Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Австри улсад өчигдөр болсон парламентын сонгуульд Херберт Кикл тэргүүтэй Австрийн Эрх чөлөөний нам бусад улс төрийн хүчнүүдээс хамгийн олон суудал авчээ.
Вьетнамын дайн 30 жил үргэлжилсний эцэст 1975 онд дууссаны дараа тус улсын эрх баригчид социализмын замаар хөгжих Зөвлөлт маягийн хувилбарыг сонгожээ. Дайны дараах сэргээн босголтыг удирдаж байсан тухайн үеийн удирдагч Ле Зуан төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооны хүрээнд эдийн засгийг хатуу хянах бодлого явуулсан нь улс орны хөгжлийг зогсонги байдалд оруулсан байна. Тэрбээр өөрчлөгдөн буй нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь эдийн засагт хүндрэлийг үүсгэжээ.
Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын 48 дахь удаагийн уулзалт энэ сарын 27-нд Нью-Йорк хотноо болов.
Удахгүй АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуулиар ялсан АНУ-ын шинэ ерөнхийлөгч Орос улсын Ерөнхийлөгчтэй шууд хэлэлцээр хийж дайны байдлыг зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй. Одооны үүсээд байгаа дайны байдлыг зөвхөн АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар л шийдэх болно. Хэрэв эдгээр хоёр гүрний удирдагчид энхийн хэлэлцээр хийж чадахгүй бол орчин үед дахин хүйтэн дайны байдал үүсэж цөмийн дайны аюул гарч болзошгүй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Одоогийн байдлаар нийслэлд гурван төвлөрсөн хогийн цэг байдаг. Улаанчулуут, Цагаандаваа, Морингийн давааны эдгээр хогийн цэгт жилд 400 мянга гаруй тонн хогийг устгадаг. Нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна.
Шуудангийн салбарын хууль эрхзүйн орчныг шинэчилнэ
ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 27 /Kyodo/. Японы Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба эрх баригч Либерал-Ардчилсан намын /ЛАН/ даргаар сонгогдлоо. Ингэснээр тэрбээр 10 дугаар сарын 1-нд Японы шинэ Ерөнхий сайдаар томилогдоно.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр /2024.09.27/ өргөн мэдүүллээ.
НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 27 /Bloomberg/. Пүрэв гарагт мөнгөний үнэ 2012 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрч өсжээ. Тодруулбал, Нью-Йоркийн "Comex" биржийн арилжааны явцад 12 дугаар сард нийлүүлэх мөнгөний фьючерс үнэ 3.1 хувиар өсөж, унц нь 33.02 ам.долларт хүрсэн байна.
НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 27 /NYT/. Нью-Йорк хотын дарга Эрик Адамст эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай “The New York Times” сонин пүрэв гарагт эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.
БЭЭЖИН, 2024 оны есдүгээр сарын 27 /Xinhua/. Хятадын Ардын банк (Төв банк) санхүүгийн байгууллагуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 0.5 нэгж хувиар бууруулж байгаагаа зарлалаа.
ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 27 /Kyodo/. Японы эрх баригч Либерал Ардчилсан намын /ЛАН/ дарга, Ерөнхий сайд Фүмио Кишидагийн халааг авах хүнийг өнөөдөр сонгоно. Санхүүжилтийн дуулианы улмаас алдарч буй сонгогчдын итгэлийг сэргээхийг ЛАН эрмэлзэж буй энэ үед түүхэнд хамгийн олон нэр дэвшигч сонгуульд өрсөлдөж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Нью-Йорк хотноо энэ сарын 26-нд болсон Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр оролцож, үг хэлэв.