ТОКИО. /TASS/. Японы эрх баригч Либерал-Ардчилсан нам Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийг тойрсон нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын дарга Ши Жинпиний айлчлалыг зохион байгуулахыг эсэргүүцлээ гэж “NHK” телевиз мэдээлжээ.
Тус нам холбогдох тогтоолыг боловсруулж, Засгийн газартаа танилцуулахаар төлөвлөж байна. Уг баримт бичигт коронавирусний улмаас хойшлуулсан Хятадын удирдагчийн Японд хийх айлчлалыг цуцлахыг уриалах аж. Түүнчлэн хууль батлагдсаны дараа Хонконгт баривчлагдсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан түгшиж буйгаа Либерал-Ардчилсан намынхан илэрхийлжээ. Үүнээс гадна, Хонконгт оршин суудаг Японы иргэдийг хамгаалах чиглэлээр олон арга хэмжээ боловсруулахыг шаардсан байна.
Японы Засгийн газар өмнө нь Хятадын удирдагчийн айлчлалд маш идэвхтэй бэлдэж байсан юм. Тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзогийн хэлснээр, энэхүү айлчлал нь хоёр орны харилцаанд "шинэ бүлэг" нээх ёстой байв. Ши Жинпинь дөрөвдүгээр сард Японд айлчлахаар төлөвлөж байсан боловч Хятадад шинэ коронавирусний цар тахал дэгдсэний улмаас хойшлуулсан билээ. БНХАУ-ын даргын айлчлалын шинэ хугацааг товлох талаар ярилцахад хараахан эрт байна гэж Японы Гадаад хэргийн сайд Тошимицу Мотеги зургадугаар сард мэдэгдсэн байна.
БНХАУ-ын парламент буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын хороо Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг зургадугаар сарын 30-нд баталсан билээ. Шинэ хууль нь салан тусгаарлах үзэл, терроризм, төрийн эрх мэдлийг булаах, Хятадын эсрэг гадаадын хүчнүүдтэй хуйвалдах гэх зэрэг Хонконгийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй үйлдлээс урьдчилан сэргийлэх, ийм үйлдлийн төлөө хариуцлага ногдуулахад чиглэсэн байна. Түүнчлэн ноцтой зөрчил гаргасан этгээдийг бүх насаар нь хорих, БНХАУ-ын аюулгүй байдлын байгууллагыг Хонконгт байгуулах тухай заажээ.
Шинэ хууль батлагдсантай холбоотойгоор дэлхийн хэд хэдэн улсын эрх баригчид Бээжинг шүүмжилсэн бөгөөд тэд уг хууль нь “нэг улс-хоёр тогтолцоо” зарчмыг зөрчиж байна гэж үзэж байгаа юм. Харин БНХАУ-ын эрх баригчид дотоод хэрэгт нь оролцохгүй байхыг уриалсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Эрх баригчид үндсэндээ АНУын боолууд
АНУ- д цемдvvлснээсээ хойш Япон хvний , энэ орны сvр сvлд бvvр байхгvй болчихсон юм билээ!! Хеерхий минь. Хvн харахаараа тонголзоод л, доошоо хараад л, дорой дуугараад л, еревдмеер гэдэг нь Нохой темсегийг нь суга татсан хvндээ хайртай байдаг гэдэг шиг юм.
Зөв байна.Дэлхийгээр нэг вирус тараагчид.Япон улс .Манай гурав дахь хөрш.Бид эвгүйдвэл Хонгконг дээр дуугаосан улсууд л бидний талд зогсоно.
Yopon bol oros, hyatadtai zuirleshgui soyoljson terguunii uls, mongold tuslagch № 1 oron yum !
Japand olon saya hynee tamluulj aluulsan azi tiviin byh ulsuud japan-aar hohiroloo byr moson tolyyleh heregtei. Azi tiviin olon oron, yalangyia zyyn omnod aziin ornuud mash ih hohirson Amerikt byalduuchilj baigaa uhaantai um baih daa
Japand olon saya hynee tamluulj aluulsan azi tiviin byh ulsuud japan-aar hohiroloo byr moson tolyyleh heregtei. Azi tiviin olon oron, yalangyia zyyn omnod aziin ornuud mash ih hohirson Amerikt byalduuchilj baigaa uhaantai um baih daa
АНУ-д аятайхан харагдах замаар хоолоо олж иддэг хэсэг энэ Японд бас байна. Тэд бусдадаа, улсдаа худалдаанд нь саад болж буйгаа ер тоохгүй. Барааг нь үнэгүй авах гэсэн биш. Удахгүй япон барааг хэн ч авахаа болино. Ийм ноход хаана ч байж л байх юм, Японд илүү олон ч байж мэднэ. Тэд Хятад, Со-д ёстой дураараа дургиж, бүр хүний ёсыг уландаа гишгэж байсан байна лээ дээ. Одоо ч зан нь өөрчлөгдөөгүй. Бээжинд бөх нь хамж дайруулаад унахтай зэрэг хөлд хүрч болохгүй гэсэн дүрэм гаргачихсан байгаа юм. Энэ тэдний соёлтойн илрэл үү? Бас Монголтой байлдаагүй гэж гүтгэнэ. Тэр их техник хилээс дотогш оруулснаа, бүр гүн рүү онгоцоор цөмөрч бөмбөгдөж байсныг хилийн будлиан гэх үү? Гэхдээ энэ Япон муу санаатай, манайхны зарим, японы бөгс долоогчид сайн долоогоод байгаарай, бидэнд муу зүйл хийхийг нь ийм замаар сааруулаарай, тэд өмхийгөө одоо ч тавиагүй шүү! Тэдний арал усанд далд орох ч, цаг нь арай болоогүй бололтой, цор цор гээд байгааг нь бодоход, гэхдээ удахгүй дээ.