БЕЛГРАД, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /Reuters/. Долоо хоногийн өмнө болсон Сербийн парламентын болон орон нутгийн сонгуулийг олон улсын ажиглагчид шударга бус болсон гэж үзсэн тул олон мянган хүн сонгуулийг хүчингүй болгохыг шаардан ням гарагт Белград хотын төвд жагсжээ.
НЬЮ-ЙОРК, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. НҮБ-ын Ерөнхий Ассамблей үхэлд хүргэх аюултай автомат зэвсгийн системээс /LAWS/ үүдэлтэй сорилт, сэтгэл түгшээсэн асуудлуудыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолсон тогтоолыг олонхын саналаар баталжээ.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг орон нутагт долоо, нийслэлд зургаа, нийт 13 томсгосон тойрогт зохион байгуулахаар парламент шийдвэрлэлээ.
ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 24 /White House/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай бямба гарагт утсаар ярьжээ.
ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 24 /AFP/. Улаан тэнгист аюулгүй байдлыг хангах зорилгоор АНУ-ын тэргүүлсэн олон улсын ажиллагаанд 20 гаруй орон нэгдсэн гэж Пентагон мэдэгджээ.
Неоколониализмын орчин үеийн практикийн эсрэг тэмцлийг дэмжигчдийн форум боллоо
НЬЮ-ЙОРК, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл ХАМАС, Израилын хоорондох дайны асуудлаарх тогтоолын санал хураалтыг дөрөв дэх удаагаа хойшлууллаа.
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороо” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдаж, хянан шалгах түр хорооны даргаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Түр хорооны гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан ажиллаж байгаа билээ.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.12.22/ хуралдаан 11 цагт 50 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /ВВС/. Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газарт амиа алдсан сэтгүүлч Жамаль Хашоггийн бэлэвсэн эхнэрт АНУ улс төрийн орогнол олгосон байна.
ЛОНДОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /ВВС/. Ангол улс ОПЕК буюу Газрын тос экспортлогч орнуудын байгуулллагаас гарна гэдгээ пүрэв гаргийн орой мэдэгдсэний дараа нефтийн үнэ буурлаа.
БЭЭЖИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /NHK/. Хятад улс газрын ховор элементийн технологийн экспортод хориг тавьснаа пүрэв гарагт зарлажээ. АНУ тус улсад хагас дамжуулагч нийлүүлэхтэй холбоотой хяналтаа чангатгасны хариуд ийм арга хэмжээ авч байгаа бололтой. Хятад улс нь дэлхийн газрын ховор элементийн үйлдвэрлэлийн 70 орчим хувийг бүрдүүлдэг.
Монгол Улс өөрсдийн Нефтийн үйлдвэр, өөрснөө түлш шатахуунаа гаргаж авах нь хэчнээн чухал болохыг энэ өвөл бидэнд үнэндээ л ясанд тултал мэдрүүлж байна.
Хамгийн аймшигтай хараал бол “Монголоо алдмар”. Монгол биш болох нь л хамгийн аймшигтай. Учир нь эрт дээр үеэс дорны хүмүүс агуу Монголын соёл, ёс заншлыг биширдэг байсан. Түвдүүд дээр үед “Монгол хүн шиг сайхан хүн болоорой” хэмээн ерөөдөг байсан гэдэг. Дундад азид Монгол гаралтай хүн нас барахад бусад амьд үлдсэн хүмүүс тэр нас барсан хүнийг “Монгол руугаа явчихлаа” гэдэг байжээ.