ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 23 /Reuters/. “SpaceX” компани хоёр жилийн дотор Ангараг гараг руу таван сансрын хөлөг хөөргөхөөр төлөвлөж байна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск X хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Хэфэй, 2024 оны есдүгээр сарын 23 /Xinhua/. Хятадын эрдэмтэд өөрсдийн бүтээсэн эсэргүүцэлтэй соронзыг ашиглан Дэлхийн соронзон орноос 800 мянга дахин хүчтэй буюу 42.02 Теслагийн хүчтэй байнгын соронзон орон үүсгэжээ. Энэхүү технологийн нээлт нь 2017 онд АНУ-д тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна.
Намар. Тариалангийн бүс нутгийнхны их ажлын ид үе. Хаа сайгүй комбайн, трактор дуугарч, шижигнэсэн залуус эх орныхоо хөрснөөс цоо шинэ хүнсний ногоог шуудайлж, амыг нь бөхөлж, ачиж гүйлдэнэ. Амсхийх зав гарахаар инээж хөхөрч, нэгэнтэйгээ ноцолдож тоглоно. Ойролцоо нь цэргийн асар майхан, гэр, эсвэл чиргүүлтэй вагончик дүүрэн. Завгүй бөгөөд хөдөлмөр бүтээл буцалсан ийм л дулаахан зураглалыг харж давхисаар намрын ургац хураалтыг нуруун дээрээ үүрч яваа цэргийнхнээ сурвалжлаад ирэв.
Сүхбаатар дүүргийн 9-р хороонд баригдаж байгаа барилгын грашийн дээврийн хэсэгт гал гарсан дуудлага 15:59 цагт ирсэн.
Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хааж, шинэчилж байна. Уг замыг 4 хоног хааж, есдүгээр сарын 26-ны өглөөний 06:00 цагт нээх юм. Улаанбаатар хотоос нийт 87 байршилд 162.3 авто замыг энэ жил шинэчилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд зөвхөн амралтын өдрүүдээр гол замуудад асфальт хучилт хийж байсан. Тэгвэл энэ долоо хоногт цаг агаар шөнөдөө хасах хэмд хүрч байгаа учраас замын ажлыг өдрийн цагаар явуулах болсон талаар албаны хүнээс тодрууллаа.
ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 23 /Kyodo/. Дасгал хөдөлгөөн хийх явцад нэмэгдэж, өөх шатаахад тусалдаг уургийн хувилбаруудыг Японы судлаачдын баг нээжээ. Энэхүү нээлт нь хоолны дэглэм барихгүйгээр жингээ хасахад туслах шинэ эмийг гарган авахад тус дөхөм болж магадгүй байна.
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Механик инженерийн сургуулийн хойно ус ихээр тогтдог байршилд авто замын борооны ус зайлуулах 170 метр шугам хоолойг угсарлаа. Харин нөхөн сэргээлтийн ажил буюу асфальтыг энэ сарын 27-нд дуусгахаар төлөвлөжээ. Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.
ЛОНДОН, 2024 оны есдүгээр сарын 23 /Reuters/. Өмнөд Солонгосын цахилгаан бараа үйлдвэрлэгч “Самсунг” компани Вьетнамд OLED дэлгэцийн үйлдвэр барихад 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.
БНМАУ-ын алдарт гавьяат жүжигчин, зууны манлай, нэрт уртын дуучин Ж.Дорждагвын мэндэлсний 120 жилийн ойг эдгээр өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто замын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд нийт 87 байршилд 162.3 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс 35 байршилд ажлууд хийж дууссан. Тэгвэл замын ажлын дараагийн байршлуудын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.
Хятад, Америкийн эдийн засгийн ажлын хэсэг тав дахь хурлаа хийлээ
Ши Жиньпин, Султан Искандар Ибрахим нар хэлэлцээ хийв
"1.6 тэрбум ам.долларын хөрөнгө үрнэ гэдэг тэнэг явдал" гэв
…Ногоон гэрэл аслаа. 14 орчим насны охин зам гарахаар урагшаа алхав. Гэтэл нэгдүгээр эгнээнээс хар өнгийн “Приус-20” машин баруун гар тийш нэлээд хурдтай эргэлээ. Охинд бараг тулаад зогсов. Ноорхой саравчтай малгайтай, хүйтэн царайтай жолооч залуу цонхоороо “Новш минь машин хардаггүй юм уу” гэж чангаар хашгиран уурсав. Хүүхдэд зам тавьж өгөхийн оронд хэл амаар доромжилж байгаа тэр жолооч өөрөө хүн үү, араатан уу?