Хууль Зүй, Дотоод Хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг "Бодь" группийн авилга гэгчтэй холбоотой хэмээн хотын дарга асан Х.Нямбаатар мэдэгдээд байсан билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүсэлтээрээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйтай зэрэгцэн тэрээр ч ажлаа өгөхөөр болжээ.
Энэ тухайгаа тэрээр:
"Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ миний бие Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад гаргалаа.
Цаашид Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Х.Нямбаатар тэргүүтэй Монголын ард түмний баялгийг хулгайлсан гэмт хэргийн бүлэглэлтэй тууштай тэмцэж, Монгол төрийг авлигачдаас цэвэрлэх үйлсэд хүч хавсран зүтгэх болно." гэсэн байна.
Баасан - 11 сарын 20,
2026
Сэтгэгдэл8
Тэмцэж яахын, та нар комоороо зайлбал таарна
Зөв зөв Юуны өмнө намаа цэгцэлж авах хэрэгтэй
Мөнх-Эрдэнэ гэдэг Улаанбаатарын дарлагч давхаргаас шууд шоронгийн хаалга татна.
Японд элчин сайд хийж байгаа Баярсайхан яагаад огцорохгүй үлдэх гээд байна вэ.
12caя aм.доллар авсан хулгайч ингэхээс яахав
Эд нараас илүү жинхэнэ том мафижсан аймаар бүлэглэл байна. Хууль , шүүх , тагнуул , ерөнхийлөгчийг барьцаалсан. Тэд нараас тэмцэхээс айгаад байгаа юмуу, хамгаалаад байгаа юм уу, Энэ бүх хүчээр Амарбаясгалан, ОюунЭрдэнэ, Нямбаатар нар руу дайраад байгаа биз дээ. Эд нарын ард хэн байгаа юм бэ?
Д.Мөнх- Эрдэнээ!!! Чи ямар юмандаа өөрийнхөө бодол ,өс хонзонг Төрийн яамны албан тоот бичигт гарын үсгээ зураад бичиж байгаа юм!!! Энэ бол албан тушаалаа ашиглаж байгаа ёс зүйгүй үйлдэл гэж би л лав үзэж байна.
Хуулийн үнэр ч байхгүй, тэгсэн мөртлөө дарга дагаж далдагнаад ахыгаа авран хамгаална ч гэх шиг. Шүүхийн шийтгэх тогтоол нь байгаа юм уу Нямбаад ? Байхгүй ш дээ.