УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл: "Сүүлийн үед гарч байгаа авлигын онц ноцтой сериалууд үргэлжилж байна. Эмгэнэлт драмын жүжгүүдийн ээлжит ангиуд нь гарч байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн 110 сая доллар гэх мэт тодорхой тоо баримттай, эзэн биетэй, цаг хугацаатай, зуучлагчтай, бүрэн тодорхой байж магадгүй зүйл олон нийтийн сүлжээгээр тархаж байна. Энэ бол зөвхөн одоо яригдаж байгаа биш. Сүүлийн хагас жил яригдаж байна. Үүнтэй эвлэрээд цаашаа явах уу? Сөрөг хүчин АН яах ёстой вэ? Авлига үнэхээр тэвчих аргагүй боллоо. Төрийн тэргүүн нь холбогдож байна.
110 сая долларыг МАН-ын ЕНБДаргад өгсөн гэж байна. Энэ мөнгийг улстөрийн сонгуульд зарцуулсан байж магадгүй гэж ярьж байна. Энэ юу гэсэн үг вэ? Төрийн шат шатны сонгуулиудыг өнөөгийн эрх баригчид хууль бусаар авсан гэдгээ бараг хүлээн зөвшөөрч байна.
Үүнийг шалгадаг хуулийн байгууллагууд нь хаана байна? Хуулийн байгууллагаас хүлээх хүлээлт бидэнд байна уу? Эдгээр авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаа албан тушаалтнууд, төрийн тэргүүнээсээ эхлээд бүгдээрээ огцорч, ажлаа өгч шалгуулах ёстой. Ажилтайгаа байхад нь хуулийн байгууллагууд яаж шалгадаг гэдгийг бид бүгд харж байна. Маргааш гарч ирээд хууль ёсны гэж л хэлэх юм байна. Шалгуулах ёстой.
Оффтейк гэрээнүүдийг дандаа ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хийсэн байдаг. Аж ахуйн нэгжүүдийн хооронд хийсэн нүүрс зарах гэрээнүүд яагаад улсын нууц болдог юм? Эдгээр шаардлагуудыг биелүүлэхгүй бол АН-ын зүгээс Монгол улсын төрийн тэргүүн хүртэл бүх албан тушаалтнуудад албан тушаалаа өгөх, огцруулах, импичмент хийх хүртэл ажлуудыг хийх болно. Энэ шаардлагыг парламент, олонхи, авлигажсан тогтолцоо хүлээж авахгүй бол АН ард түмэнтэйгээ хамт тэмцэх болно." гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: "105 жилийн түүхтэй гэж өөрсдийгөө бахархаж ярьдаг МАН өнөөдөр Монголын авлигачдын нам болжээ.
МАН гэдэг товчлол "Ардын" биш, "Авилгачдын" болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Сүүлийн 10 жил Монголын авлигачдын нам засаглалаа.
Авлигын индексээр Монгол улс Беларусь улсын ард, дайн дажинтай Шри Ланка улсын ард орчихсон байна. Нүүрсний хэрэгтэй албан тушаалтнуудад нь хариуцлага тооцож амжаагүй байхад сая ахиад төмөр замын хулгай гараад ирлээ. Төмөр замын 110 сая доллар гэдэг бол дөнгөж эхлэл. Энэ бүхний үр дагавар иргэдийн нуруун дээр л очоод байна. Үүн дээр Ардчилсан нам хэрхэвч дуугүй байж болохгүй гэдэгт бүлгийн 42 гишүүн бүгд санал нэгдсэн. Үүнтэй тэмцэх, хянан шалгах алхам, ажлуудыг нэгэн зэрэг эхлүүлнэ." гэв.
М.Чой
Баасан - 11 сарын 20,
2026
Сэтгэгдэл19
Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 25 сая ам.доллар, Я.Содбаатараар дамжуулж 2020 оны сонгуулийн бэлтгэлд 22 сая ам доллар, "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягт 15, “Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалд мөн 15 сая ам.долларыг авлига болгож бэлнээр өгсөн гэж мэдэгдлээ. Түүнчлэн одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, тухайн үеийн "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн дарга, өдгөө Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан болон одоогийн Зам тээврийн яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн, Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарт тус бүр 10 сая ам.доллар бэлнээр өгсөн талаараа “Бодь интернэшл”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра гэрчилж, гэрчийн хамгаалалтад авбал Монголдоо ирээд уг хэрэгт хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлснийг “уламжлав”.
Батзандан Хүрэлсүхийн жинхэнэ үнэнийг нь хамгийн түрүүнд хэлээд л 461 рүү ачигдсан гашуун түүх бий.
МАН АН АДИЛДАА АДИЛ. ЭЛБЭГДОРЖ ГЭСЭН БУГ ЧӨТГӨР АН-ЫН ЛИДЕР БИЗДЭ. АВИЛГАЛ ГЭЖ ОРИЛОХ ЭРХ АН-Д БХГУЙ, ЭХЛЭЭД ЭЛБЭГДОРЖДОО ЯДАХДАА НАМ ДОТРОО ХАРИУЦЛАГА ТООЦЧИХООД ДАРАА НЬ БУСАД РУУ ДАЙР
Бас АТГ,ТЕГ,Цагдаа ,Шүүхийн дарга нар энэ мөнгөнөөс хувь хүртсэн сурагтай байна.
ХЗДХ-ийн сайд гэж ямар хүн байна аа. Албан тушаалтнууд авлигын мөнгө гэж 110 сая доллар ярин аархаж, сэтгүүлч залууг бариад 10 хоножээ. Хууль зүйн сайдад хэл ам байна уу? Аав нь ГОК-ийн захирал байхдаа авлигын хэргээр Ганц худагт шинэ жилээр хоригдож, аав Ч.Ганзориг, авга ах Ч.Батзориг нь Монголын анхны оффшор данстнууд гэж хэвлэлээр бичигдсэн ч уснаас хуурай гарсан, удмаараа цагаан захтай, цагаан гартай улс. Г.Тэмүүлэн сайд аа, авлигачид чамаар тохуурхаж, авсан өгсөн хэмээн ил ярьж, толгой дээр чинь өтгөн шингэнээ асгаж байхад дуугарч чаддаггүй, яасан арчаагүй улстөрч, албан тушаалын "гол" вэ
Нямбаатар Оюун Эрдэнэ жавхлан гурав хувь авахгүй бол наад ажил чинь бүтэхгүй байсан шүү хамгийн түрүүнд голомтын баясгаланг барьж хориод шалгах хэрэгтэй
Хуц.Эхлээд Хүрэлсүхийг гэр бүлээр нь баривчлах естой.
Цогтгэхэлийг өөрийг нь намынх нь Онц их хурлаас огцруулах шийдвэр гарчихсан баына лээ ямуухай пм хийжээ Гишүүдээсээ мөнгө авч МАН ы олон хүнийг оруулж хуурамч дотоод сонгууль хийжээ 60 70 80 настай ахмадууд нь ярьж байна Тэд худлаа чриагүй байхаа
Цогтгэрэл дотоод сонгуульдаа МАН ы олон хүнийг орууож санал өгүүлж намбнхнаа хуурчээ Оюлунэрлэнэ Нчмбаатар нарын бүлэглэлтэй нийлж төрмйн эрхийг булааж аьах юм хийжээ Онц их хурлын гишүүд нь мөнгөө нэхэж байна лээ Ер нь мөнгөний сонгуульд дулдуйддаг парламентын тогтолцоо Монголын эрх ашигт харшилж байнаа ябүх нийтийн санал асуулга вуулж ерөнхийоөгчийн засаглал тогтоож хуулиа өөрсдөө боловсруулах чадвартай мэргэжлийн парламенттай болох хэрэгтэй МАН ба АН ы хуйвалдагчид улс төрийн гүн хямралд оруулж байна
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч, хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин,тэр байтугай алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!
АН одоо л сөрөг хүчин шиг дуугарлаа....Одоо яригдаж буй мөнгөн дүн, хэрэгжүүлсэн үйлдлүүд нь олон улсын мафийн хэмжээнд хүрсэн гэмт хэргүүд байна…..АН ард түмэнтэйгээ хамт гудамжинд гарч тэмцэх цаг аль эрт болсон …1989 онд Д.Сүхбаатарын талбайг дүүргэж байсан жагсаал одоо давтагдах нь ээ………
Цогтгэрэлд баяр хүргэе - АН - д баяр хүргэе . Одоо лнэг НАМ шиг - ДАРГА шиг зоригтой - дайчин - шийдмэг дуугарч эхлэлээ . АН - ын эгэл жирийн гишүүд төдийгүй Монголчууд нэгэн дуугаар дэмжинэ - энэ бол тэдний ХҮЛЭЭЛТ . Ард иргэдийн саналыг ав , ерөнхийлөгчид имничимент ЗАРЛА . МАН -ын \ мөн АН -ын ч \ авлига , хулгай , ОФФ . , Офтект нэр холбогдсон албан тушаалтнуудыг огцруулж АРД ТҮМНИЙ ТУСГАЙ ШҮҮХ байгуулж ШАЛГУУЛ . Одоогийн цагдаа , прокурор , шүүх чадамжгүй шүү . . .
Батзандан мантуу нүүрт авлигалчин хошного Хүрэлсүхийн жинхэнэ үнэнийг нь хамгийн түрүүнд хэлээд л 461 рүү ачигдсан гашуун түүх бий.
одоо л нэг сөрөг хүчин амь голтойгоо мэдрүүлэх нь үү дээ за харж л байя нөгөө эм СИ эс нь хөдөлгөхгүй барьчих байлгүй харж л байя
Одоо л чи сөрөг хүчний ажлаа хийх дөхөж байна
Үгүй нэг ингэмээр дээ. Сөрөг хүчин ухаантай юм байж. Хүмүүс шаардаад ирэхээр эрхгүй нэг юм дугарлаа.
Хүрэлсүх МАН-г өөрийн тусдаа эх оронтой архичин Буриадуудад хувьчилсан. Тоталитар тогтолцоотой, Монголчуудыг доорд үздэг социализмын үзэл сурталтай энэ нам хариуцлагаа хүлээхгүй бол Монгол сөнөж Бурятай республикагийн нэг хязгаар болох болно.
Хүрэлсүх ерөнхийлөгч ажлаа өгч шалгуулна гэдгээ зарласан. Элбэгдорж мэтийн АН-ынхнаа үнэхээр өөр юмаа. Угтаа бол МАН-ынхан улсынхаа эрх ашгийн төлөө зүтгэдэг хүмүүстэй байсан, одоо л хулгайч олигоруудаар дүүрчхэж
tanai nam sig hogiin segnyyd yugeen bodoj dongosno be?...Tanai nam ene ylasiig baoinga ballaldag syy!!ter hiisberlelee hiij bna uu?...Mongolchyyd sohorchihoogyi bol hen ni hen be?..geh baidal tanigdana.....................................