Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсрах ажил үргэлжилж байна. Ус зайлуулах шугам хоолойг энэ сарын 26-нд угсарч дуусгахаар төлөвлөж байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол-Японы бизнес форум” эхэллээ. Энэхүү форумд Япон болон Монгол улсаас нийт 400 орчим төлөөлөгч болон бизнес эрхлэгч оролцож байгаа юм. Форумаар “Монгол Улсын Эдийн засаг, аж үйлдвэржилтийн төрөлжилт” сэдвээр хэлэлцэж байна.
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.
Эдгээр өдрүүдэд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс Дүйнхорын ван тавих онцгой гайхамшигтай номын хурим зохион байгуулж байна. Монголын төдийгүй дэлхийн бурхны шашинтнуудын хүсэн хүлээсэн номын айлдвар сонсох, авшиг хүртэх сайхан үйл ажиллагаа Мэгжид Жанрайсаг бурхны дуганы урд зассан задгай талбайд үргэлжилж байгаа аж.
Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн зүүн талын босоо түшиц ханыг бетоноор цутгах ажил 40 хувьтай үргэлжилж байна. Харин далангийн баруун талын түшиц ханыг инженерийн шугам сүлжээг шийдсэний дараа хийж эхэлнэ. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул тухайн байршилд ажиллаж, уг ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.
Сурронтой холбоотой осолд ихэвчлэн хүүхдүүд өртөж, бэртэж байгаа учир 18-аас доош насны хүүхдийг суррон унаж замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох нийслэлийн Засаг даргын саналыг Зам тээврийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүллээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр, нийслэлийн Эрүүл мэндийн дарга П.Эрхэмбулган нар мэдээлэл өгөв.
Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, "Дүнжингарав" худалдааны төвийн урд талын авто замыг наймдугаар сарын 19-ний өдрийн 04:00 цагаас 20-ны өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
Нийслэлийн Сонгуулийн хороо Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэсэн тогтоолыг нам, эвсэлд гардууллаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/988 дугаар захирамж гарч Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан. Энэ хүрээнд 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна.
Өнгөрсөн мягмар гарагт Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Хан-Уул дүүргийн боловсролын байгууллагын удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр зарим сургууль, цэцэрлэгийн орц гарцыг хааж барилга байгууламж, хашаа хайс барьсан асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг уламжилсан. Үүнтэй холбогдуулан Засаг даргын орлогч ХУД-ийн 312 дугаар цэцэрлэгт өнөөдөр ажиллалаа.
“ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд Дарамын Ёндон” гэхлээр миний үеийн сэхээтнүүд андахгүй. Учир нь тэр тушаалд 20 жил ажилласан, өмнө нь ГЯЯ-нд орлогч сайдаар гурван жил, түүний өмнө нам-засгийн удирдагч Ю.Цэдэнбалын туслахаар 10 жил ажилласан, тэтгэвэрт суухынхаа өмнө ардчиллын эхний жилүүдэд Японд Элчин сайдаар ажилласан гээд бахархах намтартай домогт сэхээтэн байсанд тэгж их танигдсаны цаад учир оршмой.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул Улаанбаатар хотод хэрэгжиж буй дэд бүтцийн төслийн асуудлаар “Бьюроу Веритас Инспекшэнь Тестин Монголиа” ХХК-ийн Монгол, Казакстан, Бүгд Найрамдах Киркиз улс хариуцсан ерөнхий захирал Сибу Найр, “Бюро Веритас КИС” ХХН-ийн төлөөний газрын захирал Э.Соёлчимэг нартай уулзлаа.
Японд газар хөдлөлтийн сэрэмжлүүлгийг цуцална
Алаг уулын ам боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 40 мянга удаа зорчжээ
Томас Бах ХТРТ-ын захиралд захидал илгээжээ