sonin.mn
О.Цогтгэрэл даргатай Ардчилсан Намынхан Ардчилсан хувьсгалын 30 ой, АН байгуулагдсаны 21 жилийн ойн баярын хүрээнд хийх ажлаа танилцуулж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын Хэрэг Эрхлэх Газрын Дарга Б.Ган-Очир: "2021 оны 12 сарын 06-ны өдөр ардчиллын төлөөх намууд нэгдсэн баярын түүхэн өдөр байгаа. 12 сарын 10 хүний эрхийн өдөр байдаг. Энэ өдөр МоАХ маань баяраа тэмдэглэдэг. Энэ өдөртэй холбогдуулан хэд хэдэн арга хэмжээг Монгол орон даяар зохион байгуулах гэж байна. Нэгдүгээрт
 
 
АН байгуулагдаад 21 дэхь жил нь болж байна. Ардчилсан хувьсгал ялаад 31 жил болж байна. 20 жил болж эрийн цээнд хүрсэн нам маань 30 жил болсон нийгмийн тогтолцоог шинээр гаргах иргэний ардчилал гэдэг шинэ хөтөлбөрийг улс орон даяар зарлаж байгаа юм.
 
 
АН-ын Онц их хуралд оролцсон төлөөлөгчдийн хэлсэн гол санаа бол ардчилал өөрөө иргэний биш, төрийн ардчилал болжээ. Иргэд нь ядуу. Төр нь баян. Иргэд нь эрх мэдэлгүй, төр нь эрх мэдэлтэй болж. Ардчилал 30 жилийн дараа нэг том сорилтонд орсон байна. Тэр нь ардчилал, эрх чөлөө хэн нэгэнд үйлчилдэг бол тэр эрх чөлөө дарга нарт хязгааргүйгээр үйлчилдэг болж. Төрд хязгааргүйгээр үйлчилдэг болсон байна. Иймээс иргэний ардчилал гэдэг үндсэн концепц руугаа бид явах ёстой. 1992 онд баталсан Үндсэн хуулинд ардчиллыг хүмүүнлэг иргэний ардчилал буюу хүндээ тааламжтай ардчиллыг цогцлоох ёстой гэсэн байдаг. Үүний тулд иргэдэд бүх эрх мэдэл очих ёстой гэдэг өнцгөөс "Иргэний ардчилал" гэдэг нэр томъёог АН-ын дарга О.Цогтгэрэл томъёолж гаргаад, үндэсний хөтөлбөрийг зарлаж байгаа. Төрд бус, иргэдэг эрх мэдлийг яаж өгөх вэ? гэдэг хэд хэдэн багц ажлыг хийх гэж байгаа юм. 2021 оны 12 сарын 03-ний өдөр "Иргэний ардчилал ба эрх мэдэл" эрдэм шинжилгээний хурал зарлаж байна.
 
 
Иргэдэд тулгараад байгаа хоёр цөм асуудлыг иргэний ардчилал аяны хүрээнд тусгаж байна. Иргэний ардчилал ба иргэдийн шийдэл буюу гэр хорооллын шийдэл, хөгжил, алсын хараатай болгож, цөм асуудал болгож, зөвхөн төр биш иргэд хамтарч гэр хорооллоо сайхан болгох үйл ажиллагааг хийхээр төлөвлөөд байна.
 
 
Мөн хөдөө аж ахуйн шинэчлэлтэй холбоотой асуудлаар 2021 оны 12 сарын 8-10-ны хооронд Монгол улсын хэмжээнд нэг сум сонгоод, тэр сумаа хөгжлийн загвар болгож харуулья. Тэнд байгаа боловсролын тэгш бус байдал, эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн сайжруулах, аюулгүй байдал, амьдрах орчинг яаж сайжруулах вэ? гэдэг асуудлаар шинжилгээ хийж, хөдөө аж ахуй руу чиглэсэн загвар гаргаж ирж ажиллана. АН үндсэндээ ажил руугаа орчихсон. 2024 онд тавих мөрийн хөтөлбөр, иргэдтэй уулзах уулзалтууд, иргэдийг өөрсдийг нь оролцуулсан тэр ажлуудыг зохион байгуулна." гэв.
 
 
 
 
М.Чойжал