Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад Бин Хамуд Албусайди манай улсад энэ сарын 25-26-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.
ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис Чикаго хотноо болж буй Ардчилсан намын их хурлын сүүлчийн өдөр үг хэлэх үеэрээ ерөнхийлөгчийн сонгуульд өөрийг нь нэр дэвшүүлж буйг албан ёсоор хүлээн авлаа.
ВЕНА, 2024 оны наймдугаар сарын 23 /AFP/. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ тэргүүн Рафаэль Гросси ирэх долоо хоногт ОХУ-ын Курскийн атомын цахилгаан станцад /АЦС/ очихоор төлөвлөж байна гэж тус агентлагийн хэвлэлийн төлөөлөгч пүрэв гарагт мэдэгджээ.
КАИР, 2024 оны наймдугаар сарын 23 /Reuters/. Газын зурваст эвлэрэл тогтоохтой холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэх зорилго бүхий шинэ хэлэлцээг АНУ, Израилын төлөөлөгчид Каир хотноо пүрэв гарагт эхлүүллээ гэж Египетийн эх сурвалжууд мэдээлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцож буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедыг хүлээн авч уулзлаа.
Тавцан дээрээ F-35C, F/A-18 Block III сөнөөгч онгоцуудыг байрлуулсан USS Abraham Lincoln нисэх онгоц тээгч хөлөг онгоц CENTCOM командлалын хариуцаж буй бүсэд орж ирсэн тухай тус командлалын хэвлэлийн алба мэдээллээ.
Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байгаа “Ногоон хөгжлийн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгний ОНЦЛОХ эшлэл
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай (2024.08.21) танилцлаа. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ үеэр хорооны үйл ажиллагаа, санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого зохицуулалт, онцлох ажлуудынхаа талаар товч танилцуулсан юм.
КАБУЛ, 2024 оны наймдугаар сарын 22 /DW/. Афганистаныг де-факто удирдаж буй Талибан хөдөлгөөнийхөн НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч Ричард Беннетийг тус улсад нэвтрэхийг хоригложээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др.Алеш Мусарын хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Энэхүү төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын хүрээнд “Монгол-Словений бизнес форум” өчигдөр наймдугаар сарын 21-ний өдөр МҮХАҮТ-ын байранд боллоо.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Камала Харрис нэр дэвшин өрсөлдөнө гэдгийг зарласнаас хойших нэг сарын хугацаанд түүний сонгуулийн штабт 500 сая орчим долларын хандив цуглараад байна. Энэ тухай Ройтерс агентлаг эх сурвалжуудаасаа эш татан мэдээлжээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
УИХ-ын даргын дэргэдэх хөдөө аж ахуйн чиглэлийн томоохон үндэсний хэмжээний гурван хөдөлгөөн буюу “Шинэ хоршоо”, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналт тавих, шаардлагатай хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор УИХ дахь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих Ажлын хэсгийг байгуулжээ.
СӨҮЛ, 2024 оны наймдугаар сарын 21 /DW/. Умард Солонгосын зүгээс учирч болзошгүй аюул заналыг тогтоон барих зорилгоор Өмнөд Солонгос ба АНУ-ын зэвсэгт хүчний алба хаагчид жил тутмын хамтарсан сургуулилалт хийж эхэлсэн тухай Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний командлал мэдэгджээ.