sonin.mn
 
Баянзүрх дүүргийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэдний дэлгэсэн баримт болон хэвлэлийн хурлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Хөрөнгө оруулалт нэртэй 4 тэрбумын жагсаалтын задаргаа:
 
(Cая төг.)
БЗД Тамгын газрын урсгал засварын ажилд -112
БЗД Тамгын газарт автобус, ачааны машин - 81
БЗД Хурлын танхимын чанга яригч систем - 46.7
Хогны машин худалдаж авахад - 330
Авто баазын засвар, үйлчилгээ тоног төхөөрөмжинд - 200
Үүсмэл болон хур хог ачиж тээвэрлэх ажилд - 380
Том болон дунд оврын хогны сав - 213
Зам засварын ажилд бетон зуурмагны тоног төхөөрөмж -10
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн эд
хөрөнгийн засварын ажилд - 142
Нутаг дэвсгэрийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил -370
Хөрөнгө оруулалтын ажлын зураг төсөв боловсруулахад - 83.5
БЗД-ийн автобусны буудал орчмын тохижилтын ажилд - 42.5
Татварын хэлтэст шаардлагатай тоног төхөөрөмж авахад - 300
Татварын хэлтсийн барилгын засварын ажил - 189
Иргэний анхан шатны шүүх байгууллагын тохижилтэнд - 21
Хороодын урсгал засварын ажилд -152,7
Эрүүл мэндийн төвийн хашаа шинэчлэх ажилд - 30
Баянзүрх Шижир амралтын засварын ажил - 250
 
Хэсгийн дүн: тэрбумт төг
 
5,19 дүгээр хороодын хөрсний усны судалгааны ажилд -17.3
Өрхийн эмнэлг, хорооны барилгын засварын ажилд - 335.6
Сургууль орчмын камержуулалтын ажилд - 245
7 дугаар хорооны камержуулалт - 52
Цэцэрлэгийн барилгын, дээврийн ажилд - 59.8
Сургуулийн урлаг заалны тохижилт, засварын ажилд - 50
8-р хорооны явган зам, талбайн тохижилтын ажилд - 135.9
18-р хорооны дээврийн засварын ажил - 75.7
18-р хорооны хүүхдийн тоглоомын талбайн - 66.4
 
Хэсгийн дүн:
1 тэрбум 37 сая төг
 
Дүгнэлт 1:
 
• БЗД-ийн иргэдийн нэн шаардлагатай эрэлт хэрэгцээнд 1,037 тэрбумыг зарцуулж, тэвчиж болох, ач холбогдолгүй ажилд 2,95 тэрбумыг зарцуулсан.
• Яагаад өнгөрсөн цаг хугацаан дээр ярьж байна гэхлээр БЗД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид нарт ужиг болсон үйл ажиллагааны арга барилтай. Эхлээд төсвийн хөрөнгийг зарцуулна. Тэгээд дараа нь зарцуулсан хөрөнгөндөө тааруулж үйл ажиллагааны хөтөлбөр, төсөв баталж ирсэн учраас.
 
Дүгнэлт 2:
 
• Одоо энэхүү хөрөнгийн жагсаалтыг батлуулахаар улайран зүтгэж байгаа явдал нь Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,4-т “төсвийн төсөл” гэж дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэн, хуульд заасан шаардлагын дагуу төсвийн шатлал бүрээр төсвийн ангилал ашиглан Засгийн газраас Улсын Их Хуралд, түүнчлэн бүх шатны Засаг даргаас тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн төсвийн саналыг” гэж заасан байх бөгөөд төсвийн саналыг хуулинд заасанчлан иргэдийн оролцоог хангасан хэлэлцүүлгийг зохион байгуулаагүй, МАН-ын Хурлын Төлөөлөгч нарт огт үзүүлэхгүй, мэдээллийн ил тод байдлыг зөрчиж, 2019 оны төсөвт тодотгол хийхыг оролдож байна.
• Энэхүү төсвийн давсан орлогын эх үүсвэрийн талаарх мэдээллийг нууцалж байна.
 
Дүгнэлт 3:
 
Төсвийн тухай хуулийн хариуцлагатай байх зарчмын талаар маш тодорхой заасан байдаг.
Тухайлбал:
• 6.6.2.төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх гэж заасан байдаг. Гэтэл БЗД-ийн татварын хэлтэс төсвийн асуудлаа Татварын Ерөнхий Газрын даргад хандаж төсвийн асуудлаа шийдүүлэхийн оронд Төсвийн өөр ерөнхийлөн захирагчид хандаж байгаа нь хууль зөрчиж байна.
 
Дүгнэлт 4:
 
• Нийслэлийн Аудитын газраас болон Сангийн яамнаас хийсэн шалгалтаар Баянзүрх дүүргийн 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 5.1 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн. Үүнээс:
- орон нутгийн төсвийн байгууллагуудын санхүүгийн тайланд 1.3 тэрбум төгрөгийн зөрчил;
- Тусгай шилжүүлгийн байгууллагуудын санхүүгийн тайланд 653.7 сая төгрөгийн зөрчил;
- Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн 6 газрын 2016 оны санхүүгийн тайланд 3.1 тэрбум төгрөгийн зөрчил тус тус илэрсэн.
Дүүргийн Засаг дарга Пүрэвдаваа, Засаг даргын Тамгын газар, Нийтлэг үйлчилгээний газар-4, Нийтлэг үйлчилгээний нэгдсэн авто бааз, Баянзүрх Шижир амралтын санхүүгийн тайланд их хэмжээний зөрчил гарч “Хязгаарлалттай санал дүгнэлт” өгсөн. Зөвхөн эдгээр байгууллагуудын санхүүгийн тайланд санхүүгийн үйл ажиллагаа, бүртгэл тайлагнал, хууль тогтомж, журам зааврын хэрэгжилт хангалтгүйгээс нийт 3.7 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн.
2015 оны санхүүгийн тайланд гарсан төсвийг үрэлгэн, хэмнэлтгүй зарцуулсан зөрчлүүд 2016 онд дахин давтагдсан гэж дүгнэсэн.
Сангийн яамны шалгалтын актаар 12 төрөл зүйлийн алдаа зөрчлүүд илэрч тогтоогдсон. Уг актаар зөрчигдсөн, мөрдөж ажиллаагүй, хэрэгжихгүй байгаа хууль, тогтоомж, холбогдох журам, заавартай холбоотой хуулийн заалтуудыг дэлгэрэнгүй байдлаар маш тодорхой заасан.
 
Дүгнэлт 4: Гарсан зөрчлүүдийн хууль эрх зүйн үндэслэлүүдийн дэлгэрэнгүй жагсаалт
 
Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.2, 6.2.3, 6.2.5, 6.4.1, 6.6.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.3.6, 64 дүгээр зүйлийн 64.1.1-т тус тус заасныг мөрдөж ажиллаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
1. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.6.6, 16 дугаар зүйлийн 16.5.5, 60 дугаар зүйлийн 60.3.1,60.3.4-т тус тус заасныг зөрчсөн;
2. 2016 оны Төсвийн тухай хуулийг мөрдөж ажиллаагүй, хуулиар хүлээсэн үүргээ
биелүүлээгүй;
3. 2017 оны Төсвийн тухай хуулийг мөрдөж ажиллаагүй, хуулиар хүлээсэн үүргээ
биелүүлээгүй;
4. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.11, 36 дугаар зүйлийн 36.1.2-т тус тус заасныг мөрдөж ажиллаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
5. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.5-т тус тус заасныг мөрдөж ажиллаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
6. Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасныг мөрдөж ажиллаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
7. Улсын Их Хурлын 2016 оны “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 47 дугаар тогтоолын 1.2.В.З, 1.2.В.4, 1.2.В.5, 7-д заасныг мөрдөж ажиллаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
8. Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын 4-т заасныг зөрчсөн;
9. Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын 1.4, 3.1, 3.2, 3.3-т тус тус заасныг мөрдөж ажиллаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
Ю.Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Шилэн дансны цахим
хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журмын 7.4.4-т заасныг мөрдөж ажиллаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
1 Юангийн сайдын 2012 оны 244 дүгээр тушаалаар батлагдсан “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-ын 12.2.1, 12.2.1.6-д тус тус заасныг мөрдөж ажиллаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
12. Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тушаалаар батлагдсан “Орон нутгийн хөгжпийн сангийн заавар”-ын 5.3, 6.3.5-д заасныг мөрдөж ажиллаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
13. +Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 4/09 дүгээр тогтоолыг мөрдөж ажиллаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
 
 
 
 
Ч.Анхныбаяр