронд жижиг сажиг дайсан энэ мэтээр их цуглуулна аа. Тэр жижгүүдийнх нь хорлонтойг яана, том зорилгыг чинь сөнөөхөд хангалттай хорлонтой! Муу хүний санасан өс, зуусан хорыг юман чинээ бодохгүй,тоохгүй байх нь ухаалаг том сайн сайхны шинж ерөөсөө ч биш, чиний тэнэгийн л шинж! Энэ бол сургамж!
За тэр ч яахав, Хурц бол төрийн хүн биш. Төрд бодлоготон байх ёстой, тэр бодлоготон бүүр ч биш. Гэхдээ төрийг эрхшээж байгаа цөөн хүмүүст бол ийм үнэнч гүйцэтгэгч - МЭДЛЭЭ ГҮЙЦЭТГЭЕ -чүүд маш их хэрэгтэй байдаг, тийм хүмүүсгүйгээр хүчийг авах боломжгүй шүү дээ! Үүрэг даалгавар өгөхөд “Яах гэж.., хэрэггүй юм биш үү..., ийм учраас болохгүй байх аа дарга аа.., за би бодъё..., эхлээд судалж үзье..., би үүнийг чадахгүй юм байна, та өөр гүйцэтгэгч олно уу даа... энэ тэр гээд олон долоон юм хуцаад өөдөөс солиороод байхгүй, боддоггүй, бодож мэддэггүй, чаддаггүй “Мэдлээ, гүйцэтгэе!” бол маш чухал.
Гэхдээ нэг үнэн бол “Мэдлээ, гүйцэтгэе”-чүүд хэзээ ч ЭЗЭН болдоггүй. Хурц элчин сайд болох нь. Уг нь түүнд хурцдах л алба. Гэхдээ тэр болох байх, яагаад гэвэл УИХ “Мэдлээ гүйцэтгэе!”-чүүдээр дүүрэн байгаа. Тэгэхээр Хурц эзнээ сольсон уу, эсвэл түүний эзэн нөлөөтэй хэвээр байна. АХ НАР-ын үе дуусаагүй, “МЭДЛЭЭ, ГҮЙЦЭТГЭЕ!”-чүүдээр үргэлжилсээр...
УИХ-ын гишүүн асан Г.Уянга
Сэтгэгдэл50
100% сайн нийтлэл. Харин Хурц сайн гүйцэтгэгч үү? Муу гүйцэтгэгч үү? Байнга л хэл аманд орооцолдон гэрэл цохиулж явдаг 007 ч дээ.
Шар устэй гичий одоо юу мэдэхэвдээ нөхөртэйгөө хамт өөртөө сисчем судлаач хоч өгсөн зөнөгтэйгөө хамт эх орноосоо урвагч женкогийн угаадас баасаар нь хооллож амьдардаг шавжнууд. Та нар бүгд эх орноосоо урвасан хэргээр ялаа аваад явах цаг нь ойртож байна даа ороzын шээснүүдээ!!!
Uyanga bidnii dund baigaa ni az zavshaan yumdaa. iim humuus baidaggui baisan bol odiid bidnii amidral shavar shalbaag dund baih bui za
Хурц бол цааз гүйцэтгэгч мөн !
Хайаяааа ,Малуд аа ..Хуар Цао бол цэвэр хятад хүн шоо..
Хайяаа.Малуд аа.. Хуар Цао-гийн шанааг сайн хараваа.. День Хао данжаадын шанаатай тун адилхаан байсаан шүү..
Боловсролгүй, долоож амьдардаг, амнаас цаашгүй эр эм хоёр, зөвхөн хэрүүлийн түвш ний л "сэтгүүрчид" юм доо ! Өөрсдөө л өөрс дийгөө сэтгүүлчид гэхээс бусад нь бол энэ хоёрыг сэтгүүрчид л гэдэг дээ !!! Хаа явсан газраа л хэрүүл сэтгэж явдаг амьтад.
Уянга алнаа, мундаг бичсэн байна. Элбэгдоржийн даалгавараар Хурцыг гадаад явуулах гэж байгаа нь ойлгомжтой байна шүүдээ. Засгийн газарт АН сууж байгаа чинь ЭБА сууж байна гэсэн үг.
Уянга алнаа, мундаг бичсэн байна. Элбэгдоржийн даалгавараар Хурцыг гадаад явуулах гэж байгаа нь ойлгомжтой байна шүүдээ. Засгийн газарт АН сууж байгаа чинь ЭБА сууж байна гэсэн үг.
Za Uyanga Hurtsad unendee l jijigdene😂
Buh talaar🤣
Уянга хүүхэн дандаа л хов ярьж, хог ухаж яв даг муу улны амьтан доо. Мөнхбаясгалан ч ялгаагүй !
Уянга хүүхэн дандаа л хов ярьж, хог ухаж яв даг муу улны амьтан доо. Мөнхбаясгалан ч ялгаагүй !
Элчин сайдыг томилдог шиг консул болж буй хүмүүсийг УИХ-аар оруулаж,хэлэлцэж,олны дэмжлэгээр томилож байх хэрэгтэй. Тэгэхгүй бол хүн амины хэрэгтэн ч шоронгоос Консул болох магадлалтай ажээ.
Баярлалаа
Шар устэй гичий одоо юу мэдэхэвдээ нөхөртэйгөө хамт өөртөө сисчем судлаач хоч өгсөн зөнөгтэйгөө хамт эх орноосоо урвагч женкогийн угаадас баасаар нь хооллож амьдардаг шавжнууд. Та нар бүгд эх орноосоо урвасан хэргээр ялаа аваад явах цаг нь ойртож байна даа ороzын шээснүүдээ!!!
Чи Хурцын ялгадсаар хооллогч нь байна. Жинхэнэ урвагч чинь Хурц.Хурц хүзүүгүй хужаагийн бөгс долоосоор албан тушаал аваад түүний захиалгаар энгийн иргэдийн цус хөлс, нулимсаар чамгүй холлосон ороолон.
Хурцын бөгс долоож амь зогоогч
Хурц луухаан гаомингийн бага дарга Хүй Сюи Жанг, Бээжинхүү День Хао хоерыг хашаан дээр тэгнүүлж араас нь засаадчихаад дуртайгаа хийж байгаа шоо..
Женкогийн угаадсаар хооллогч шимэгч хорхой женко шорон шаах сурагаар эзнээсээ тушаалаа авчээ дээ хэхэ
Маш олон гэмгүй иргэдийг хилс хэрэгт гүтгэж (Францаас иргэн Энхбатыг авчирч алсан)шоронд эрүүдэн шүүж тамлаж,олон ч гэр бүлийг зовлонд унагаж нус нулмистай нь хольсон энэ Алуурчин гэмт хэрэгтэнг Дипломат албанд томилбол жинхэнэ онигоо,энэ Төр,Засаг ялзарсны баталгаа болно!!! Огцорч шудрага Е/Сайд томилж энэ бүдүүлэг гэмт хэрэгтэн Хурцыг тэр шоронд нь суулгах ёстой!!!
нямдоржийн үед хамиртай байж гэмт хэргийг илрүүлж эрдэнэт мэтийг ард түмэндээ авч байсан юм бишүү
Яана даа Монголын миньТӨР
Uyanga bol jinhene hudlaa gar. Neftiin ordtoi holbootoi bsn heveeree yu. Neg l gazar shoroo geed yavaad bsn arduuraa ooro yumtai bsn gd avtobusand bsn humuus olon jiliin yariltsaj bhig sonsoj bilee
хүзүүгүй тарвагадоржийг хүчээ авсан,монголын хаан байхад хэн сөрж байв нөгөө худлаа гар гэгдсэнУянга,баярын 7 хаусыг хэн илчилж их хурал дээр дэлгэж байв нөгөө л Уянга,Таван толгойн ордыг хамгаалж үлдсэн гишүүд дотор нөгөө л Уянга,энэ бүхнийхээ төлөө улс төрийн карьераа хурц мэтийнхнээр хаалгасан нь мөн л Уянга,иймд дүгнэлтээ өөрсдөө хийнэ биз дээ,худлаа гар уу,эх оронч уу гэдэгт
Монголын ардчилсан намд хурцаас өөр боловсон хүчин байхгүй юм байна даа
Ха хаа хаахаа, асман азрага шиг төгцөг үү?
Хурц болон түүний гэр бүлийг хэн ч биш болгоод хая. Гайхуулах чадваргүй хөгшин төгцөг Хурцын үе дууссан.
Энхбатыг Элбэгдорж биш Нямдорж Зоригийн хэргээр гүтгэсэн
Үнэн эсэхийг баталж чадах уу? Худал бол чи, Хурцын даварсан гаагааны суларсан резин болно.
Ер нь бол төрийн албаны бүхий л салбарт "мэдлээ гүйцэтгэе" гэдэг хүмүүс дарга нарын итгэлийг олж, хамаг хулгай, луйврыг нь хийлцэж, хамт ашиг хүртэлцэж, нэг ёсондоо цүнх баригч хийж албан тушаал ахиж явдаг. Би ийм бодолтой байна, зарчим, хууль нь ийм байдаг гэх мэтчилэн өөрийн бодлоор хандаж байгаа хүмүүсээс дарга нар айж, элдэв төрлийн шалтаг хайж, дарамталж, өөрийг анзаарах сөхөөгүй, зай барьж хол байлгахыг хүсдэг.
Алах хэрэгтэй тийм улс төрчдийг. Улс төрчдийг алж байх хэрэгтэй. Улс төр гэдэг тулааны талбар. Улс төрд тунгалаг жаднуудаар байлдахгүй. Иймд улс төрчдийг бодитоор алж байх шаардлагатай. Хурцыг алж хая.
Уянга бол өаднүй муу хүн..ард түмэн чамайг үзэн яддаг..чи эрдэнэчимэгийг яаж хорлож байлаа..
Хайаяааа ,Малуд аа ..Хуар Цао бол цэвэр хятад хүн шоо.. Өмэхэй ухэра малуд аа.... Хуар Цао-гийн шанааг сайн хараваа.. День Хао данжаодын шанаатай тун адилхаан байсаан шүү..
Хурцыг хэлмэгдүүлсэн болохоороо төр уучлал гуйж албан тушаал шагнаж байнадаа муу хүн..ард түмэн чамайг үзэн яддаг..чи эрдэнэчимэгийг яаж хорлож байлаа..
Худал шаагаарай. Төрийн ордонд үүрлэж байгаа хулгайч, новшнуудыг шорон хоног тоолон хүлээж байна.
төр долигоно буулт хинэ гэж юу яиад байнаа
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!
Хурц гэж энэ хулгайч, дээрэмчин эрийг хуулийн дагуу шоронд хийх нь битгий элчин сайд болгоно гээд гүйж байгаа Гантөмөрийг бас шалгах хэрэгтэй
Уянга мундаг эх оронч, Хурц мунаг бас сүнсээ худалдсан сүг
Ногоон малгайтуудын үргэлжлэл.
Хурц ч намайг хэн хэлж нохойг хэн саахав гэсэн шиг давилуун пи л да. Хувьдаа өчнөөн өв хөрөнгөтэй гээд хуцаад байдгийм зайлаад зайгаа бариад амьдархад яадаг байна аа. Уянга л хэлсэн болхоос үнэн үг шд. Бас юу дутлаа гээд элчин, консул монсул вэ. Зайлаач.
Хурц бол Элбэгдоржийн эвээл дор аялдан дагагч хог шаар бөөс байсан шүү дээ. Түүний генёрал цолыг нь хураах ёстой. Ямар ч гавьяа байгуулаагүй хутган үймүүлэгч хор найруулагч яаж бригадын генералыг алгасч хошууч генерал болж чадаж бнаа
Бодит байдлыг хожуу ч гэсэн нийтэд дэлгэж бас салхи оруулсан энэ мэдээ хэрэгтэй хүмүүсдээ хүрээсэй
Хурцын тайванд томилбол хятад улсыг доррмжилсонд тооцогдох биз дээ.
Уянга алнаа, мундаг бичсэн байна. Элбэгдоржийн даалгавараар Хурцыг гадаад явуулах гэж байгаа нь ойлгомжтой байна шүүдээ. Засгийн газарт АН сууж байгаа чинь ЭБА сууж байна гэсэн үг.
Уянга бас хүнд үнэлэлт өгөх юм гэнээ. Хурц бол та 2 эхнэр нөхрийн дэргэд төрийн хүэ байхгүй юу.
Нэр цэвэр мөрөөрөө шудрага хүнийг хулгайлж авчирсан бол их уур, зэвүү 2 зэрэг хүрэх байлаа.. Күүвэ яахав Энхбат юм л дөө гэж.. Энхбат бол тийм ч энхийн цагаан тагтаа байгаагүй ээ. Олон гэмгүй хүүхэд залуусыг дээрэмдэж зовоож, зодож байсан.Энхбат гэдэг нэрийг сонсмогц л түүнд дээрэлхүүлж байсан олон хүний нулимас цийлэгнэж уур хилэнгээ барьж яддаг. Хүүхэн зарж нөгөө охид хүүхнүүдүүдээ тарчлааж дарамталдаг нэгэн байсан
би энхбат гэгчид хамаг эдээ оросод наймаа хийж явахдаа дээрэмдуулж л явлаа, хурц бол тушаал л гуйцэтгэгч, тушаал л биелуулсэн ажилтан !!!!
Хурц бусдыг онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулж амьдрлаар нь сүйрүүлсэн хүн шоронд байх ёстой хүн. Эрүүл нийгэмд байсан бол энэ хүн аль хэдийнэ гэмт хэргийнхээ төлөө шоронд сууж байх байлаа