Монгол Улс өөрсдийн Нефтийн үйлдвэр, өөрснөө түлш шатахуунаа гаргаж авах нь хэчнээн чухал болохыг энэ өвөл бидэнд үнэндээ л ясанд тултал мэдрүүлж байна.
Хамгийн аймшигтай хараал бол “Монголоо алдмар”. Монгол биш болох нь л хамгийн аймшигтай. Учир нь эрт дээр үеэс дорны хүмүүс агуу Монголын соёл, ёс заншлыг биширдэг байсан. Түвдүүд дээр үед “Монгол хүн шиг сайхан хүн болоорой” хэмээн ерөөдөг байсан гэдэг. Дундад азид Монгол гаралтай хүн нас барахад бусад амьд үлдсэн хүмүүс тэр нас барсан хүнийг “Монгол руугаа явчихлаа” гэдэг байжээ.
Улсын Их Хурлын чуулганы өчигдөр (2023.12.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 2024 онд болох Улсын Их Хурлын ээлжит сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
11-р сарын 21-нд «Нэгдсэн Орос» Бүх Оросын улс төрийн нам Неоколониализмын орчин үеийн практикийн эсрэг тэмцлийг дэмжигчдийн форумыг зохион байгуулах хорооны гуравдугаар хурлыг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд Дорнын, Латин Америкийн, Өмнөдийн болон Европын улс төрийн тэргүүлэх намуудын удирдах байгууллагуудын гишүүд оролцов.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Э.Цэцэгсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх (2023.12.21) өдрөө үргэлжилж байна.
АММАН, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /VOA/. Иорданы тусламжийн байгууллагатай хамтран зохион байгуулсан тусламжийн цуваа Газын зурваст лхагва гарагт ирсэн гэж Дэлхийн хүнсний хөтөлбөр мэдэгджээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт АНУ-аас Монгол Улсад Суугаа Элчин Сайд Ричард Буангантай уулзаж, тус улс руу үйлдэх шууд нислэгтэй холбоотой асуудлаар ярилцав.
ПЁНЬЯН, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /NHK/. Цөмийн зэвсгээр өдөөн хатгасны хариуд Пёньян цөмийн дайралт хийхээс буцахгүй гэдгийг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун мэдэгджээ.
Иргэд ногдол ашгаа шаардаж Үндэсний хэмжээний хөдөлгөөн өрнүүлж буй тухай Иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийлээ.
НЬЮ-ЙОРК, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /Kyodo/. Toyota Motor компани зорчигчийн талын аюулгүйн дэрний системийн мэдрэгчид доголдол үүсэж болзошгүйтэй холбоотойгоор АНУ-аас нэг сая гаруй автомашиныг эргүүлэн татахаар болсноо лхагва гарагт мэдэгдлээ.
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол, утаанаас улбаатай хүн амын дундах өвчлөл гамшгийн түвшинд хүрч байгаа бөгөөд цаашлаад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрх ноцтойгоор зөрчигдөж байгааг Монгол Улсын Засгийн газар анхааралдаа авахыг шаардлаа
ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /VoA/. АНУ-ын эрх баригчид Венесуэлд хоригдож буй америкчуудыг солилцох хэлэлцээний хүрээнд Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн ойрын хамтран зүтгэгчийг суллалаа.
БУЭНОС-АЙРЕС, 2023 арванхоёрдугаар сарын 21 /TASS/. Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей эдийн засагт төрийн зохицуулалтыг багасгахад чиглэсэн багц арга хэмжээний тухай зарлигийг лхагва гарагт танилцууллаа.
ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /NHK/. Япон, АНУ, Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний хийсэн хамтарсан сургуулилалтад гурван орны сөнөөгч онгоцнууд оролцож, Америкийн В-1 бөмбөгдөгч онгоцнууд Солонгосын хойгийн дээгүүр ниссэн гэж Өмнөд Солонгосын арми лхагва гарагт мэдэгджээ.