2-р сарын 7-ны орой Хятадын зүүн хойд нутгийн Харбин хотод Азийн өвлийн IX наадмын нээлтийн ёслол боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож, энэ удаагийн Азийн өвлийн наадмыг нээснийг зарлав.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ: "Харбин бол Хятадын алдартай "Мөсөн хот" бөгөөд Хятадын орчин үеийн мөс, цасны спортын өлгий нутаг юм. Бид Харбинд зочилж "Мөс, цас ч бас алт мөнгөн уулс" гэдгийг мэдэрсэн. Мөс, цасны соёл, мөс, цасны эдийн засаг нь Харбин хотын өндөр чанартай хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч болж, гадаадад нээлттэй байх шинэ холбоос болж байна" гэжээ.
Хятадын Олон Улсын радио мөн: "Сүүлийн жилүүдэд "Зүүн хойд нутгийг иж бүрэн сэргээн хөгжүүлэх" Хятадын стратегийн хэрэгжилтийн хүрээнд зүүн хойд бүс нутаг шинжлэх ухаан технологийн шинэчлэлийг ашиглан аж үйлдвэрийн инновацийг ахиулж, уламжлалт үйлдвэрлэлийг өөрчилж, шинэчилж, стратегийн ач холбогдол бүхий шинээр гарч ирж буй аж үйлдвэр, ирээдүйн аж үйлдвэрийг идэвхтэй хөгжүүлж, шинэ хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлэхийг шаардаж байна. Сансарт хөөргөсөн "Вэнтянь" туршилтын бүхээг, тэнгисийн гүнд шумбаж буй "Хайдоу №1", газрын хөрсийг нэввлэн ажиллаж буй 10,000 метрийн өрөмдлөгийн машин, салхи зүсэн хурдалж буй "Сэргэн мандалт" өндөр хурдны галт тэрэг зэргийг зүүн хойд бүс нутагт үйлдвэрлэж, улс орны стратегийн салбаруудын аюулгүй байдлыг сахин хамгаалахад анхдагч үйлдвэрлэгч мужийн үүргээ гүйцэтгэж байна.
Эдийн засгийн хөгжлийг ахиулахад зүүн хойд бүсийн нэг онцлог бол "мөс, цасны нөөц" чухал хувь нэмэр оруулсан. Ши Жиньпин зүүн хойд нутгийн эдийн засгийг иж бүрэн сэргээж, мөс, цасны эдийн засгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч, "Мөс, цас бол алт мөнгөн уулс" гэж нэг бус удаа онцлон тэмдэглэсэн бөгөөд "бид зүүн хойд бүс нутгийн өвөрмөц нөөц, давуу талыг бүрэн ашиглах ёстой" гэж онцолж байсан удаатай. " гэсэн байна.
Г.Бямба
Даваа - 04 сарын 27,
2026
Сэтгэгдэл0