Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр:
“Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, Ерөнхийлөгчийн институц рүү зарим нэг гэмт бүлэглэлийнхэн эрээ цээрээ алдсан довтолгоо хийж, Ерөнхийлөгчийн нэр хүнд, ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйл явдал болж байгааг та бүхэн мэдэж байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэсэн эрхэм хүндтэй албыг хашдаг. Ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлдэг хүн гэдгийг та бүхэн мэднэ. Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдана гэдэг бол ард түмний нэр хүндэд халдаж байна гэсэн үг. Монгол Улсын гадаад харилцаанд халдаж байгаа хэрэг юм.
Улс орныхоо гадаад харилцаа, хамтын ажиллагааг илэрхийлж явдаг хариуцлагатай албан тушаал гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн үнэмшихийн аргагүй, онц ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна шүү дээ. Ингэж болдог юм болов уу?
Хэсэг чимээгүй явлаа, харлаа. Ерөнхийлөгч юм болгонд хариу өгөөд, бичээд байдаггүй. Ярих юм байна, ярихгүй юм гэж байна. Хариуцлагатай албан тушаал гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа.
Монгол Улсад хүн засаглахгүй, хууль засаглана. Хуулийн дор бүгд тэгш эрхтэй байна.
АН-ын бүлэг хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгөөд үнэн мөнийг тогтоолгох нь зүйтэй гэсэн шаардлага гаргасан байна лээ. Үүнтэй би санал нэг байгаа. Төрийн тэргүүн үүрэгт ажлаа өгөөд үнэн худлыг тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байгаа.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм хүндтэй үүрэгт ажлаа хүлээлгэж өгнө. Миний нэр хүндийг гутаан доромжилж байгаа этгээдүүдийг холбогдох байгууллагад нь өгч, нэр төрөө сэргээлгэнэ гэдгийг хэлэхийг хүссэн юм.
Монгол Улсын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд бэхэжлээ. Монголын нэр хүнд олон улсын тавцанд өсөж, өндийж байна. Төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Янз бүрийн бодлогын алдаа гаргаагүй.
Дэлхийн улс орнууд Монгол Улсыг хүлээн зөвшөөрдөг болсон. Дэлхийн олон улсын төрийн тэргүүн манай улсад төрийн айлчлал хийж, манай улсын нэр хүнд хэрхэн өсөж, тэлснийг сүүлийн таван жилийн хугацаанд та бүхэн олж харсан байх.
Би 17 настай байхдаа эх орондоо тангараг өргөж, цэрэг эр болсон хүн. Би одоо офицер хүн. Худлаа ярьж явсангүй, хулгай хийж явсангүй, хуурч мэхэлж явсангүй. Энэ миний үндсэн зан характер. Үүнийг манай ард түмэн ч мэднэ.
Тиймээс үнэн мөний төлөө би ажиллана. Шударга ёс тогтохын төлөө эрхэм хүндтэй үүрэгт ажлаа хүлээлгэж өгч байна. Нэр төрөө сэргээлгэнэ.
Ажиллах хугацаандаа ард түмнээсээ, төр засгаасаа хулгай хийж байгаагүй хүн шүү дээ, би. Харин хулгайд алдагдсан үйлдвэр, баялгийг эх орондоо авчирч байсныг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа байх.
Эрдэнэт үйлдвэрийг авчирч байлаа. Монголросцветмет, Багануур, Бор-Өндөрийн уурхайг хулгайд алдагдсаныг олж авчирч байлаа. Салхитын орд, Мөнгөний орд, Гутайн даваа, Тост, Тосон бумба, Ноён уул гээд манай ард түмний өмч хөрөнгө бусдад алдагдсан байхад нь бүгдийг нь олж авчирч, өнөөдрийн Баялгийн сангийн үндэс суурийг тавьж байсныг та бүхэн санаж байгаа.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр, эх орныхоо төлөө зүтгэж ажилласан гэдгээ зориуд тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Сайхан иргэн болно. Надад ярих, хөөрөх зүйл их байгаа” гэлээ.
М.Чой
Баасан - 11 сарын 20,
2026
Сэтгэгдэл57
Ок зоригтой байна даа
Хүрэлсүхийн өөд татдаг хоёр нутагтан Буриадууд өөрсдийгөө ажилсаг зоригтой ухаантай, Монголчуудыг тэнэг залхуу аймхай гэж социализмд сурталчилдаг байж билээ.
Цагаан Суваргыг ард түмэнд авчирна гэсэн яасан бэ. Номтойбаярт нармай руугаа тас цохиулаад нам болсон уу?
Манай хүн цэргийн бага дарга араншинтай боловч урвагч Женког бодвол эх оронч эр хүний хугархай шүү!!!
Өөрийн хүргэн Фү Дао гэгч лууван хамарт баньдийг хотын даргаар томилуулж даналзаж байгаа хулгайч даа.
Одоо ийм бага хугацаа үлдэж байхад бууж шалгуулна гэж юу байсан юм бээ. Гүтгэлэг болгонд хариу өгнө гэж байхгүй ээ. Харин энэ гүтгээд байгаа хүмүүсийг шалгуулах хэрэгтэй . Ард түмэнд бол мянга давтахад худлаа юм ч үнэн болно гдг л харагдаж бн
ХӨГИЙН МАЛ ХҮРЭЛСҮГ УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙ ХАМААГҮЙ МАНАЙ АРДЫН НАМ ЭВГҮЙ БОЛСОН БАЙНА БИ ОЧИЖ НАМАА ЭМХЭЛЖ ГОЁ БОЛГОНО ГЭЖ СОЛИОРООД ЯВЖ БАЙНА. МАН ЫГ ДАРУЙХАН ТАРААЖ БҮХ ЖООМТОЙ НЬ УСТГАЯ.
Бусдыг нь мэдэх юм алгаа. Монгол улсын ерөнхийлөгч дархан цаазат Богд хаан ууланд орон байр авсан нь уучлашгүй алдаа. Огцрох хангалттай шалтгаан. Дэмий юм хийсэн. Хажуудахууд нь хэлдэггүй л байсан юм байлгүй.
Японд элчин хийж байгаа Б.Баярсайхан гэж новш яагаад авилга авсан хэрэгтээ шалгуулахгүй дуугүй байна вэ. Хэрвээ Баярсайхан новш ингэж байгаад ганцаараа хэрэг үүрэх болвол гайхах зүйл бас алга.
Жүжигчин хулгайч
Одоо шалгана гэж бас хэдэн арван жил сунжруулж удаах байх даа.Тэгээд гадаад руу Удаанжаргал шиг оргуулна..МАН-ын хулгайч нарын дархан мэх шүү..
Монголын гадаад харилцаанд халдаж байна гэдэг үнэн Ганц Монгол биш Энэ сарын 30 нд Казахстанд ерөнхийоөгчөө огцруулах гэсэн том жагсаал болох гэж байна Зохион байгуулагч хь хүн амины хэргээр эчнээ чл авсан Францад дүрвэсэн том банкны эзэн олигарх юм Анзаар даа Казахстаны ерөнхийлөгчийг Францад орогнол авсан нэг нөхөр Монголын ерөнхийлөгчийг Канадад орорнол хүсэж байгаа нэг нөхөр огцруулах гэж улайрч юм юм хийж байна
Японд элчин хийж байгаа Баярсайхан яагаад таг байна вэ.
Геополитикийн хувьд Төв азийн Монгол, Казакстаныг оролдож байгаа нь тодорхой. Тэглээ гээд Америкийн ноёрхол дууссан. Хятадын өрсөлдөх чадвар Америктай энэ тэнцүү болж ирсэн учраас олон улсын байдал нэн тогтворгүй болжээ. Эцсийн дүндээ гадаад улсууд өөрийн эрх ашгийн төлөө хөдлөж эхэлсэн.
Olon jiliin buleg chulgai , luivar baigaa ! , teriigee martaagui bizdee .
Olon jiliin buleg chulgai , luivar baigaa ! , teriigee martaagui bizdee .
6 жил Е хийхдээ УИХ - д \ ард түмэндээ \ тайлан тавьсан уу ? Хадг . банкны 14 ТБ тонуулаар ЯЛ эдэлж фургон машинаар ял завшсан гэдэг . Энэ ХУЛГАЙ , ТОЛУУЛ биш үү , ХУДЛАА хэлж байгаа юм биш үү . Богд уулан дахь орд харшийн эзэн хэн бэ ?? Е өөсөө огцорч шалгуулах гэж байгаа нь шударга үйлс - баяр хүргэе . Тусгай шүүхээр шалгуулаарай ...
Ерөнхийлөгч маань ок. Харин энэ хүн шиг өргөдлөө өгөөд шалгуулах ёстой новшнууд ыг л харж байя. Олон хулгайч нар бгаа шүү. Хулгайч л хулгайчийг бариарай гэж хамгийн чанга дуугардаг гэж үг бий дээ.. тэгж чанга дуугардаг хулгайч нар одоо шээс нь гоожиж бгаа бх даа
Учрал Энхбаяр Номтойбаярын Буриадууд Хэнтийн мантгар Хүрэлсүхтэйгээ Улан Удэдээ очиж шоуд.
25 сая доллар бол зөвхөн ил болсон авлигал нь.Үүний цаана өчнөөн төчнөөн том том хулгай байгаа. Сэлэнгийн Лю шю овогт хужаа Баярцогтыг дарга болгохгүй бол ална гэж заналхийлдэг болсон.Баярцогт луухаан данжаадаас бас авлигал авсан гэсэн үг. Эсвэл Бярацогтын авлигалын гадаадад хураагдаж битүүмжлэгдсэн олон сая долларыг оруулж ирээд хувь авсан гэсэн үг. Дэлхийн хамгийн анхны дархан цаазат газар болох Богд уулыг өөрийн хулгайч нартайгаа хамтран эзэмшиж том том хаусны хөрөнгө мөнгө нь хаанаас гарсан бэ? Ямар ч бизнес байхгүй Хүрэлсүх баасан баасаа зарж баяжаагүй байлтай.Миеэ луухаан хятад бас Засгийн ордны ар талд хууль бусаар газар дээрэмдэж аваад 6 давхар байшин барьж зарж мөнгийг нь аваад Австрали руу зугатсан гэж албан есоор мэдэгдэж байсан.
Aрд түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Хү Сю гуай Гахай Нарад нууц даалгавар өгч монгол хасагийн дунд яс хаяулж одоо болтол хооронд нь алалцуулж байна.Үүний шан болгож гахай Нараг саяхан гадаадад зугаалуулж амраасан.
Ерөнхийлөгч маань ок. Харин энэ хүн шиг өргөдлөө өгөөд шалгуулах ёстой новшнууд ыг л харж байя. Олон хулгайч нар бгаа шүү. Хулгайч л хулгайчийг бариарай гэж хамгийн чанга дуугардаг гэж үг бий дээ.. тэгж чанга дуугардаг хулгайч нар одоо шээс нь гоожиж бгаа бх даа
Өөрийнхөө хууль шүүхэд өргөдлөө өгч шалгуулах ОК уу? Шалгалтын дүн нь Хүрэлсүхийг хорвоо дээрх хамгийн ариун цагаан энхийн цагаан тагтаа гэж гарахыг одоо тэнэг Монголчууд мэдээд байхад.
Ашгүйдээ, ерөнхийлөгч үлгэр жишээ үзүүлж ажлаа өгөөд шалгуулах гэж шийдсэн юм байна.Энхбаяраас эхлээд нэр холбогдсон нөхөд нь ерөнхийлөгчийхөө мөрөөр өргөлдөө өгч ажлаа орхиод шалгуулах зам нээгдлээ. Маш олон эрхэм нөхд дагана гэж найдаж байна. Шалгадаг газрууд нь үнэнч шударга байгаасай, буцаж ирээд ална гэж бүү айгаасай.
Энхбаяр тэгж чадах уу?
Одоо Хүрэлсүхийн томилсон бүх хулгайч нарыг ажлаас нь халаад хуулийн байгуулагад өгөх хэрэгтэй.
Хүрэлсүхийн хүргэн Лууван хамарт Пүрэвдагва сайн дураараа огцор.
"Монголын эрх баригчид авлига нэхдэг, хөрөнгө оруулбал ямар ч баталгаа байхгүй,тэд найдваргүй түнш" гэсэн ойголт гадаадын хөрөнгө оруулагч нарт байдаг. Сүүлийн үед улс төрд өрнөсөн үйл явдлууд үүнийг баталгаажуулсан, үнэхээр монголын удирдлагууд чинь тэр чигтээ маф болчихоод, улсаа цөлмөж, иргэдээ ядууруулж байдаг юм байна шүү дээ гэсэн мессежийг өгсөн учир Хүрэлсүх түүнийг бага ч гэсэн намжаахаар ийм шийдвэр гаргасан бололтой. Гэвч монголын худалдагдсан цагдаа, прокурор, шүүх Хүрэлсүхийг шалгаад " цэвэр байна" гэсэн хариу өгөх нь ойлгомжтой. Иймд АН болон ТББ- ууд нэгдэж БНСУ- с шудрага цагдаа, прокурор, шүүгчдийг урьж ирүүлэн шалгуулах нь шудрага ёсыг тогтооход тус болно.
Хэнтийн цагаач буриадын шээс Учрал бас ажлаа өгөөд шалгуулах хэрэгтэй. Учрал сайдын албан тушаалыг өндөр үнээр зарж Монгол улсыг сүйрүүлж байгаа нь ард түмэнд ил тодорхой харагдаж байна.
Хүрэлсүх авилга, луйврын сүлжээний нэг л гархи даа. Асуудлыг бага ч гэсэн шийдэх ёстой гэвэл УИХ-ын ээлжит сонгууль зарлаж, энэ асуудлаа даахаа больсон МАН-ыг сольж, хууль сахиулах байгууллагуудыг шинэчлэх хэрэгтэй юм. Одоогийн халаасны прокурорууд, шүүгчид асуудлыг шийднэ гэж итгэх арга алга.
Авилгын эх үүсвэр улс төрийн намуудын сонгуулийн мөнгө Бүх намд холбогдолтой Члангуяа МАН ба АН АН бол цагтаа бүхэл өүтэн улсын бане дампууруулж сонгуульдаж байсан Энэнээс гарах ганц арга зам бол Ерөнхийлөгёийн засаглал ба хуулиа өөрслөө бичиж болоьсруулдаг мэргэжлийн парламкнттай болох юм яодоорийн Их Хурал бол мөнгөтэй олигархуудын төлөөлөл юм
Хүрэлсүх буугаад шалгуулахаар боллоо Данх Нямбаатар 2 нутагтаа ирж шалгуулна уу
Zandanshatar ,Hurelsuh hoer bank dampuuruulj kazinodson n lhangalttai. Shorondshuudee.nuursee bankindaa shahaad huvidaa olo say dollor avsan chini unen bol zugeer l amia horloson n deershuu.heleh uh bhgui
Банкинд хадгалуулсан мөнгө олж авч чадаагүй хүмүүс их олон байх. Хадгаламж эзэмшигч гэдэг ийм үед зовдог.
Bodvol huuli shuuh prokurortoigoo. Hamtdaa zalgisan bol. Tedender itgeed...lalar
Энэ харин Офицер шиг бн . Зов .
Элдэв гүтгэлэг дайралтыг ажлаа өгч байгаад шалгуулж, үнэн мөнийг тогтоолгодогзөв шудрага жишгийг Монголын улстөрийн орчинд У.Хүрэлсүх гэдэг улстөрч тогтоолоо.Цаашид Ардчилсан намынхан энэ жишгийг дагаарай даа. Өөрдсдөө гэмт үйлдэл нь илэрхээр гүлдийгээд яваад байв даа.
Хэн шалгахад учир байгааг Монголчууд ойлгохгүй байлаа юу Буриадуудаа?
Хэлж байгаа үгэндээ өөрөө ч итгэж байгаа юу
Хүрэлсүг гэмт хэрэгт холбогдоод ирэхээрээ албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө гээд гэмт хэргээс мултардаг дархан мэхтэй зальт новш. Өмнө нь 4 удаа ийм заль хэрэглэж байсан зальтай хулгайч. Олон хавар нэгэндээ гэдэг монгол ардын зүйр үг байдаг. Энэ удаа дахин сэхэхгүйгээр шороотой хутгалдаж монголын түүхэнд тас хараар бичигдэж үлдэх нь лавтай. Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг болохоос бус зоригт монголчууд айхгүй.
Японд бол Хүрэлсүг мэтийн хүмүүс харахири хийж гэдсээ хүүлдэг. Хятад, Солонгост бол гүүрнээс буюу өндөр байшингаас үсэрч амиа ёгүүтгэдэг. Монголд бол өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгддөг. Тгэээд гадаад уруу зугтдаг. Мөн дураараа байна шүү ха ха.
Хэнээр нэр төрөө сэргээлгэх гэж байгаа юм бол?
Нэг л их түмэн гэдэг үгийг хэрэглэдэг амташсан зальтай маанайсан мантуу царайлсан хар хүн дээ энэ хүрэл сүг. Албан тушаалаасаа буулаа энэ тэр арга чинь одоо явахгүй шүү .
Албан тушаалаасаа буулаа энэ тэр заль мэх чинь явахгүй ээ , маанайчаад бас нэг муу зальтай аан
Албан тушаалаасаа буулаа энэ тэр заль мэх чинь явахгүй ээ , маанайчаад бас нэг муу зальтай аан
Сүгээ битгий инээд хүргэ л дээ. Нааран дээрээ суугаад ид
Хүрэлсүх эр хүн.
Улсаа зарж казинодсон нөхдүүд аймшигтай баяжжээ
Haha…
Ухнаагийн хүүгийн "Улавчтай хүүхэн" эмгэнэлт жүжгийн удаах үзэгдлүүд олон ардыг уйдаахгүй хөвөрсөөр ...
ОпунЭрдэнийг ерөнхий сайд болгоод МАН нам авилгалтай нүүр тулж тэмцэх нь дээ гэж харагдаж байсан. Ухаа худаг, Гашуун сухөйтын төмөр замын асуудал руу зоригтой орсон ш дээ. Гэтэл ерөнхийлөгч нь тэр төслүүдэд хамааралтай , нэг гол хүн нь болж таараад өөрийн намаа хайр найргүй будаа болголоо ш дээ. Сөрөг хүчний оролцоогүй, зөвхөн ерөнхийлөгчийн санаачлагаар 2 их хурлын дарга, 3 ерөнхий сайдаа огцруулаад одоо 4 дэх ерөнхий сайд дээсэн дөрөөн дээр , эцэст нь өөрөө огцорлоо. Ингэж төр барихгүй. Улсаа ч бодсонгүй, намаа ч бодсонгүй, зөвхөн хувийн эрх ашиг атгаг санаанаас болж унаж байна. Тэрнээс биш айхтар авилгалтай тэмцэж хүчин мөхөстөөд унаж байгаа юм биш.
ХҮҮЕ ХҮҮК НОВШОО БИТГИЙ ОНГОНТООРОЙ,,, ЗҮГЭЭР Л 461 РҮҮ ОЧ ТЭНД ЧАМД ХАНГАЛТТАЙ ОР ЧИНЬ ХҮРЭЛЦЭЭТЭЙ....ТА НАРЫН ХЭЛДГЭЭР
Yun Hollywood, yun Oscar iin shagnal. Bugd tsaashaa
үндэслэлгүйгээр хөрөнгжсөн бол авилгалын хэргээр шийтгэдэг олон улсын жишиг байдаг. Хөрнгө орлогоо нотолж чадахгүй бол ялыг нь үүрүүлэх хэрэгтэй. Нямбаатарын яриад байгаа зүйл бол үндэслэлтэй гэж иргэд хэлэлцэж байгаа. Хулийн сайд байсан хүн худал ярина гэж байхгүй
Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох гэсэн шунал нь монголыг улс төрийн тогтворгүй байдалд оруулсан Саналыг нь дэмжээгүй Оюукаг огцруулав. Эндээс бүх юм эхэлсэн дээ
Зоримог, шийдэмгий сүрхий эр хүн, ерөнхийлөгчийн албаа муугүй хашиж байсан. Гэм нь хамт ажиллагсадтайгаа тохиролцож чаддаггүй хэтэрхий атман зантай учраас өөрийнхөө татаж гаргасан сайхан залуустай дайсагналцахад хүрч ийм явдал боллоо. НЯмбаатар бол монголын дайсан биш, харин ерөнийлөчтэй хонзогнолдож гадаадаас орж ирж чадахгүй болчихлоо. ОРж ирвэл эх орноосоо урвасан, идсэн уусан гээд шууд цаазлагдах болж байгаа юм чинь тэндээ байсан нь дээр байхаа. Ерөнхийдөө бол сонгол төр , улс орон баларч гүйцлээ.
Зоримог, шийдэмгий сүрхий эр хүн, ерөнхийлөгчийн албаа муугүй хашиж байсан. Гэм нь хамт ажиллагсадтайгаа тохиролцож чаддаггүй хэтэрхий атман зантай учраас өөрийнхөө татаж гаргасан сайхан залуустай дайсагналцахад хүрч ийм явдал боллоо. НЯмбаатар бол монголын дайсан биш, харин ерөнийлөчтэй хонзогнолдож гадаадаас орж ирж чадахгүй болчихлоо. ОРж ирвэл эх орноосоо урвасан, идсэн уусан гээд шууд цаазлагдах болж байгаа юм чинь тэндээ байсан нь дээр байхаа. Ерөнхийдөө бол сонгол төр , улс орон баларч гүйцлээ.