Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргасантай холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Сайд Б.Энхбаяр өөрийн байр суурийг илэрхийлж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгснөө мэдэгдлээ.
Тэрбээр хэлэхдээ:
“Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд манлайлал үзүүлж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн, өөрт нь холбогдуулан гаргаж буй гүтгэлгийн шинжтэй мэдээллийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэхээр шийдвэрлэлээ.
Би ч мөн адил ийм шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна. Намайг олон сая ам.долларын авлига авсан гэх зэргээр Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс удаа дараа ямар ч баримтгүйгээр гүтгэж ирсэн. Хууль хяналтын байгууллагаар шалгуулахад нотлох баримт тогтоогдоогүй асуудлаар өнөөдрийг хүртэл намайг гүтгэсээр байна.
Сая Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд гарч ирлээ.
Энэ гүтгэлэг анх намайг Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалаас огцруулах зорилготой эхэлсэн. Тэд тухайн үед зорилгодоо хүрсэн. Харин одоо дахин ийм үйл явдал өрнөж байна.
Тиймээс би ч мөн адил үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, өөрт холбогдуулан гаргаж буй мэдээллийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэхээр шийдвэрлэлээ” хэмээн мэдэгдэв.
С.Сарнай
Баасан - 11 сарын 20,
2026
Сэтгэгдэл10
Манай ерөнхийлөгч ийм манлайлал гаргаж байгаа нь сайн хэрэг.Бусдыг гүтгэдэг,худал мэдээлэл тараадаг этгээдүүдэд дараа нь ямар хариуцлага ногдуулах вэ.Хэрэв эдгээр хүмүүс гэм буруугүй нь тогтоогдвол гүтгэсэн хүмүүс ямар ял авах вэ.
Сүр Данзан Хүрэлсүх Буриад архичдын ерөнхийлөгч. Монголчуудынх биш
Бэлэн мөнгө авчихсан тул зурагнаас өөр баримт шаардлагагүй.
Буриадуудыг өөд татдаг Хүрэлсүх Энхбаярыг баруун аймгийнхныг үзэн яддаг Монголын ганц улс төрч гэж сонгон баруун гараа болгосон. Зүүн гар нь Улан Удэгийн доктор буриад Учрал.
Ajlaa ugch bgaad. Bishee. Yg odoo ug
Чадвал сайн л байна. Попын хаан шахуу нөхөр.
Дорнодын архичин Буриадууд Монголчуудыг хужаа хасаг хүн биш гэж дов жалгаар Халх царайлж турхирч ганцаардуулдагийг ойлголоо мэдлээ. Одоо больцггочих.Социализм чинь хангалттай.
Зөв зөв. Одоо нөгөө талынхан ч ажлаа өгөх хэрэгтэй.
ЕР нь хуй МАН өөрийгөө ТАТАН БУУЛГАЖ БАЙГААД дээр дооргүй ХУУГААРАА ШАЛГУУЛЧИХВАЛ САЯ МОНГОЛ ЯС АМАРНА доо
Үнэн шударгууг овоо эрхэмлэдэг улс төрч гарч ирэх нь үү гэтэл Хүүк-ийг дагаж намирдаг салбадай байсым биш биз?! Дамраа, ОЭ нартай үзэхэд нь тоож байсан юмсан