Ховд аймгийн төв Ховд хотод 2025 оны 02 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан Хоршоологчдын зөвлөгөөнд тус аймгийн 17 сумын 400 орчим малчин хоршоологчид оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас малчин өрхийн амьжиргааг нэмэгдүүлэх, бэлчээр, тэжээлийн нөөц хангамжийг сайжруулахад анхаарч "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг тогтвортой үргэлжлүүлэх бөгөөд ирэх таван жилийн хугацаанд 5 их наядын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Зөвлөгөөнөөр малчдад малын индексжүүлсэн даатгалын онцлог, ач холбогдлын талаар танилцуулга хийж, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зудын өнөөгийн давтамж нэмэгдэж буй талаар мэдээлэл өглөө. Мөн Ховд аймгийн Мөнххайрхан сумын малчин, малчны хоршооны дарга н.Алтанхүү үхэр сүргээ даатгууллаа. Түүнчлэн Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэх Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад нэмэлт өөрчлөлтийн цар хүрээг тодорхойлох, зах зээлийн эрэлт, хэрэгцээг судлах, асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй хувилбарыг тодорхойлох зорилгын хүрээнд зөвлөгөөнд оролцогчдоос санал асуулга авлаа.



#ШинэХоршоо #ҮндэснийДавхарДаатгал #малыниндексжүүлсэндаатгал #Ховд
Даваа - 04 сарын 27,
2026
Сэтгэгдэл0