sonin.mn

БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах орны хилийн хяналт шалгалтын Ерөнхий Газраас гаргасан тоо баримтаас үзвэл 2024 онд Шинжааны хил орчмоор аялсан хүний тоо бараг 100 саяас давсан байна гэнэ.


2025 онд Шинжааны хилийн хяналт шалгалтын ерөнхий газар мөн дараах арга хэмжээнүүдийг авах гэнэ.


Үүнд:


• Хилийн хяналт шалгалт, гаалийн бүрдүүлэлтийн ажлыг хөнгөвчлөх шинэчлэлийг гүнзгийрүүлж, “Бүс ба Зам” санаачилгын гол төслүүдтэй холбоотой хүмүүсийн гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг оновчтой болгоно.

• Гол боомтуудад цагаачлалын асуудал эрхэлсэн анхны үйлчилгээний төвүүдийг туршин байгуулж, хилийн аялал жуулчлалын үйлчилгээний шинэ загварыг нэвтрүүлнэ.

• Хилийн аялал жуулчлалын цагдаагийн газар байгуулж, хилийн удирдлагын бүсийн аялал жуулчлалын бодлогыг боловсронгуй болгоно.

Нисэх онгоцны буудлын ачааны нислэг, хурдны замын боомтуудад тохиромжтой арга хэмжээ хэрэгжүүлж, боомтын гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг иж бүрэн сайжруулж, дотоод гадаадын хүмүүст гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг илүү сайн, илүү үр ашигтайгаар хангана


Г.Бямба