Жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдөр багш нарын баярыг Дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэж ирсэн. Энэ дагуу өчигдөр Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдөртэй золголоо. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ЮНЕСКО энэ жилийн багш нарын баярыг “Багш нар: Хямралт үед манлайлж, ирээдүйг шинээр тодорхойлох нь” уриан дор тэмдэглэж буй. Манай улс ч мөн адил багш нарын баярыг онцгой нөхцөл байдалд даруухан өнгөрүүлж байна.
Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харвал улсын хэмжээнд 52 мянган багш ажиллаж байгаа бол ЕБС-ийн багш нарын 81.4 хувь нь эмэгтэй, 0.3 хувь нь магистр болон докторын зэрэгтэй байна. Мөн нэг багшид дунджаар 20 сурагч ногдож байна гэсэн тооцооллыг хийжээ.
Харин OECD буюу Олон Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад бага ангийн нэг багшид 15 сурагч ногддог боловч дунджаар нэг ангид 21 сурагч суралцдаг.Тус улсуудын дунд ангийн багшид 13 сурагч ногддог. Гэвч цар тахлын улмаас зай барих шаардлага гарсан тул Франц болон Их Британи бага ангийн нэг ангид 15 сурагч байхыг зөвлөж байна.
АНУ-д 1970-аад онд нэг багшид 22 сурагч ногдож байсан бол 2008 оноос 15 болж буурчээ. Тухайлбал, Нью Жерси мужийн улсын сургуульд нэг багшид 12 сурагч, хувийн сургуулийн нэг багшид 11 сурагч ногддог аж. Зарим хувийн сургуульд нэг багшид долоон сурагч ногдоно. Харин багш нарын зүгээс 10:1 байх нь тохиромжтой гэж үздэг байна.
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
АНУ-д иргэд нь байшингийнхаа үнээс хамааруулан жил бүр үл хөдлөх хөрөнгийн татвар гэж олон мянган доллар төлдөг. Тэр татварын мөнгөөр нь улсын сургуулиудыг санхүүжүүлдэг. Монголд тархины тураалтанууд та нар үл хөдлөх хөрөнгийн татвар төлдөг үү? Төлүүлнэ гэвэл чацга нь савирна биз. Тэгсэн мөртлөө АНУ-тай барьцах санаатай.
байшигийн үнийг байнга нэмэгдүүлж их татвар татдаг засвар үйлчилгээний мөнгө гэж их авдаг тийм учраас машин байр бүх амьдрал зээлтэй амь нас ч зээлтэй хорвоог өнгөрүүлдэг Ард түмний амьдрал олигархуудын гарт байдгаас туйлын хүнд ярихийм биш
Зээл авах эсэх нь хувь хүний сонголт. Зээл авахгүйгээр байр түрээслээд амьдарч болно. Битгий хүүхэд зангаа гаргаач, гуйя.
Олон улсын жишгээр 1 генерал 10-15 мянган албан хаагч захирах ёстой. Харин 10 мянган хүнтэй Монголын арми 170 генералтай.Олон улсын жишгээр 1 эмчид 4 сувилагч ноогдох ёстой. Харин Монголд 1 сувилагчид бараг 2 эмч ноогддог.
Зээл авах эсэх нь хувь хүний сонголт. Зээл авахгүйгээр байр түрээслээд амьдарч болно. Битгий хүүхэд зангаа гаргаач, гуйя.
улаан үдийн монголчууд эсгий гэрт амьдарч хөлдөж үхэх шахаж байгааг хөдөөдч гэсэн харсан уу ОРОС улс нь байшин бариж амьдрхыг шаардхж бүх барилгын матьриалыг чөлөөтэй болгож гудамжны төсөл гаргаж өгдөг