12-р сарын 16-ны орой Хятадын төв радио телевиз болон БНХАУ-ын Хайнань мужийн Засгийн газраас хамтран зохион байгуулсан Хайнань арлын 5 дахь удаагийн олон улсын кино наадам Саньяа хотын Хайтан Ван буланд нээлтээ хийжээ.
12-р сарын 16-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн боомтоор ачааны автомашин нэвтэрснээр ӨМӨЗО-ны Эрээнхотын авто замын боомтын ачаа тээврийг 24 цагаар ажиллуулах туршилт албан ёсоор эхэлж, тус боомт нь 24 цагийн турш Монгол Улсад тээвэрлэлт хийж буй анхны авто замын боомт боллоо.
ЛОНДОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /BBC/. Их Британийн British Petroleum компани Йемений хутичуудын зэвсэгт бүлэглэл саяхан газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц руу халдсан явдалтай холбогдуулан Улаан тэнгисээр дамжих тээвэрлэлтээ бүхэлд нь зогсоосон нь газрын тосны үнэ өсөхөд нөлөөллөө.
НЬЮ-ЙОРК, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /AFP/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хүрээнд явагдаж буй хэлэлцээ сунжирсны улмаас Газын зурваст гал зогсоох асуудлаарх тогтоолын төслийг батлах санал хураалтыг мягмар гараг хүртэл хойшлуулахад хүрлээ гэж дипломат эх сурвалжууд мэдээлжээ.
БНХАУ-ын "Бүс ба Зам"-ын байгуулалтыг удирдах ажлын тамгын газар энэ сарын 15-нд холбогдох салбаруудтай хамтарч Цэнхэр ном гаргажээ.
БЭЭЖИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /Xinhua/. Хятадын баруун хойд нутгийн Гансү мужид даваа гаргийн шөнө дунд 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Гансү болон хөрш залгаа Чинхай мужид 111 хүн амиа алджээ.
12-р сарын 18-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн бага хурал хийв.
1980-аад онд тѳрсѳн Л.Оюун-Эрдэнэ ѳнѳѳгийн Монголын шинэ үеийн тѳлѳѳлѳл жирийн л залуу. Бага залуу наснаасаа улстѳрийн замналаар явсаар ѳдгѳѳ Монгол Улсын Ерѳнхий Сайдаар ажиллаж буй. Хѳдѳѳ ѳссѳн хэдий ч бизнес эрхэлж байгаагүй энэ залууд сайн муу чанарууд бүгд л бий.
МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар 2024 оны УИХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандат тогтоох асуудлыг хэлэлцжээ. Өчигдөр өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулах улс төрийн шийдвэр гаргасан байна. Улмаар удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг МАН-ын бүлэг хэлэлцээд дэмжжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Монгол 15 жилд 816 тэрбум төгрөг зарцуулсан ч утаанаасаа салж чадсангүй
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад үйлчилдэг тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байгаа талаар Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Э.Болор-Эрдэнээс тодрууллаа.
Нийслэлийн Ардчилсан намаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулах тухай шаардлагыг хүргүүллээ.
Эрх баригчид ирэх сонгуулийг бүсчилж томсгосон тойрогт явуулахаар яриад эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлэг санал нэгджээ. Бүлгийн дарга, бусад гишүүд, сайд нарын байр сууриас тэгж харагдаж байна. Мөн УИХ-д суудалтай, суудалгүй намууд ч үүнд анхаарлаа хандуулаад эхэлсэн. Зарим нь нэгдэж амжаагүй байгаа бололтой. Гэхдээ энэ асуудал ойрын өдрүүдэд нэг тийш болохоор байна.
1983 онд би хөгшин цэрэг цэргийн албанд татагдлаа. Үнэнийг хэлэхэд, цэрэгт явахад дурамжхан байсан юм. Учир нь Гадаад худалдааны яаманд ажиллаж байсан би тэр хавар нь Бээжинд Элчин сайдын яаманд ажиллахаар явах болж бэлтгэлд ороод байлаа. Яамны харьяа Гаалийн газрын дэд дарга Минжин гуай Худалдааны зөвлөхөөр, намайг орчуулагчаар нь явуулахаар удирдлагаас шийдээд байтал би ингээд цэрэгт татагдчих нь тэр. Хүний хувь заяа, зураг төөрөг гэж тэр биз ээ. Бараг хорин жилийн дараа 2001 онд сая Элчинд ажиллах боломж гарсан даа.
Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана