Монголын улс төрчид эрх мэдэл, албан тушаалын төлөө үзэл бодлоо өөрчилдөг гэх шүүмжлэл тасардаггүй. Харин улс төрийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран өөрийн байр суурийг хамгаалж, эрх баригчдаас хариуцлага нэхэж ирсэн цөөхөн улстөрчдийн нэг бол УИХ-ын гишүүн Д.Ганбат юм. Түүний улс төрийн замнал, парламент дахь туршлагаас нэгэн сонирхолтой асуулт урган гарч байна. Д.Ганбат Монгол Улсын Ерөнхийлөгч болбол ардчиллын үнэт зүйлсийг хэрхэн хамгаалах бол?
2020 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам ердөө 11 суудал авч, МАН парламентын үнэмлэхүй олонх болсон. АН-ын улс төрийн нөлөө эрс суларсан энэ үед Д.Ганбат УИХ дахь намынхаа бүлгийг удирдсан юм.
Тэрбээр Засгийн газрын бодлого, шийдвэр, иргэдийн амьжиргаа, төрийн хариуцлагын асуудлаар эрх баригчдыг шүүмжилж, сөрөг хүчний байр суурийг илэрхийлж байв. Тухайлбал, 2021 онд Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж, гарын үсэг цуглуулах ажиллагаа эхэлснийг мэдэгдсэн нь эрх баригчдаас улс төрийн хариуцлага шаардсан тодорхой алхам байлаа.
Д.Ганбат 2022 онд Үндсэн хуулийн өөрчлөлт, парламентын хяналтын асуудал хэлэлцэгдэх үеэр УИХ Засгийн газарт тавих хяналтаа хангалттай хэрэгжүүлэхгүй байгааг шүүмжилсэн. Улмаар 2023 оны аравдугаар сард парламентын үйл ажиллагаа, эрх баригчдын амлалтын хэрэгжилтэд шүүмжлэлтэй хандаж, УИХ тарах, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
Энэ бүхнийг нэгтгэн харвал түүний улс төрийн байр сууринд парламентын хяналт, төрийн хариуцлага, хууль дээдлэх зарчим гэсэн нийтлэг чиглэл ажиглагдана. Түүнчлэн АН хоёр хуваагдах үед ч хоёр талын зохион байгуулж буй намын даргын сунгаанд хоёуланд нь бүртгүүлж, эв нэгдлийн төлөө үйлдэл хийж байлаа. Мөн иргэдийн эрхийг зөрчсөн, үзэл бодлоо илэрхийлсэн жагсагчид хоригдсон, саатуулагдсан үед Д.Ганбат л очдог нь үнэн.
Чухам эндээс Ерөнхийлөгчийн албан тушаалд тавигдах өөр нэг шаардлага тодорно.
Парламентын сөрөг хүчний улстөрч эрх баригчдыг шүүмжилж, өөрийн байр суурийг хамгаалдаг бол төрийн тэргүүн улс төрийн санал зөрөлдөөний дунд үндэсний эв нэгдлийг илэрхийлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, зарчимч байхын зэрэгцээ зөвшилцөлд хүрэх, нийтлэг эрх ашгийг хамгаалах чадвар шаардагдана.
Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч хэмээн тодорхойлсон. Тиймээс жинхэнэ ардчилсан Ерөнхийлөгч гэдэг нь зөвхөн Ардчилсан намаас сонгогдсон хүнийг хэлэхгүй. П.Очирбат, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын үйл ажиллагаанд одоо ч шүүмжлэлттэй ханддаг хүмүүс бий. Харин жинхэнэ Ардчилсан Ерөнхийлөгч гэж Үндсэн хуулиа дээдэлж, парламентын засаглал, шүүхийн хараат бус байдал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалдаг, өөртэй нь санал нийлэхгүй иргэдийн эрхийг ч адилхан хүндэтгэдэг төрийн тэргүүнийг хэлнэ.
Монголын улс төрд хүчтэй удирдагчийн тухай ярих нь элбэг. Гэвч ардчилсан тогтолцооны баталгаа нь нэг хүний хүч чадал бус, хуулиар хязгаарлагдсан эрх мэдэл, хараат бус институц, хариуцлагатай төр билээ. Ерөнхийлөгчийн албан тушаал ч энэ зарчмаас ангид байх ёсгүй.
Жинхэнэ ардчилсан Ерөнхийлөгчийн шалгуур нь хэнийг шүүмжилж, аль намд харьяалагдаж ирсэнд бус, Үндсэн хуулийг хэрхэн сахиж, иргэдийн эрх чөлөөг яаж хамгаалж, төрийн эрх мэдлийг ямар хариуцлагатай хэрэгжүүлэхэд оршино.
Д.Ганбатын улс төрийн туршлага энэ шалгуурт нийцэж буй юм биш үү? Д.Ганбат л явж явж жинхэнэ ардчилсан Ерөнхийлөгч болж чадах бус уу?
Э.Солонго
Баасан - 11 сарын 20,
2026
Сэтгэгдэл27
Яахавдээ, орос Ж с дээр л дээ
Niambaatar mundag bumbug tesellee. He's not an Angel but he's brave, straightforward, Fantastic. The sheer scale, scope of Coverage n Effectiveness of his Record BLITZ n precisely Targeted Shots are Beautiful and Shocking like Never before. Don't come back, NiamBac otherwise you would be in deep trouble.
NiamBac chamaig tanihgui ch 80 duhuj yavaa Eejtei gehed chin uruvdluu. Ene hortoi hel amnaas Eejiigee holduulj huduu garga. Tsus harvana sh dee. Manai huuhediin 1 bair huduu bgaa. Chinii ereever huraavar "Adal Yavdal"-iig demjdeggui ch Ajilsag Hudulmurch Zorigtoi Chanariig gunee unelj b. Chamaig odoohondoo Deed Uhamsar- aaraa Live hiij bn gej bodohod Ert baigaa ch Medeelj bui Zuil chin Mongol Ulsad asar ih tustai, gun gunzgii 100% bish 1000% uurchlult avchrah Une Tsenetei Uildel gedgiig Chi Uuruu ch Tusuuluhgui, Medehgui yavna. If you are really an Asylum Applicant, you are Protected under their Law.
Төрийн тэргүүн гэдэг бол зөвхөн Монгол дотроо биш дэлхийд эх орноо харуулан илэрхийлэх символ байдаг учир ухаанаас гадна гадаад дүр төрх, биеийн овор галбир, нүүр царай хүртэл чухал үзүүлэлт байх ёстой!!!
Хүрэлсүг л биш бол Бидон байтугай горшок ч байсан яахав
Битгий инээд хүргээд бай ! 40 ын бидон шиг хоёр тийшээ өнхрөөд бүтэхгүй ! бас тэгэж байгаад холбиромтгой бөөрөнхий хүн шүү !
NiamBac- iig bieeer irj NOTOLGOO garga gej charlaldah-aa boli, charalbai naraa. Hoshnogo Huuk ter chigeeree avilgiin STAR EVIDENCE. Buh huchinii baiguullaga-iig Tashiraar ni hulduu chirch, bohirduulj, heregt hamaatuulj baigaag ni Bodi-$110-iin gants Heregees l harlaa shuu dee. Gehdee ene ni tuunii niit Absolute Avilga Hulgain 0,0001 bnaa. Manai huuli huchinii baiguullaga uuniig ilruulj chadahgui um bn. Gadnaas l tuslamj demjleg avah argagui baidald urged bidniig tulhej tulgaj bn. Busad uls oron hugjuud baihad bid uhraad, avilgachiddaa tonuulaad yaduuraad baimgui tsag NEGENT irjee, ard tumeen. $110 Million Dollar-iig zadgai mungu taraaj bui met huvaaj bah tavaa hangaj baisan medee ugsund bayarllaa.
хүрэлсүхээс бол хол дээр л дээ . одоохондоо бол ядарсаан цагт дулмаа ч яахав дээрээ л байх шиг байна . нам ба хүрэлсүхээ нухсаны дараа бол " бурхан " тодорно байлгүй ...
Ганбат гишүүн алтагхуягаас хол илүү шүү. Та нар бусдыг битгий доошоо хийх гээд бай. Ганбат гишүүн сайн ерөнхийлөгч байж чадна.
GYZBAA!!!!!gelegnyyd eeeeeeeeeeeeeeeeardc hilsan namd erenhiilegch hiih hyn baihgyi eeeeeeeeeeeeeeeeter erenhiilegchiin hemjuur bol tanai namaas angid zyil!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Ганбат гишүүн алтагхуягаас хол илүү шүү. Та нар бусдыг битгий доошоо хийх гээд бай. Ганбат гишүүн сайн ерөнхийлөгч байж чадна.
Шал тэнэг амьтан шдээ ! Авгай нар шиг юм ярьж явдаг!!!
АН нь нэр тоож дэвшүүлэхгүй
Ганбаа гишүүн Алтан хуягаас тохой илүү хүн дээ.ЕС байхдаа бүх ах дүү нартаа тендер авч өгсөн гэж хэсэг шуугсандаа их бага гэж годлдогүй бүр цэцэрлэгийн засварын тендер Алтанхуяг бол эдийн шунал нь арилаагүй нөхөр.
Арай ч дээ, монголчууд хэт ядсан ч ямар ч боловсролгүй, бедон тарааж их хуралд орсон хөгийн этгээдийг ерөнхийлөгч болгохгүй байлгүйдээ. Ер нь МАН АН хоёр болсон,нам биш ч хамаагүй шинэ хүн гарч ирвэл дэмжлэг авна. Энэ цоорхойгоор гараад ирэх овсгоотой хүн байна уу??
"Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй" Дональд Трамп/АНУ н ерөнхийлөгч/. Ардчилал гэж юм яригчид бол либерал ардчиллаар халхавчилсан жүүдийн сатанизмаар тархиа угаалгасан манкуртууд юм. Тэгэхээр бид манкурт маанагуудаас төрөө хамгаадлах ёстой.Монгол улс дахь чайнатауны нам болох гамингийн шээснүүдийн өмхий үнэртэй жорлон АН үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай.
Балай эргүү юмнуудаас хол байгаарай монголчуудаа
ardchilsan namiinhan ta nar erenhoiilegch hiih hyn alga?.................abilgagch hyn alagch,erseldegchee nyhagchid zail aazail!!!!!!Nohoin sabrhyy ylas ter hiigchid tanai namiig ardyyd demjehgyi ee!!hereb ee demjij baigaa ardyyd baibal argaa barsan hereg baih!!!namiig yg ydamaas ni salgah hereggyi ee!ene chagt ylas ter hiigchid ch gytgeleg nyryygyi zaas met hiij l baina...................tanai namd abah yum daanch syl suu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
BUDOON OOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOchi hen ch bis???????????????
Бидон Ганбат ямар ч ёс суртахуунгүй, тэнэг хүн бэ? Өөрийгөө олон нийтийн хэвлэлд магтаж явдаг хүн байх уу? Эрүүл ухаантай хүн мөн үү? Шархаданд эмчлүүлж баймаар хүн юм уу? Еөк д намын их хурлын санал хураалтаар нэр дэвших эсэхээ шийддэг биз дээ.
chi bol bvr hereggui amitan
АН аас ганц нэр цэвэр нүүр бардам хүн. Бусад нь бүгд хулгайч авилгачин худалч хууран мэхлэгч луйварчид.
Эхлээд л бүгд тэгж ярьж гардаг. Гарчихсан хойноо толгой нь эргээд өөрийн эрхгүй авилгачдыг үхэн хатан хамгаалаад унадаг. Тийм тогтолцоотой гээд байгаа биз дээ. Бүгд л тэгж дүгнэдэг болсон. Хэн гарснаас хамаардаггүй юм шиг байна.
За юу ч гэмээр юмдээ.
Хамтайгаа уулзана гэж сэтгүүлч дагуулан очижГанц худаг руу орно гэж сүр бадруулан дайрдаг бяруу шүү дээ энэ хар мал. АН, Баянхонгорынхон энэ нэг ортоомоо аваад зайлаарай.
Нөхөд өө ! Бятаан Ганбат бол Монгол Улсын сонгогдоогүй Ерөнхийлөгч мөн болой !
Ёсзүйтэй_ боловсрол сайтай, улс төрийн далага туршлага суусан,, элдэв хэрэг төвөгт холбогдож байгаагүй, хэл ам хэрүүл маргаан хийдэггүй тогтуун зан авиртай ийм улс төрч манайд ухаад ухаад ч цөөн байгаа шүү. Ерөнхийлэгч болоход ард түмэн татгалзахгүй дээ.