Нийслэлийн прокурорын газраас сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол” гэх үндэслэлээр баривчлах саналыг тус шүүхэд ирүүлсэн.
Boldbaatar Dorjsuren гэсэн цахим хаягаас 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн цахим орчинд нийтэлсэн “Монгол Улс хилийн хэлэлцээрээр 8000 ам км нутаг дэвсгэрийг маань буцаан өгөв гэдэг бичлэгүүд юүтүүбээр маш их цацагдсан. Энэ асуудлыг ГХЯ, Хилийн цэргийн ерөнхий газар анхааралдаа авч олон түмэнд нэг мөр бодит хариу өгмөөр байна” гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан Хил хамгаалах байгууллагаас дараах албан ёсны тайлбар, залруулгыг өгч байна.
ХБНГУ-ын Доод Саксон мужийн Оснабрюк хотын ойролцоо байрлах Бөмте сууринд бямба гарагийн орой тун сонин осол болсон байна. Машин замаасаа гарч, бут сөөг сэтэлж, үсрэлтийн тавцан дээр унаад, эцэст нь ойролцоогоор гурван метрийн өндөртэй саравчны дээвэрт шурган тогтжээ. Уг ослын улмаас хоёр хүн, тэдний дотор долоон настай хүүхэд хүнд бэртэл авсан тухай албаныхан мэдээлэв.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 7 дугаар сарын 7-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 116 гомдол, мэдээллийг шалгав.
Баяр наадмын амралтын өдрүүдээр нэгэн таагүй үйл явдал болсон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Найрамдлын эрдэнэс” зуслангийн тавдугаар ээлжийн амрагч хүүхдүүд хордсон юм. Хүүхдүүдээс өндөр халуурах, гэдэс гүйлгэх, толгой эргэх, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрсэн. Энэ талаар хүүхдүүдийн ар гэрийнхэн холбогдох байгууллагууд, олон нийтэд мэдэгдсэн юм. Ингэснээр зуслангийн удирдлагууд эмнэлэгт хандаж, шаардлагатай эмчилгээг хийж эхэлсэн. Үүнээс гадна, “Найрамдлын эрдэнэс” зуслангийн орчин нөхцөл нь өнөө цаг үед баймгүй бохир, шаардлага хангахааргүй байдалтай байсныг хүүхдүүдийн эцэг, эхчүүд олон нийтийн сүлжээнд гаргаж тавьсан. Улмаар, зуслангийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм. Гэлээ ч, энэ асуудал олны анхаарлын төвд байсаар байна.
Долдугаар сарын 10-ны үүрээр БНСУ-ын Сөүлийн төв дүүргийн шүүх дотоодын үймээнийг мөрдөн шалгах тусгай багийн гаргасан Юн Сок Ёолыг баривчлах өргөдлийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд БНСУ-ын Ерөнхийлөгч асанг баривчлах тушаал гаргаж, шууд газар дээр нь саатуулжээ.
“Өмнөговь аймгийн Терминал гэх газарт хүн тогонд цохиулчихлаа” гэх дуудлага мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 14:43 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Суррон, скүүтэр, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргүүлэх, явган зорчигчийг мөргөж гэмтээх, хашаа хайс болон барилга байгууламж мөргөх, онхолдож гэмтэх зэрэг тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 136 гомдол, мэдээллийг шалгав.
ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос 7-р сарын 7-ны өдөр мэдээлснээр, мөн өдрийн өглөө ажлаасаа чөлөөлөгдсөн ОХУ-ын тээврийн сайд Р.Старовойт нас баржээ.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 487 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 292 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
“Т”нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг дэвсгэр “Гэрэлт хөшөө”-ний хойд талын уулын орой хэсэгт ганцаар нуугдсан байсныг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид олж тогтоон, дайчлан баривчилжээ.
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 07 дугаар сарын 06-ны өглөө хоригдол оргон зайлжээ.
Энэ УИХ-ын эрх зүйн мэдлэг дээртэй, илүү чанга тод үгтэй гишүүдийн нэг нь яахын аргагүй Х.Тэмүүжин болоод байна. Тэрээр, улс төр талаасаа, сөрөг хүчний нэр дээрээс “ярьдаг” юм. Үнэндээ бол, Х.Тэмүүжин олны мэддэг хэрнээ олон хүн хэлж чаддаггүй үгсийг нээлттэй хэлдэг. Мөн түүнийг “…Хуулийн завхралын угийг хардаг” гэж сүүлийн үед мэргэжил нэгтнүүд нь хэлээд байдаг болсон.
Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн.