Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх (2023.12.21) өдрөө үргэлжилнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн байгаль хамгаалах сангийн хөтөлбөрүүдийн захирал Прасанна де Сэлвиа, “Дэ Нэйче Консерванси” байгууллагын дэд захирал Жэфф Парриш нарыг хүлээн авч уулзлаа.
Монгол улс ардчилалд шилжсэний дараа 1991 онд Лондонд Бизнесийн их сургууль дүүргэсэн, баруунд төгсөгчдийн анхдагчдын нэг. Англи, орос хэлд нэвтэрхий гэсэн үг. Төгсөөд төрд ажиллаж байгаад 1992 оноос "Алтай трейдинг" ХХК-ийг байгуулж, ерөнхий захирлаар ажилласа. Харин 2000 онд улс төрд оржээ. Намтраас харахад тэр төрөөс төрсөн тэрбумтан биш, “гэрээ бүрэн засчихаад” улс төрд орж ирсэн хүн. Өнөөдөр ЭрдэнэсТавантолгойн асуудлыг эцэс төгсгөлгүй ярьж байна. Ингэж хэрэлдэх “овоо”-г босгож өгсөн хүн нь Сү.Батболд.
Сонгуулийн үеийн мэдээллийн аюулгүй байдлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн төвийн ахлах референт П.Алтанчимэгтэй ярилцлаа.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2023.12.20) Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хоёр хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр тогтоох асуудлаар парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөн санамж бичиг байгуулж, Монгол ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2023.12.20) “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар улиран одож буй онд болсон үйл явдлуудыг мягмар гарагт дүгнэлээ. Хоёр улсын зэвсэгт хүчнүүд ширүүн тулаан хийсний эцэст гацаанд орсныг тэд хүлээн зөвшөөрчээ.
ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /Reuters/. Японы хамгийн том брэндийн нэг болох Toshiba компани өнөөдөр буюу лхагва гарагт Токиогийн биржийн бүртгэлээс 74 жилийн дараа хасагдлаа.
СӨҮЛ, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль мягмар гарагт Тагнуулын газрын дарга, Гадаад харилцааны сайд нарыг шинээр томилсон тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлжээ.
ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /BBC/. Йемений хутичууд хөлөг онгоцууд руу халдаж байгаатай холбоотойгоор Улаан тэнгист аюулгүй байдлыг хангах олон улсын ажиллагааг эхлүүлсэн болохыг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мэдэгджээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ахалж, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар бүрэлдэхүүнд нь ажиллаж байгаа Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр (2023.12.20) үргэлжилнэ.
НЬЮ-ЙОРК, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /AP/. Колорадогийн Дээд шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг тус муж улсаас ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах Бүгд найрамдах намын сунгаанд оролцохыг хориглолоо.
Ер нь сүүлийн үед ийм гөжүүн бодол толгойд эргэлдэх боллоо.