sonin.mn

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх Үндэсний урлагийн их театрын төслийн ажлыг эхлүүлэхээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин болон албаны төлөөлөл БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа.


Энэхүү төслийн хүрээнд тус театрын шинэ барилгыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд барихаар шийдвэрлэж, өнөөдөр албаны хүмүүс бүтээн байгуулалт хийх газрыг албан ёсоор сонгов. Мөн үүнтэй зэрэгцэн Хүүхэд, залуучуудын Спортын Цогцолборын төслийг Сингапур улсын жишгээр БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр боллоо гэж ССАЖЗЯ мэдээлэв.