Чөлөөт цагаа зурагтын өмнө өнгөрөөх дуртай хүн олон. Ингэж олон цагаар зурагт ширтэх нь өвдөхөд хүргэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Гурван цагаас илүү зурагт үзэхэд бие махбодид муугаар нөлөөлдөг байна. Тухайлбал, ганцаардах эмгэгт өртөж болно.
Олон цагаар зурагт үзэж, улмаар зурагтын орчинд амьдрах нь нийгмээс, хүмүүсээс харилцаагаа өөрийн эрхгүй таслахад хүргэдэг байна. Өдөрт гурван цаг зурагт үздэг бол жилийн 365 хоногт 1095 цагийг зурагтын өмнө өнгөрөөх нь. Ийн олон цагаар зурагг үздэг хүн бүхнийг зурагтаар гарах нэвтрүүлэг, кино, мэдээллийн хүрээнд сэтгэж, бусдыг, бодит амьдралыг ч зурагтаар үзсэнтэйгээ адилтган сэтгэж эхэлснээр ганцаардмал, хүмүүстэй нийц муутай нэгэн болдог аж. Ялангуяа бага насны хүүхэд олон цаг зурагт үзвэл ийм эмгэгт өртөх магадлал тун өндөр.
Зурагт хэт шимтэн үзэж хөдөлгөөнөө багасгаснаас таны дархлаа суларч ханиад хүрч мэднэ. Зурагт байгаа өрөөнд агааржуулалт муу, өрөөний гэрэлтүүлэг хангалтгүй байх нь дархлаа сулрахад нөлөөлдөг байна. Мөн зурагт хэт шимтэн үзэх нь хоол боловсруулах системийн хэвийн ажиллагааг алдагдуулах нехцөлийг бүрдуүлдэг байх юм. Учир нь олонх хүн зурагт үзэх үедээ хооллодог.
Энэ үед хамаг анхаарал нь зурагт руу чиглэдгээс ходоодоо дүүртэл чихэж, ходоод идсэнийг нь боловсруулах гэж их ажиллах хэрэгтэй болно. Ходоод үргэлж ийм их ачаалалтай байвал хэвийн ажиллах боломжгүй болох аюултай. Өдөрт гурван цагаас илүү зурагт үздэг таван хүн тутмын хоёр нь ходоодны өвчин тусдаг гэсэн статистик ч бий.
Зурагт олон цагаар үздэг хүмүүс амархан таргалдаг. Хөдөлгөөн багасдаг, дээр нь илчлэг ихтэй хүнсийг хяналтгүйгээр ихээр хэрэглэх нөхцөл бүрдэнэ. Учир нь олон хүн зурагт үзэнгээ амаа хөдөлгөх дуртай байдаг. Ингээд л нэг л мэдэхэд таргалдаг юм.
Орчин цагт олон хүн харааны шил зүүх болсон. Ийн хараа муутай хүн олширсон нь зурагт олон цагаар үздэгтэй холбоотой гэнэ.
Зурагт үзэхэд нэг аюул бий. Зурагт нэг л үзээд эхэлбэл зурагтын орчинд өөрийн мэдэлгүйгээр орж, өөрийгөө хянах чадвараа алдаж, гарсан болгоныг үзчих гээд байдаг гэмтэй. Энэ нь зарим хүнийг цусны даралт нь ихсэх, зүрх судасны өвчинд нэрвэгдэхэд нөлөөлнө. Ямар кино, нэвтрүүлгийг үзэх нь их чухал. Аймшгийн кино үзэх, сэтгэл эмзэглүүлэм стресст оруулж мэдэх мэдээллийг байнга сонссоноос таны бие хямарч болох юм. Иймд сонголтгүйгээр зурагт үзнэ гэдэг байж боломгүй хэрэг юм.
Олон цагаар зурагт үзэх нь таныг өвчинд нэрвэгдэхэд хүргэдэг болохоор та аль болох цөөн цагаар зурагт үзэх хэрэгтэй юм.
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин
Сэтгэгдэл(6)
Saihan shaahiimaa , medeelelee hund hurgeh gej bgaa Bol , yum sain unsh, search sain khiidee .
дээрхи коммент бичсэн 122.201.24.162-т хэлэхэд:-Орчин үеийн хүмүүсийн ихэнхи хөдөлгөөний дутагдалд орож зүрх судас,даралт,ясны сийрэгжэлт,тархиний ажиллагааны сааталд орж бгааг дэлхийн олон улсын эрдэсмтэд тогтоосон.Хөдөлгөөний дутагдалын гол шалтгаан бол 1 цагаас дээш тасралтгүй зурагт,комьпютер үзэх,комьпютер,гар утасаар тоглох юм шүү дээ
Hen medeh ve medee oroson tsagaas mini l zuragt baisan odoo uvchin emgeggui l bn aav eej maani naya shahsan uvgun emgen l uvchin huuchgui amidarch nn
unen bhaa
Зөвхөн зурагт, компютер төдийгүй хоногт 10 цагаас илүү хугацаагаар суух нь хамгийн эрүүл биетэй хүний эрүүл мэндэд ч муугаар нөлөөлдөг.2 оос 7 цаг суухад цусан дахь сахарын хэмжээ өсч "сайн" холестерины хэмжээ буурдаг. Энэ нь цаашдаа таргалах нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй остеопороз,хавдарын өвчин үүсэх суурь болж өгдөг. Иймд олон цагаар сууж ажилладаг хүмүүс 2 цаг тутам завсарлаж хөдөлж байх хэрэгтэй . Жишээ нь: Өрөөн дотроо алхангаа бодож бясалгаж төлөвлөж болно шүүдээ.
Суух биш босоо зогсох уед хуний биеийн маш олон булчин ажилладаг гэдэг