Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ энэ сарын 26-нд Доминиканы Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Роберто Альварезтай тус улсын Байнгын төлөөлөгчийн газарт уулзав.
Оросын бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили 10 дугаар сард болох Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны /UWW/ их хурлын үеэр тус холбооны дэд ерөнхийлөгчөөр дахин сонгогдохоор нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 27 /AP/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай пүрэв гарагт Цагаан ордонд уулзлаа.
НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 27 /Reuters/. Газын зурваст Израил ба Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд үргэлжилж буй дайныг зогсоохыг Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас пүрэв гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хандан уриалаад, Израилын тал Газын зурвасыг бараг бүхэлд нь сүйрүүлсэн бөгөөд цаашид тэнд хүн амьдрахад тохиромжгүй болоод байна гэж мэдэгдлээ.
Уран сайхандах өвчин дон, уран сайхны хийрхэл, хий үзэгдэл, уран сайхнаар өвчлөх, жигүүрлэх, шашинжах, өөр юу гэе дээ, хэлэх үг олдохгүй! Гэхдээ Монголд ялчихаад байна, яалт ч үгүй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй!
Японы цэргийн хөлөг онгоц Тайванийн хоолойгоор анх удаа нэвтэрчээ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, сүлжээг өргөтгөх зорилгоор Засгийн газар, нийслэлийн удирдлагууд авто зам, гүүрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлээд байна.
НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 26 /NHK/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш тус байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудын дунд зөрчилдөөн үүссэнийг шүүмжилж, ийм байдал нь зөвлөлийн болон НҮБ-ын хууль ёсны байдал, үр нөлөөг алдагдуулж байна гэж мэдэгджээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер-ийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.
НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 26 /Reuters/. Европын Холбоо /ЕХ/ ба Меркосур бүлэг хоорондын худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурахад бид бэлэн байна, гэхдээ одоо хэлэлцүүлгийг эцэслэн дуусгах нь ЕХ-ноос хамаарна гэж Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва лхагва гарагт мэдэгджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр уулзлаа.
БЭЭЖИН, 2024 оны есдүгээр сарын 26 /BBC/. Тив хоорондын баллистик пуужинг Номхон далай дээгүүр амжилттай туршсан гэдгээ Хятад улс мэдэгджээ. Хэдийгээр үүнийг "төлөвлөгөөт туршилт" гэж мэдэгдэж байгаа боловч тус улсад хамгийн сүүлд 1980 онд ийм туршилт хийснийг шинжээчид онцолж байна.
МОСКВА, 2024 оны есдүгээр сарын 25 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн тогтоон барих бодлогын асуудлаар хийсэн Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр Оросын цөмийн зэвсгийг хэрэглэх нөхцөлд хэд хэдэн тодотгол оруулахыг санал болголоо.
НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 26 /France24/. Израилын талаас “Хезболла” бүлэглэлд өгч буй цохилтод өртөн амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байгаа энэ үед Ливанд 21 хоногийн хугацаатай гал зогсоох саналыг Франц улс АНУ-тай хамтран танилцуулжээ.