Монголын бизнесийн салбарын анхдагчдын нэг, томоохон татвар төлөгч, хувийн хэвшлийн хөгжлийн нүүр царай, чөлөөт зах зээлийг оройдоо залаад 20-иод жил болж буй тусгаар тогтносон улсын нэг нэрийн хуудас болсон аварга том компани хятад гуншинтай байхыг үзээд гайхан цочирдов.
Аливаа улсын өөрийгөө хүндэтгэдэг, ноён нуруутай ямар ч байгууллага Интернэтэд вэбсайтаа нээхдээ үйл ажиллагааны чиглэлийг харгалзан com, net, org, info гэх мэтийн өргөтгөлтэй домэйн нэр авч хэрэглэдэг бөгөөд бусад тохиолдолд өөрийн орны үндэсний домэйнийг нэрийнхээ араас зүүдэг, үүгээрээ ч бахархдаг. Монголын хувьд энэ нь mn гэсэн хоёр үсэг байдгийг бид нийтээр мэднэ. Хоёрхон үсэг боловч энэ бол Монголын юм шүү гэдгийг илтгэдэг тамга, нэрийн хуудас, цол гуншин ч юм. Монакогийн ч юм уу нэг гайгүй компани из гэсэн өргөтгөлтэй нэрээр сайтаа нээгээд, "Бид Америк шиг мундаг" гэж хөөрөх, эсвэл Молдавын нэг корпораци cn гэсэн "тамга" сайтдаа дарчихаад, "Манайх Хятадтай үй зайгүй" хэмээн сагсалзсан хөгийн явдал энэ хорвоод гараагүй.
Гэтэл хорвоод байхгүй ийм явдал энүүхэн хамар дор, Монголд маань гарахаар барахгүй, эзэн нь Монголын бизнесийн нэг сүмбэр уул байж байхыг мэдээд жигтэйхэн гайхав аа. Энэ уулын нэрийг "Женко" гэдэг, Монголд мэдэхгүй хүн үгүй. 1969 онд Марио Пьюүзо гэдэг итали үндэстэн хүн хожим кино болж ихэд алдаршсан зохиолдоо Сицилиэс Америкт ирж суурьшсан хэдэн итали гэмт хэргийн бүлэглэл байгуулж, түүнийхээ халхавч болгох зорилгоор нээсэн пүүсээ нэгнийхээ нэрээр нэрлэсэн тухай бичсэн нь өнөөгийн энэ нэрний эх сурвалж гэж монголчууд мадаггүй итгэдэг ч монгол "Женко"-гийн албан бус намтарт энэ нь "Оепега1 сотрапу" гэсэн англи үгний товчлол хэмээн болхи бааз тайлсан байх нь харагдана.
Үг нь ч яах вэ, итали байна уу, англи байна уу хамаагүй юм. Энэ үгээр нэрээ хийсэн Монголын луглагар компани үнэхээр Монголынх уу гэдэгт эргэлзэж гайхах баримт захаас аван гарч ирж байгаа нь анхаарал татаж, сониуч зан эрхгүй хөдөлгөв.
"Женко"-гийн вэбсайтын хаяг нь http://www.genco.com.sg . Өөрөөр хэлбэл сервер нь Монголд биш Сингапурт, энэ улсын үндэсний домэйн нэр дээр байрладаг аж. Гайхах болсон гол шалтгаан энэ. Дээр хятад гуншин гэсний тухайд тайлбарлах нь зүйтэй. Сингапур бол үнэндээ Хятадуудын улс. Сингапур үндэстэн гэж угаас байгаагүй. Малай, хятад үндэстэн суудаг энэ арлыг Малайз улс хятадуудаас салж амрахын тулд л 1965 онд олон таван үггүй бүрэлдэхүүнээсээ гаргаж, тусгаар тогтнуулсан юм. Өнөөдөр энэ улсын хүн амын 75 хувь нь хятадууд. Шашин сэтгэлгээ, хэл соёлын хувьд ч Хятадаас салгаж ойлгох ямар ч арга байхгүй. (Хятад улсаас гээгүйг анхаарна уу)
Нэрийн хуудас болсон вэбсайтаа Монголд биш гадаадад байрлуулж, гадаад гуншин зүүснийг нь "Женко"-д гайхах нэг шалтгаан гэж л үзсэн болохоос биш компанийг эсвэл хэн нэгнийг "хужаажуулах" гэсэн юм энд үгүй. Тэрхүү гадаад улс нь хэн болохыг мэдэхийн тулд цаад руу нь жаахан өнгийж харахад л ийм юм. Монгол-Сингапурын олон жилийн найрамдалт харилцааг хоёр гараа өргөн дэмждэгээ энд тэмдэглэсү.
Гайхах юм ингээд дуусахгүй бололтой. Сингапурын компаниудын танилцуулга, тус улсын иргэдэд хаяглагдсан ажлын байрны зар энэ тэр гэх мэт нээлттэй өдий төдий эх сурвалжийн мэдээлэлд Монголын ч юм шиг, Сингапурын ч юм шиг "Genco Holdings Pte Ltd” гэдэг компанийн нэр 101 Thomson Road #16-05 United Square Singapore 307591 гэсэн хаяг, http://www.genco.com.sg вэбсайттайгаа байгаа нь байн байн тааралдана. Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгын 2010 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт, хувьцааг нь эзэмшдэг хэмээн тэмдэглэсэн "Женко Холдинг" ХХК энэ мөн үү? Вэбсайтад нь монголоор нэг ч үг үсэг байхгүй боловч Вауаngol Hotel Office, Ulaanbaatar, Mongolia, Chingiss Khan Avenue, Sukhbaatar District гэсэн хаяг буйг үзвэл яах аргагүй мөн ч юм шиг. Үүнээс үзвэл Х.Баттулга хуулиас нуугдан Сингапурт \Хятадад\ хоргодож байсан, үе үе сэтгүүлчдийн багийн хамаг зардлыг дааж тийш аялуулдагт нь гайхах зүйлгүй юмсанж.
Х.Баттулгын бизнесийн азтай одтой замналын эхэн үе Сингапуртай холбоотой гэдгийг монголчууд бүгд мэднэ. 1993 онд "Женко"-г байгуулаад түүний хийсэн анхны асар их ашигтай наймаа бол Сингапураас видео камер авч Улаанбаатар, Бээжинд аваачин дамлан зарах байв. Арслан хотын биенесмэнүүдтэй түншилсэн түүний харилцаа өнөөдөр харин ямар өндөр түвшинд хүрснийг дээрхээс ондоо өдий төдий жишээн дээр харахад мөн л гайхмаар зүйлс зөндөө тааралдах аж. Монголын хамгийн том зочид буудлын нэг "Баянгол"-ын эзэн хэн бэ гэж асуувал өнөөдөр түүнийг л гэж хэлнэ. Тэгвэл албан ёсны данс харааг үзвэл хараахан тийм биш юм.
Монголын Хөрөнгийн биржийн бүртгэлд "Баянгол зочид буудал" ХК-д таваас дээш хувийн хувьцаа эзэмшдэг талуудыг хэрхэн нэрлэснийг үзвэл, Х.Баттулга 6.22 хувь, Х.Баттулга 13.78 хувь, Х.Баттуул 16.3 хувь, Д.Бадамдэлгэрэх 14.78 хувь, Билли Лим Син Пау 16.32 хувь гэжээ. Х.Баттулгатай тэнцүү шахуу, "Женко"-гийн хоёр дахь гол хүн Х.Баттуулаас илүү хувь эзэмшдэг нэг гадаад хүн гараад ирэх нь тэр. Билли Лим Син Пау гэдэг нь Сингапурын иргэн, хятад. “Баянгол"-ын том хувьцаа эзэмшигч энэ хужаа хүн өдгөө уг компанийн захирлаар ажилладаг "АПУ" компанийг хувьчлахад "Женко" оролцож байсан.
Бас Улаанбаатар үйлдвэр нь саяхныг хүртэл спиртээр хангаж байсан бөгөөд харин тухайн үеийн албан ёсны мэдээнд "Женко" гэдэг нэр байхгүй, харин Сингапурын иргэн Билли Лим гэж бий нь уг хувьчлалд хэн нь хэнийхээ өмнөөс орсныг өнөөдөр тодорхой харуулж байна. Олон жилийн өмнө "Женко"-гийн мэдлийн "Сити шоп" хэмээх сүлжээ дэлгүүрийг энэ хүн хариуцан ажиллаж байсан гэдэг бол өнөөдөр түүний хариуцдаг "Женко"-гийн активууд мөн л нэг бус. Тодорхой мэдэгдэж байгаагаар бол Билли Лим өнөөдөр "Женко тур бюро" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг байна. Х.Баттуул нарын есөн хүнтэй ТУЗ-ийг удирддаг гэсэн үг. Хөрөнгийн биржийн мэдээллийн санд өнгөрсөн оны долоодугаар сарын 25-нд орсон "Женко тур бюро" ХК-ийн удирдлагын бүтцийн танилцуулгад ингэж байгаагаас гадна анхаарал татсан нэг зүйл бол, уг танилцуулгад Билли Лимийг "Капитрон" банканд ажилладаг" гэжээ. Тэнд теллер хийдэггүй нь мэдээж тул хужаа эр "Женко"-гийн үндсэн хэд хэдэн активын шууд удирдлагад багтдаг байх нь.
"Женко"-гийн хужаа Лимүүд Биллигээр дуусахгүй нь бас гайхал төрүүлнэ. Зарим мэдээлэл нь хуучирсан ч байж болох мөн л Сингапурын дээрхтэй төстэй зарим сайтад Деннис Лим гэдэг хүний нэр гарч ирэв. "Genco Holdings Pte Ltd” компанид “managing director” гэдэг ажил хийдэг хүн аж. Хятадын Зүүн Өмнөдөд түгээмэл Лин гэдэг овог Сингапурт Лим болдог. Тэндээ ч мөн манай Бат, Дорж шиг нийтлэг. Нэр нэгтийн чих нэгийн үлгэрээр Сингапурын олон Лимийн нэгний нэр андуурагдаад энд орчихоо биз, "Женко" арай ч энэ олон Лимээр яах вэ гэж бодтол бас ч тийм биш ажээ. 2009 оны 12 дугаар сарын 5-13-нд Хонгконгт болсон Зүүн Азийн наадмаас манай жүдочид хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртсэн юм. Тэднийг ирсэн хойно нь Азийн нэгэн улсын бизнесмэн 22 мянган доллар бэлэглэснийг санаж байна. Нэрийг нь Деннис Лим гэж байв. Тамирчдад маань өглөгийн гараа сунгасан гадаадын тэр буянтай бизнесмэний нэр өнөөдөр Монголын жүдо бөхийн гол ивээн тэтгэгч "Женко" компанид ажилладаг хэмээн интернэтэд алдар нь дурайж байгаа чухам хэн нь тодорхойгүй тэр сингапур хужаа эрийн нэртэй яг ижил байх нь юу вэ? Лим, жүдо, "Женко"... Ингэж гайхаад цааш нь сонирхвол үнэхээр гайхмаар зүйл олон гарч ирэх ажээ.
Дээр дурдсан "Женко Холдинг"-ийн вэбсайтад "Mining" буюу "Уул уурхай" гэсэн хэсэг байна. "Баянгол" зочид буудал, "Мах импекс", Чингис хааны аварга хөшөө зэрэг олны мэдэх олон охин, харьяа компани, активуудаас нь өөр, жирийн бидний мэддэггүй бизнесийн бүтэц "Женко"-д нэг бус байдаг ажээ. САМS (Central Asian Mine Supplies CAML(Central Asian Mining Logitics)) CAMEX (Central Asian Mineral Exploration) гэсэн гурван компанийн танилцуулга энд буйн эхнийх нь уул уурхайн компаниудад тоног техөөрөмж нийлүүлдэг бол удаах нь тэдэнд ажиллах хүчин зуучилдаг аж. Зуучлуулагчдаас хэтэрхий их хөлс авдаг, Оюу толгой зэрэг уул уурхайн аваргуудын хятад ажиллах хүчнийг Монголд монополь эрхтэйгээр дангаар зуучилдаг гэгдэн хэвлэлээр шүүмжлэгдэж байсан энэ компанийг "Женко"-гийн "хүүхэд" гэдгийг даанч мэдсэнгүй.
2006 оны наймдугаар сарын 17-нд байгуулагдсан, уул уурхай хайгуул, олборлолтод төвлөрдөг гэх "Камекс" ХХК энд хамгийн ихээр анхаарат татав. Төв аймгийн Баян суман дахь Төгрөг нуурын хүрэн нүүрсний, Хэнтийн Өмнөдэлгэрт вольфрам, молибдений, Сэлэнгийн Хүдэрт төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж байгаа, зохих лицензүүдийг хууль ёсоор эзэмшдэг хэмээсэн энэ компанийн танилцуулгыг уншиж суухад МоАХ-ны IV Их хурал дээр Х.Баттулга "Уул уурхайн эздийн орлого жирийн иргэдийнхээс 250 дахин илүү байна" хэмээн заналтайгаар мэдэгдэж байсан нь санаанд бууна. Х.Баттулга хоёр нүүр гаргаж тэдгээр занагдаж буй эздийн нэг нь өөрөө мөн гэдэгт амар иттэхийг хүсээгүй учраас монголчууд тэр бүр хайхардаггүй нээлттэй эх сурвалжаас тодруулахад дахиад л гайхмаар баримтууд гарч ирэв ээ.
Нэгэн цагт "Женко"-гийнх байсан байж болох (Компаниудын танилцуулгыг байрлуулдаг Монголын хэд хэдэн сайт дээр уг компанийн албан ёсны хаягийг "Баянгол" зочид буудал, II давхар" гэсэн бол "Bloomberg”-ийн бүртгэл дээр "Genco Holdings Pte Ltd” компанийн Сингапур дахь хаягаар байгаа явдал үнэхээр тийм байсныг нь давхар давхар нотолно) "Камекс" хэмээх компани өнөөдөр албан ёсоор хүнийх болжээ. Тодруулж хэлбэл Хятадуудынх. Хонгконгийн усны барилга байгууламжийн “Ming Hing Waterworks Holdings” компани 2009 оны 12 дугаар сард гэрээ байгуулан 2010 оны дундуур "Камекс" компанийг 1.9 тэрбум хонгконг доллараар (тухайн үеийн ханшаар 255 сая ам.доллар) худалдаж авсан байна. 42 жилийн гялалзсан амжилт бүхий түүхтэй, бүс нутгийнхаа тэргүүлэх компани ингэснээр үндсэн бизнес хариуцсан бүтцээ охин компани болгон зохион байгуулж, үйл ажиллагааныхаа голлох чиглэлийг Монголын уул уурхайд төвлөрүүлээд нэрээ "Mongolian Investment Group” (Mongolian INT) буюу "Монголын хөрөнгө оруулалтын групп" хэмээн өөрчилсөн нь манай уул уурхайн салбарт хэр их найдвар тавьсныг нь харуулах биз.
Найдвар төрүүлсэн ч учраас, асар их хөрөнгө хаяж, өөрийн болгосон уг компаниа хонгконгчууд харин "Женко"-гоос авсныг нуух гэж байдгаараа оролджээ. Энэ наймааны талаарх албан ёсны мэдээг үзвэл "Камекс"-ийн өмнөх эзэн нь "Well Delight” гэдэг компани аж. Хаанахынх нь тодорхойгүй энэ компанийн талаарх мэдээллийг хууль ёсны, эрүүл саруул, нууж хаах булхайгүй аливаа бизнесийн талаарх бүхий л мэдээлэл ил тод байж байдаг Интернэтийн орчноос өнөөдөр хайгаад олохгүй. Аливаа активыг өгч авалцах ажиллагааг олон нийт болон төрийн холбогдох институциэс нууж хаах хэрэгтэ гэж үзвэл нэг өдрийн ч юм уу настай хуурамч, халхавч компани байгуулж, түүгээрээ дамжуулах, мөн түүнтэй төстэй арга хэрэглэх жишиг өнөөдөр түгээмэл болсныг "Well Delight” гэдэг компанийн тодорхойгүй байдал эрхгүй санагдуулна. "Камекс" ХХК Монголын нэг том компанийн мэдлийнх байсан н өөрсдийнх нь интернэтэд байрлуулсан албан ёсны танилцуулга дээр өнөөдөр дурайтал бий.
Харин Хонгконгийн компанид зарагдах хүртлээ дундуур нь өөр хэн нэгний мэдэлд очиж байсан тухай мэдээлэл интернэтэд лав алга. Ямар ч байсан ашигт малтмалын нэр бүхий хэд хэдэн лиценз эзэмшдэг Монголын нэг компанийг хонгконгчууд үнэ хүргэж авсан нь энэ. Үнэ хүрэх нь ч аргагүй байж. Хонгконгийн компанийн (Үнэндээ Бермудын нэгэн адил оффшор бүс гэдгээрээ алдаршсан Кэймэний арлуудад бүртгэлтэй) өөрийн мэдээлснээр, "Камекс" XX нь "Төгрөг нуурын энержи" хэмээх компанийг 100 хувь, "Корес Монголиа" компанийн 70 хувийг эзэмшдэг бөгөөд Монголын эдгээр компани энэ хэмжээгээрээ хонгконгчуудад зарагдсан аж.
Төв аймгийн Баян суман дахь Төгрөг нуур нь Зөвлөлтийн геологичид аль 30-аад оны үеэс хайгуул, өрөмдлөг хийж, нөөцийн ихэнхийг тогтоосон хүрэн нүүрсний асар баялаг орд бөгөөд нөөцийг нь нийлүүлж бодвол 13 тэрбум тонн хүрэх төвийн бүсийн таван том ордын нэг юм. Монголын комианиудыг авснаар хонгконгчуудын мэдэлд очсон талбай нь энэ их ордын нэг хэсэг болох Тахилт бололтой. Албан ёсны байгууллагын бүртгэлийг шүүрдэж үзвэл Тахилтын хэсгийн геологийн нөөц нь 302 сая тонн боловч ТЭЗҮ-д тусгасан нь 61.4 сая тонн аж. "Женко"-гийн сайт дээр "Камекс" компанийн албан ёсоор эзэмшдэг хэмээн тайлагнасан дөрвөн лиценз нь 7367х, 7368х, 7901х, 2063х, 228а гэж байх бөгоөд АМГ-ын албаны хүний хэлснээр эхний хоёр нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт олгогдсон хайгуулын лиценз аж. Тэдгээрийг "Корес Монголиа" ХХК 2013 он хүртэл хугацаагаар авсан гэнэ.
"Mongolian Investment Group” вэбсайтдаа Төв аймагт 228а, 13553а, 13533а, 15429а дугаартай лицензүүд эзэмшдэг гэсний эхнийх нь "Камекс"-ын эзэмшдэг лицензийн дугаартай мөргөж байгаа бөгөе АМГ-т буй талбай ашиглалтын зургаас үзэхэд эдгээр нь Төгрөг нуурын ордын талбай даруй мөн байна. Сонирхолтой нь АМГ-ын 109 тоотод суугч албаны эдгээр лицензийн албан ёсны эзэмшигч нь хэн болохыг хэлэхээс шууд татгалзсан юм. "Төгрөг нуурын энержи" компани нь лицензтэйгээ ийнхүү хонгконгчуудад зарагджээ. Дараагийн гайхах зуйл мөн чухам эндээс гарч ирнэ. Төгрөг нуурын ордын болон бусад лиценз Хонгконгийн компанид очсон, корпораци нэртэй Монголын нэг компанийн германчуудтай хамтран барих үйлдвэр энд босч тун магадгүй.
Тэглээ гээд нийтлэлийн "гол баатар" энд ямар хамаатай гэж? Тун зөв асуулт, хариулт нь ч сонирхолтой. Өнгөрсөн 10 дугаар сард Монголын уул уурхайн үйлдвэрлэгчдийн ассоциациас Бээжинд зохион байгуулсан "Нүүрсний хийжүүлэлт, шингэрүүлэлт-2011" уулзалтад оролцсон үндэсний ахуйн нэгжүүдийн төлөөллийн жагсаалтыг зарласныг үзвэл тэр дунд "Монголын аж үйлдвэрийн корпорацийн захирал Ядамсүрэнгийн Батсүх" гэж байна.
Тэгвэл "Женко34" бөхийн клубийн вэбсайтад, ерөнхийлөгчөөр нь Х.Баттулга ажилладаг. Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулсны дотор Я.Батсүх гэдэг хүний нэр байх бөгөөд түүнийг "Камекс" ХХК-ийн захирал" гэсэн байна. Батсүх гэдэг нэртэй хүн Монголд үй түм, тохиолдол биш байгаа? Тэгвэл Азийн хувьцаат компаниуд бүрэн мэдээллийг багтаасан Хонгконгийн "Ааstocks" компанийн мэдээллийн баазыг өнгийж үзвэл энэ нэр дахин гарч ирнэ. Тэнд байгаагаар бол "Mongolian Investment Group” компанид таваас дээш хувийн хувьцаа эзэмшдэг хоёр хүн байдаг бөгөөд тэдний нэг нь "Ядамсүрэнгийн Батсүх 5.31 хувь" гэжээ. "Бүх зам Ром руу очдог" гэдэг шиг зарим зам явсаар яалт ч үгүй "Женко" руу хөтлөх аж.
МоАХолбооныхоо хурлын индэр дээрээс, энгийн иргэдээс 250 дахин их орлоготой уул уурхайн эздийг занах УИХ-ын гишүүнийг энд тэндхийн хятадууд, тэрбум тэрбумын орлоготой уул уурхайн бизнес, энэ хоёрыг холбож байж болох элдэв будлиан, нууц, лоосуунд огт хамаагүй хэмээн итгэхийг хүсэх тусам захын баримт л хүссэнээс шал эсрэг зүйлийг нотлох ажээ. Хонгконгийн өнөө компанид том хувь эзэмшдэг хоёр монголын нэгийг танилцуулахаа мартах шахлаа. "Машбатын Бөхбат гэдэг хүн 15.93 хувьтай" гэсэн байна. Хоёр монголын хувьцаа нийлбэл, энэ компанид 26.92 хувьтай Хонгконгийн цуутай баян, будлианы эзэн “Wong Ching Ping Alex”-ийн араас уг компанийн эздийн хоёрдугаарт бичигдэх юм байна.
Цуутнуудтай зиндаа ойртсон хоёр дахь монгол манай Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргатай яг адилхан овог нэртэй ажээ. Арай нэг хүн биш байгаа? Мөн бол дээр Лим, жүдо, "Женко" гэсэнтэй адилаар Хонгконг, мөнгө, нэг монгол, жүдо, "Женко" гэсэн яг адилхан төгсгөлтэй бас нэг дараалал үүсэх нь. Лим гэснээс дээр манай жүдочдыг мөнгөөр шагнасан хэмээн нэр гарсан өнөө Деннис Лимтэй бас л яг адилхан нэртэй хүн "Mongolian Investment Group”-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. Арай нэг хүн биш байгаа? 2010 оны 10 дугаар сард алдарт жүжигчин Жэки Чаны Монголд хийсэн гурав хоногийн буяны айлчлалыг Хонгконгийн "Mongolian Investment Group” компани санаачлан зохион байгуулсан гэдгээ өөрийн вэбсайтад албан ёсоор мэдээлсэн байна.
Жэки Чан "Баянгол" зочид буудалд бууж, Цонжин болдог дахь Чингисийн хөшөө цогцолбор зэрэгт очсон бөгөөд монголчуудаас түүнтэй хамгийн ойр дотно байсан хүний нэрийг манай хэвлэлүүд "Женко" Х.Баттулга гэж бичжээ.
Баасан - 07 сарын 03,
2026

Сэтгэгдэл0
Ямар новш вэ? Ийм амьтан юм уу. Гутчихлаа
Пиартай нийтлэлын нөлөөнд аливаа чөлөөт иргэн хүн автах ёсгүй Пиар бол сэтгэл зүйн зэвсэгийн анхдагч Пиарын технологи нийгэмын сэтгэхүйтэй тааруулж цацдаг Хэдэн жилийн өмнө Намбарваан гэхэд өрсөлдөгчөө гүтгэж буулгаж авдаг блаа Энэ үед түүний талынхан их дэмждэг бсан ч сүүлдээ юу болоод бгааг ойлгож ерөнхийлөгчын сонгуулиар хусаж хаясан түүхтэй Намбарвааны гүтгэдэг пиарт нийгэм хүлээж авахаа больсон Ухаалаг үнэмшилтэй пиарыг сүүлийн үед их цацах болсон Үүний нэг нь Баттулгын эсрэг нэргүй энэ нийтлэлыг харж болно Энэ нийтлэлээр Баттулгыг буулгаж авч чадахгүй
Battulga-iig shalgaachee ATG-iinhaan
BATTULGA yalval MONGOL yalna. BATTULGIIN esreg buhel buten zasgiin gazar uzej baina. Songuuli bidnii huvsgal, ardchilal irj yavaa tsag.
Battulga nertei hunii zostei Mongoloo gesen hun baina. Amjilt husie, Songuliar Ardchilal yalah heregtei baina. luivardval 7-1s aimar um boloh baih
Battulga uneheer Mongol ulsiin zasgiin gazriin esreg uzej chadan gej uu. ARD TUMEN mini Boscgoeyeo bidnii demjleg heregtei baina. Duu holoigoo negtgeed songuuliar Communistudiig zamdan udie
Энэ бол яг үнэн нийтлэл байна, үүнээс ч их юм байгаа. CAML компаных нь ажилчид 7сарын 1нд үймээн дэгдээж яваад нэг нь буудуулсан байдаг. Тэгэхээр энэ 7сарын 1ныг Баттулга зохион байгуулсан нь үнэн. Энэ цагдаагийн удирдлагыг шүүх зэрэг уг асуудал нь сөхөгдөөд ирэхээр мань баатар маань өрсөөд Хууль Зүйн сайд руу ноцож байгаа юм. Гэхдээ Сайд бол мөн л улаандаа гарсан авилгачин болхоор сайдыг өмөөрөх гэсэнгүй. MCS Genco адилдаа адил. Мэдээлэлгүй Монголчууд аль нэгийг нь дагаж дарвихаа боль.
jackie chan battulga 2 hamt businesstei gej uu yamar mundag um be
Teneg argaa yadsan um bichih um Battulga Mongoloo gsn tsoohon er humuusin neg ym shuu, uneheer l Battulga yalval mongol yalna, yadgiim onoodor bodlogoo zov hiij ta hed shig hunii zahialgaar avilga avch niitlel bichdeggui niigemtei Singapore ulsaas biznesiin hamtragchaa avah n zuv shuude bitgii iim homorson togoond baigaa ym shig ym yrij baildaa, ta nar ayndaa oorsdoo ym suraad uzeed irvel bugdiig oilgoh potentsialtai boliishde dugai l urdhaa hiij nom sonin unshij shine ertontstei holbogd
Ugui mun aguu er umaa Singapore chuud hezee ch huuli bus ajild munguu zardaguigeere delhiid aldartai humuus shuu de. Tegehed battulgad hurungu oruulna gedeg Bol battulgaar baharhahaas yah ve. Ardiin namyn hulgaich nart Bol tsusaar uilsan ch hurungu oruulahguidee. Muulaad baina uu magtaad baina uu oilgosongui
Bi battulgaar baharhdg.sain mongol er hun. Hovordoj dee mongoliin shiliin sain erchuud ...
sain baina hujaa mini Gehdee Battulgiig mongol gehed hetsww bolood baina.
BATTULGA CH BAI NYAMDORJ BAI 2 LAA SHUNALT MONGOLIIN TURD HEREGGUI HUMUUS,IIM HUMUUSES BOLJ ULSUJ YADARCH GUILGACHIN BAIGAGA MEDEMEER YM,ARD TUMEN ENE 2 OOS BOLJ 2 HUVAAGDAD L ...GENEN TSAAS
HE HE JUJIG KINOND ITGEDEG BATTULGAASAA CHI YALGAAGUI SHOUND HOSHGIRDOG MUNDUL YUM.TALH MAHNII CHINI UNIIG BATTULGA BARIJ BAIGAA BOLHOOR CHAMD JAAHAN URTES TSASTDAG BAIH.680 TOONN SPIRTEES CHAMD TEGEED NEG SHIL ARHI, 100 GRAMM UGSEN YUM UU?
hutsaa naad neg hun unemshihgui medeelleeree,tarhi ugaan gevel chadahgui ee muu ardiin namiin nohoduudaaa
Үнэн биш худлаа гээд тэр веб хаягыг нь ер нь баримтуудыг нь гаргаад ирээч . Өрөвдмөөр хүмүүс хужаагийн гар харж мөнгийг нь хармаалахын тулд улс эх орны эрх ашгаас урвасан Баттулгыг ямар санаагаар хаацайлж бахархаад байгаа юм
ta bnariin iim hudlaa medeeleld teneguud l itgeh baih .battulga ireedyin mongoliig awrah huchtei hun
ardiin namaas heden tugrug avaad iim yum bicheed baigaa yum be,novshooo
МАН бүхнийг мөнгөөр худалдаж авна гэж боддог нь энэ дээ. Манай хэвлэл мэдээллийнхэн, хууль хяналтынхан бүгд худалдагдсан. Нямдорж тун удахгүй урвагч байсан нь нотлогдох болно. Харин тэр үед Баатар генералд улсын баатар цол өгөх хэрэгтэй.
nyamdorjiin talaar bicheecheee,zorig chin hurvel ,aigaad chadahgui l dee, muusain gulugnuud,
manai sonind 7 honogiin omno mcs companaas battulgiig muul gej 90 say togrog shiljuulsen baina.......
nyamdorjiooo chi odoo bolio chinii zahialgaar tejeesen gulugnuud chin bichij baigaa bizdee,udahgui naad tejeesen gulugnuud chin ooriig chin hemleh tsag ireh viii deee,
Мөнгөнөөс өөрийг мэдэхгүй болсон цаас бузарлагч нар хэзээ нэгэн цагт энэ булайгаа бусдад дэлгэж шившиг болох л болно.
ardiin namiin tejeesen gulugiin bichsen material baina
MCS-iinh deer setgegdel bichij bolohgui baina, tiim bolhoor Battulga -d itgeheer shiidlee.Gants daichin gantsaardahgui ariun shudarga yavaad eh oron olon tumniihee itgeliig buu aldaarai.MONGOLIAN CORRUPTION SYSTEM. Mongolian chinese system sonotugei
yag unen MSC bsen niitleliinhee door setgegdel bichih bolomjgui geed bicheed baih yum ,bulhaigaa bichuulhees aij dee ard tumniig hort undaa arhi pivoor ugjij hiorduulj bgaagaa bichuulhees denduu ih aij bgaa ni ..
Гэхдээ үнэн бол бас сонин л юмнууд бичжээ. Арай үгүй байлгүй л гэж бодож бн.
MAH iinhan chin harin jinhene Hyataduudtai gun bat hariltsaatai,uvur turiidee orson humuus shdee,Hen hujaa nart gazar zaraad baina ve. todorhoi l baigaa biz dee
Бизнесийн байгууллагад байдаг л хамтрагчдын тухай л байна шүү дээ. Монголчууд гаднаас л мөнгө олж босож байгаа шүү дээ. MCS ч гэсэн. Түүнээс бус Таван толгойн хамаг гол ордыг Улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн стратегийн ордыг шүү авчихаад хэдхэн хүн идэх гээд байгаа явдалтай яаж зүйрлэх гээ вээ. Энэ бичсэнээс аймаар ордуудын лицензийг захын Монгол залуучууд кармалчихсан ялангуяа МАН-ын фэнүүд явж л байдаг шүү дээ. Хонг Конг руу биржэд гаргах гэсэн юм гээд наян лиценз кармалсан хүмүүс байж л байна. Сүр бадруулж өөрсдөөсөө анхаарлыг зайлуулах гээд наян юм зохиож бичүүлэх юмаа. Хүн итгэх үү ....
HAHAHAHAAA DAMIIN NAIMAA HIIJ UZEEGUI BIZNESMAN BAINAUU?
Монгол хүн ухаантай боловч гэнэн. Юу гэж бүх үнэнээ дэлгэж тавьж байгаад луйвар урвалт хийх вэ дээ. Баттулга монголчуудыг хуурахыг оролдсон
manai mcs compani mongoliin toriig buren atgasaan .ta nar odoo yaj ch chadahgui..ha. ha .ha .ha .ha.ha.ha.ha.ha.ha.ha.ha.ha.
энэ унэн. шуу Женко чинь дандаа болохгуй хумуусийг цуглуулдаг юм. Тзр Батсух чинь Ард Батсух гэдэг алдартай хун шуу Та нар бугд мэднэдээ
Yu ni bolohgui gej, eniig oorhloyo l gej yariad bgaa sh dee! Battulga sain bgaa hangalttai ajillaj bgaa bish ch busdaasaa iluu setgel gargaj bgaa ni yaalt ch ugui unen. Jishee ni boroog zarsanaaraa ch tt g zarsanaaraa batbold gedeg hun mongoliin toloo jhn setgel gargahihad yu ni bolddoggui yum bol oo ogt bhgui shuu! Harin ooriiigoo arai gej hulgai hiij avch yavaa nyamka metiin yymnuudtai bol yu ch yarihv dee
BATTULGA CH BAI NYAMDORJ BAI 2 LAA SHUNALT MONGOLIIN TURD HEREGGUI HUMUUS,IIM HUMUUSES BOLJ ULSUJ YADARCH GUILGACHIN BAIGAGA MEDEMEER YM,ARD TUMEN ENE 2 OOS BOLJ 2 HUVAAGDAD L ...
http://www.genco.com.sg/ үз, малнуудаа. Танай эх орны баатар чинь
Sain uzeerei tanai baatar shuu ene.
Huurhii ard tumen iim hund ithej bsiim uu bid nar
muu umhii hujaa Battulga
Battulga-iig buruutgasan ch bai ugui ch bai bugdeeree neg negendee ingej handaj ugeer sumlaj bolohgui ee... Ali ali ni uuriin bodloo zuv tsegtstei bolgomoor. Harin gaihal turulsen neg zuil bn, BLACK MORGAN geed kompani-aa yagaad kompaniudiinhaa jagsaaltad oruuldaggui um bol. Genco MOngol, Genco Singapur gej 2 bdag. Tolgoi neg ch business-iin chigleleeree 2 huvaagddag. Genco Singapore-iig ni Dennis Lim udirddag ni unen. Black Morganiigaa zarsan um bh daa?
Лээрх компани нь 1994 онд Монгол руу бараа импортлох зорилгоор Сингапурт байгуулагдсан тухай сайтад байнаа Монголчууд мөнгөгүй учраас гадныхантай л хамтарсан байхгүй юу Баттулга ч мөн адил МАН-хан анхнаасаа л чадвартай монголчууддаа зээл өгсөн бол дан монгол эзэнтэй компани л байхгүй юу
Battulga uuriig ni shalgah gej baigaag medchiheed ursuud baahan jujig toglolt hiigeed baigaan bishuu
udahgui manai mcs iin zahiral odjargal erenhii said bolno..tegeed manai mcs mongoliig atgana...mongolchuud ta nar arhi gudarhaas uur um yu ch chadahgui amitad....
ter genco.com.sg yu vee? uuruu jinhene gadnii gar hul yum bishuu
manai mcs companiin 5 hun 24 tsagiin tursh zuvhun interneted esreg setgegdel bichdeg ajil hiideg.
Singapore-uudiin hujaa ch bai, malaychuudaas ch bai mungu business-iin argaas bosgohod yagaad bolohgui gej. Hurungu oruulagch yamarch business-d heregtei. Mongoliin tuuhiig ilteer uguisgedeg Ih gazriin Hyatad bolon Taiwantai holboogui bol bolj l baina shuu dee. Singagiin Hyataduudiig Ih gazriin hyataduutai zuirelehed ted chine 2 uur uzel surtal, niigem, tuuh, erh ashigtai ulsuud. Gehdee bi Hyatad geheer l Mongol hun ih emzegledegiig oilgoj baina. Hyatadtai ch hamtarsan bai, Orostoi ch bai, Anglitai ch bai hentei ni ch hamtarch bolno. Gehdee ter ni Mongol ulsiin bodit erh ashigt herhen nuluulj baigaa ni l chuhal. www.genco.com.sg hayagtai website baigaad emzegleed baih yumgui. Ali zah zeelees hurungu oruulalt oruulah deer ajillaj baina ter ulstai holbootoi web hayagtai l baina shuu dee. Yer ni genco.com.ru esvel genco.co.uk esvel genco.co.cn genco.com.nz genco.fr yu ch baij bolno shuu dee. Manaihan jaahan yumiig boditoor haraachee. Heden Battulgiin esreg har PR hiij tarhi ugaah gesen iim yumand buu avtaa. Yumnii tsaadahiig sain uhaj oilgoochee haraachee. Bi Battugliig undug shig uugui ardiin baatar gej helehgui. Ardiin baatar ch gej yas yuman deer baidaggui baih. Gehdee 60 chavgants uraldahad neg turuuldeg gehcheer Battulga bol MCS bolon mongoliin turd shurgalsan Nyamdorj metiin olon huvalznuudiin hajuud arai deer yumaa. Gehdee Mongoliin ard tumen hend itgej absolute power ugch bolohgui ee. Absolute power absolutely corrupts buyu Het ih erh medel ni ergeed uuruu yalzardag gehuu dee. Tegeed ch hun bolgon yamar neg hemjeegeer selfish buyu amin huvia boddog. Ene bol tiim muu zuil bish. Ter amia bodoh ni busdad yaj nuluulj baigaag ni harah heregtei.
Yag unen hellee. Ene Mongolian corruption system gol n ard tumnii omchiig hyataduudad zaraad zovhon oorsdoo bayajaad baigaa n unen biz dee. Ur huuhdiin chin yumiig gazar shoroog chin hulgailaad baihad dugarch baigaa hun Battulgaas oor alga baigaa biz dee
Horwoogien Hog nowsch nuud mongold Mongolien Zasag Torien tolgoig Odie hyrtel ergyyllee Ta nar Teneg Mongol chuud gedgee hyleeh heregtei
MCS Mongoliin said darga naraas iluu huchtei gedeg ni medegdej baina. Yaahleeree Nyamdorjiin ch, Battulga saidiig ch myylj bichsen esvel ugsun yariltslaga deer chuluutei comment bichij bolj baihad MCS-iinh deer boldoggui yum. MCS sunutugei! Hevlel medeelliinhen shydarga baiya!
MSC sunutugei..
mcs deer coment bicheed oruultal ordoggvi eniig unshixaas durgvi xvrlee shaal xudalch nowshnuud tamiin togooniixoo vlgereer ywaxaa bolioch ene xvn turd xeregtei shu
mongolchuudaa ard tumnii baylagiig mcs eer tolgoiluulsan 20 ger bul huvaaj idej baigaagaa nuun , ene tuhai ard tumend uneniig helsen battulgiin esereg mcs companiaas yavuulj baigaa olon zuiliin neg baina. bugdeeree bosoe...baylagaa mcs iin oligarhuudaas butsaaj avtsgaaya...
mongoliin turiig 100% atgasan manai mcs iig ta nar shig guilgachinguud yaj sh chadahgui..21000 tugruguu avaad arhia gudraad chimeegui baitsgaa...
eh oronch hun hyatadtai naiz baij bolohgui gej hen heleev.nyamdorj shig harin naalddag hun baihgui biz dee.battulgiig bol demjij baigaa shoo.hytadad uhaantai humuus ih bii.terentei n naizal,manai guilgachid avilgachid shig shavhruutai n buu nohorlo.battulga yalnaa
shivshig nyamdorj shivshig
manai mcs mcs companiig mongold hen ch diilehgui... mongoliin buh uls turchid bidnii gart orson... ha ,ha ,ha ,ha ,ha
Mongoliin 76-d haa bsn batbayar shig teneg yumnuud zondoo l bhad, neg ch gesen Mongoloo gesen Battulaga shig setgeltei hun bhad bi l lav durguitsahgui. Gantsaara 76-iin oodoos boson gedeg n hetsuulde, Gehdee Battulaga ahdaa amjilt husii. Bi ch gesen Mongoloo hogjuulhed joohon jihsen ooriin huchee ogohod belen bn.
Энэ нөхөр хятадын тусгай албадтай холбогдож байсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон зүйл. Ц.Нямдорж тагнуул хийх ямар ч чадваргүй, мэдлэг мэргэжлээр тун дульмагхан, хоцрогдсон, маш бүдүүлэг араншинтайгаас гадна коммунист үзэл суртлын тогоонд чанагдсан эрх зүйн ойлгол¬тоосоо салж чадаагүй, шоронжсон сэтгэлгээтэй хүн. Энэ төрд нууц байх уу, үгүй юу гэдгийг удаа дараа ярьдаг. Би гайхаад байгаа юм. Ц.Нямдорж Бээжинд очоод баас шээс бөөлжсөндөө хутгалдсаныг төрийн нууц гэж үзэж, тэрэнд л хонзогносон юм байлгүй дээ. Улстөрийн хэлмэгдүүлэлтийг гаргуун хийдгээ Ц.Нямдорж өөрийнхөө үйлдлээр нот¬лчихсон. Би улстөрийн хэлмэгдүүлэлт хийж, хэн нэгнийг шоронд явуулж, хэрэг тулгаж, гүтгээгүй. Үндсэн хуульд олгогдсон эрхийнхээ дагуу УИХ-д өргөдөл гаргаж, түүнээсээ болж хилс хэргээр шийтгэгдсэн. Ц.Нямдорж хятадын тагнуул хийх чадвартай амьтан ч биш. Ямар сайндаа идсэн хоол, уусан архиа шингээж чадахгүй баас шээс, бөөлжсөндөө хутгалдаж байхав. Ц.Нямдорж хятадын тусгай албаны ажилтантай уулзаж, ямар юм яриулах сонирхолтой байгааг нь ч мэддэг ч тэр бүхнээ үнэнээр нь хэлдэггүй хүн байхгүй юу. Би энэ нөхрийг Хятадын тагнуул мөн ч гэж хэлээгүй, биш ч гээгүй. “Ц.Нямдорж Хятадын тусгай албадтай холбоотой байдаг, энийг бүрэн гүйцэд шалгах хэрэгтэй” гэдгийг л хэлсэн. Гэтэл төрийн нууц задалсан гэдгээр надад ял тулгасан. Ер нь тэгээд Хятадын тусгай албадтай Ц.Нямдорж холбоотой гэж зарлаад байдаг нь Хятадын нууц болохоос Монголын нууц биш. Би Монголын ямар ч нууц задруулаагүй ээ.
nyachorondorj hun bich zugeer l muu eriin sunsnii ur tul
Өөө за за. Бидний итгэлээр тоглочих юм аа, энэ Женко.
MCS Mongoliin said darga naraas iluu huchtei gedeg ni medegdej baina. Yaahleeree Nyamdorjiin ch, Battulga saidiig ch myylj bichsen esvel ugsun yariltslaga deer chuluutei comment bichij bolj baihad MCS-iinh deer boldoggui yum. MCS sunutugei! Hevlel medeelliinhen shydarga baiya!
MCS-iig Genkotoi haritsuulaad yahav dee.
Eh ornii chini baylgiig China ruu zaraad duuslaa Ard tumen mini yu bodoj bn daa, oorsdoo bolovsruulaad zarval saihan bish uu Battulga iim l yum yariad bn
BATTULGA MANDTUGAI
nyamdorjiin yariag sonsloo.oi gutlaa.nariin tomor zam tavih baisiin attulga l orgoniig tavih bolchloo genee.nariin tomor zam chin hyatadiin standart sh dee.nyamdorj hujaagaas calinjdag bolohoor nariiniig taviya gesiin bna l daa.estoi butehgui nohor umaa.
Хоёр их гүрны бодлого л яваад байх шиг. Монголын толгой чадвартай хүмүүсийг устгаж алга олгох аль болохоор буруутгаж ард түмнийх нь дунд нэр хүндийг нь унагах ард түмнийг нь хагаралдуулах бодлого яваад л байна. Баттулга мэтийн луйварчид овилгогүй муусайн юмнуудыг нь баляшигдаж рекламдаж ард түмэнд сайн болгож харуулах гэж үхэн хатан зүтгээд л өөрсдийн гар хөлөө болгож монголын баялаг руу улайран дайрч байгаа нь ил харагдаж байна. Монголын ард түмэн одоо л ухаанаа уралдуулах хэрэгтэй болоод байна. Хагаралдахаа боль. Юманд ул суурьтай анхаарал болгоомжтой байж сурцгаая. Хөнгөн хуумгай хандахаа больцгооё. Хамгийн гол нь эв нэгдэлтэй байцгаая. Ард түмээн.
д.загаджав дахиад нэр дэвшинэ гэнлээ газрын луварчин шдээ би дэмжхгүй байна
INGEJ NIITLEL IIM SAINAR SUDALJ BICHSEN SHIGEE TER HAHUULI AVSAN NARAA BICHEHKU MA !! ENE HARVAASS TED NARIIN NEG NI BAIHAAS ARGAGUI !
Ene eriin ger buliin talaar medekh khun bna uu
Ene Altanbagana ......? (Setgegdeleesh zov bishij shadakhgui baij ) ... .
MSC sunu ,Battulga mandtugai ...Mongol oron mandan badrag erunhiilugchuur Battulga.....
начини манай дүргэс сонгодсон баян талх чихэр,баянгол зочид буудал,с 1,чингисийн мортой хөшөө монгол иргэн орход 100 доллор
MCS