Сүүлийн хэдэн өдөр болсон томоохон үйл явдлын нэг нь Монгол улсын Хөгжлийн Банкны нээлттэй сонсгол байлаа. Чухал зөв асуудлуудыг хөндсөн. Ардчилсан улсад аливаа асуудлаар сонсгол хийх нь байх л зүйл мэт боловч манайхны хувьд анхны сонсгол болж, түүхэнд үлдэх бөгөөд тэр хэрээрээ шуугиантай үйл явдал байж чадаж байна. Сонсголд улстөрчид ирснээс гадна хамаг л бизнесийн томчуудыг, "атаман"-уудыг нь нэг, нэгээр нь “хуньж” байх юм. Тэдэн дундаа хаа явсан газраа дуулиан шуугиан үүсгэж явдаг Буян Жагаа ах өөрийн биеэр орж тайлбар өгөв. Бидний хүндэлдэг хамгийн томчууд нь хүртэл төртэй нийлж зээл авч, төлж, “хадгаламж” үүсгэж л аж төрдөг юм байна. Томчууд маань бүгд л төрийн хишгийг зүй бусаар ашиглаж, бусдын боломжийг хааж ирсэн аж.
Жагаа ах бол сайн, муу олон зүйлтэй ч манай үеийнхний хувьд бизнесийн бэлгэ тэмдэг болсон, бараг богд шахуу болсон дүр, идол. Очиж очиж Жагаа ах ийм байхад бусад нь бүр хэрэг алга гээд энэ бүхэнд эгдүүцэж, бухимдах сэтгэл ч эхлээд төрлөө. Сошиалаар ч Монголын сүйрлийн буруутан нь бизнесийнхэн гэдэг төлбөртэй, төлбөргүй акц хөвөрч эхэлж байна.
Тэр дунд Жагаа ахын нэг томьёолол анхаарал татлаа: “Хувийн бизнес хийх боломжийг төр олгодоггүй юм аа” гэж... Үнэн шүү дээ.
Энэ дээр харин бизнес эрхлэгчдээ өмөөрмөөр санагдав. Мэдээж тэдэн дунд сайн муу хүмүүс бий. Манай төр бизнес эрхлэгчдийн дансыг харуулж, нүүрийг улайлган нийтийн өмнө байцаадаг юм байж. Тэгвэл тэдний өгсөн татварын мөнгө, тодруулбал, сүүлийн 10 жил (АН 4 жил, МАН 6 жил) улсын төсвийн болон төрийн өмчит үйлдвэрүүдийн 187 их наядыг хэн нь хэрхэн зарцуулсныг хэн, хэзээ сонсгох вэ? Хамгийн түрүүнд сонсгол хийж асуух зүйл чинь энэ биш юм уу. Бизнесийнхэн ч яахав, зээлээ ядаж эргүүлээд төлчихсөн байна, төлөөгүй байгаагийнх нь хамаг хөрөнгө барьцаанд байгаа, аргаа ядахад төр тэр хөрөнгийг нь хураагаад л хохиролгүй болчихно. Бизнесийнхний зээл 0.87 их наяд ба төсвийнх 187.0 их наяд. Сагсны бөмбөг ба будааны ширхэг шиг хоёр зүйл. Шилжилтийн 30 жилд алдаа дутагдал байлгүй л яах вэ. Засаж залруулж, урагшаа хараад явах ёстой. Гэхдээ дүгнэлтээ өрөөсгөл дутуу, зөвхөн бизнесийнхэн дээр бүх алдааг тохож дуусгавал бид тэгээд өмнөх коммунизм руугаа буцаж “хувийн өмч, бизнес балиар” гэдэг рүүгээ л явах аюултай. Үүнийг бүгдээрээ бодох цаг болсон шүү.
Дараагийн нэг аюултай өнцөг хөндөгдсөн нь, ард түмний мөнгөөр хүүгийн зөрүүг төлсөн гэх тодорхойлолт. Ард түмнийг төлөөлж Төр хэлцэл хийж тэр зээлийг олгож, Төр хянадаг биз дээ? Төр нь ард түмэнтэйгээ хэлцэл хийж төлөөлөх эрхээ аваагүй байсан юм уу? Одоо яагаад ард түмэн бизнес хоёрыг хооронд нь нүүр тулган яс хаяж, талцуулаад байгаа билээ?! Монголын ард түмний 1 сая нь насанд хүрээгүй, хувийн хэвшилд 1 сая, бусад олон түмэн 1 сая. Улстөрч болон төрийн захиргааны албанд нийт 20 мянган хүн. Энэ 20 мянган хүн 187 их наядыг зарцуулсан. Гэтэл одоо яагаад тэр 20 мянган хүний яс хаялтаар ард түмэн 1-1 саяараа хуваагдаад хоорондоо талцах ёстой билээ? (Энд нэг зүйлийг онцлох ёстой нь Нээлттэй сонсголын гол нүүр болсон Б.Энхбаяр гишүүний хувь хүнд хандсан асуудал биш шүү.)
Яагаад энэ нь аюултай, өрөөсгөл өнцөг вэ гэхээр “Онц байдал” тогтоож БЭТ томилдог жишиг бий болсон. Одоо ард түмэн хүүгийн зөрүүг төлсөн гэх нэрээр Таван Богд, Ханбогд Кашмир, М-Си-Эс, Буян гээд бүх компанид БЭТ томилбол ард түмэн уухайлан дэмжиж, төр хувийн хөрөнгөнд эзэн суух эхний алхам байж болно гэж хардлага төрөв.
Төрийн мэдлийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг болохгүй юм байна гэдгийг яс махан дээрээ мэдрээд 1990 онд бид зах зээлийн эдийн засагт шилжиж түүхэн ЗӨВШИЛЦӨЛ хийсэн. Гэвч сүүлийн үеийн үйл явдлууд буцаад хуучин Социализм руугаа ухарч буй мэт санагдах боллоо. 60 км/ц хурдтай, нүүрстэй галт тэргэндээ сууцгаачихаад ухраад яваад байна уу гэлтэй.
Энэ маш том уршигтай өрнөл. Учир нь бүхнийг төр хийх гэж дайрдаг болсон тул залуус дийлэнх нь улстөр рүү, нам төр рүү хошуурч энтрепренёр болж бизнес хийх хүсэлгүй боллоо. Бизнесийн айкон болсон Буян Жагаа ах “Би энэ бизнес гээчийг хийхээ больё” гэж шантрахыг цөхрөхийг бүгдээрээ харлаа. Явж явж Жагаа ах л сурсан барилаараа аанай л энгийн хар үгээр яг хэлж өглөө. Буян Жагаа шиг ах нар бидэнд бизнесийг зааж өгөөгүй бол өнөөдөр бид Туркменистан шиг байх байсан юм шүү.
Фрэнсис Фукуяма “Түүхийн төгсгөл” зохиолдоо “1990 оноор тасалбар болгон хүн төрөлхтөн Төвлөрсөн тогтолцоот Социалист эдийн засгийг үүрд халж, зах зээлийн чиг баримжаатай чөлөөт хувийн хэвшилд суурилсан эдийн засагт шилжлээ” хэмээн бичсэн байдаг. Төрийн үүрэг нь бизнес, капиталын үнэ цэнийг хамгаалж, хувийн хэвшлийг урамшуулахын зэрэгцээ татвараа хураах замаар олон нийтэд баялгийн тэгш, шударга хуваарилах.
Ажлын байр бол зах зээлийн ЭДИЙН ЗАСГИЙН СУУРЬ ЗӨВШИЛЦӨЛ ЮМ. Ийм л учраас ажлын байрыг нэмэгдүүлэх үүргийг хувийн хэвшил хариуцаж, төрөөс ажлын байр ихээр бий болгох салбарыг дэмжих зохицуулалтыг л хийх учиртай.
Гэтэл одоо, төр энэ үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн оронд бизнесүүдийг ард түмний өмнөөс турхирах замаар Төр бүхнийг өөрөө хийхээр санаархах болсон нь, Төр бүхнийг удирдах далд ЗӨВШИЛЦӨЛ хаа нэгтээ хийгдсэн юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. Байтал аа, 7 тэрбумын хэрэгтэй Батдөл гэх пацаан Буян Жагаа ахад бизнес хийхийг зааж өгнө гэсэн үг үү?!
Хувийн хэвшлээс гардаг аливаа дэвшилтэт саналыг Төр өөртөө нааж аваад л нэг Зөвлөл, эсвэл ТӨҮГ болгочихдог жишиг хаа сайгүй болсон. Жишээ нь, төрийн хийж амжихааргүй чухал төслүүдийг бизнесийнхэн нь мөнгө гаргаад хийчихье гэхээр, төр өөрөө хийнэ гээд “Хурдасгуур” ТӨҮГ байгуулчихаж байгаа юм. Махны экспортоо хөгжүүлье гээд 30,000 хонины саналыг гаргаад өгөхөөр малыг нэмүү өртөггүйгээр гаргах тусгаарлах хашааны төсөл болгон хувиргачихаж байгаа юм. Өөрөө ч хийсэн юмгүй, бизнес эрхлэгчдээр ч хийлгэхгүй. Төр нөгөө ажлын байр бий болгох үүргээ биелүүлэхийн оронд одоо эсрэгээрээ ажлын байраа устгадаг болж эхэллээ. Зах зээлийн эдийн засгийн мөхлийн эхлэл энэ биш гэж үү? Фукуяма авгайтан юу гэж уулга алдах бол?
Сүүлдээ бүр зүгээр байсан хөрөнгийг бизнесийн хэд нь мэхэлж аваад УЛСЫГ ядууруулсан, дампууруулсан мангас болгож хувиргалаа. Уучлаарай, дахин хэлье, тэд чинь муу ч сайн ч зээлээ төлсөн шүү. Гэтэл зохион байгуулсан этгээдүүд нь хааччихсан бэ? Тэд хэлцлийн ширээний нөгөө талд гараад, хуруугаа чичилж арьсаа хаацайлаад, сошиалаар тролл хөлсөлж аваад шүлэнгэтэж суух нь зөв үү? Яг үнэндээ, нийгмийг баахан тамлаж тарчлааж байгаад, ёстой л нөгөө уулан дээрээс толь тусгаж бизнесүүдийн нүдийг гялбуулж байгаад уралдуулж, мацуулж тэр зээлийг олгож ашгийг нь хувааж хүртсэн биз дээ?! Индиануудыг өнгийн гялгар шилээр хуурдаг шиг, тарвага хошхируулдаг шиг даллаж уралдуулж олгочихоод, одоо “Жетон авсан нь л буруу шт” гэдэг шиг урхи болгон буруутгах нь утгагүй юм. Нөгөө талаас, бизнес эрхлэгчид маань том нь томоороо байж, жижиг дундчуулаа хамтдаа дэмжиж орон зайгаа хамтдаа яс хаягч нараас хамгаалах цаг нь ирсэн.
Ард түмнээс мөнгө авна, ард түмний нэрээр мөнгө босгоно, хувийн хэвшлийнхнийг хойноосоо гүйлгэж зээл өгнө. Эцэст нь ард түмэн бизнес эрхлэгчдийг "алалцуулна", талцуулна. Энэ нь Төрийн хүсээд байгаа шийдэл мөн үү?
Энэ бүхэн чинь яг ард түмний хүсэл мөн юм уу. Ард түмэнтэй хийсэн хэлцэл мөн юм уу. Бидний нийгэм ингэж амь зууна шүү гэж хамтдаа тохиролцсон бил үү? Тийм биш бол нөхцөл байдлаа тэнцвэртэй дүгнээд ШИНЭ ЗӨВШИЛЦӨЛ хийе. Хамтран орших дүрмээ шинээр тогтооё. Гэхдээ энэ удаад Төрийн ганцаарчилсан зохиомол тоглолт биш, Ард түмэн + Төр + Бизнес хамтдаа нэг ширээний ард суугаад NEW DEAL хийе. Тэгэхийн тулд одоо нэн тэргүүнд Ард Түмний 187 их наядыг хэрхэн зарцуулсныг Сонсгол хийе. Сүүлийн 10 жилд АН, МАН-аас шийдвэр гаргасан бүх тушаалтныг Ард Түмний Сонгсолд дуудъя. Шинэ ЗӨВШИЛЦӨЛ-ийг улстөржүүлж хэрхэвч болохгүй. Бүгд булингартай, оролцсон. Тиймээс, зах зээлийн эдийн засгийн сүүлчийн хана болсон Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим дээрээ урьж байгаад Сонсъё. Тэгээд дэнсэлье. Социализм руу ухарч биш Урагшаа! харж ирээдүйгээ тодорхойлъё.
О.Амартүвшин
Сэтгэгдэл(31)
Жаргалсайхан өвгөн хүзүүгүй өвгөнтэй адил уран донгодохоос өөр юмгүй худалч луйварчин юм байна.
Буян Жагаа МАН-ы авилгачдыг бууны нохой болсон тул тэд 28 тэрбум төгрөгийн зээлийг нь төлүүлэхгүй.
МАН , АН их идлээ гэх юм .Идсэн нь ч үнэн . Бас хажуугаар нь жижиг намууд барьцаад идээд хусаад байдаг юм байна шүү дээ.Эрэл намын дарга ЭРДЭНЭБАТ хэдэн зуун тэрбумаар нь , БНН ын дарга Б.Жаргалсайхан бас л идэж уулцсан байна.МАНын охин нам ХҮН намын НАЙДЛАА бас хөгжлийн банкинд өртэй , өрөө төлөөгүй л гэсэн. Нам байгуулж намаараа дамжуулж зээл хусдаг , тэгээд төлдөггүй явдал газар авах нь ээ
Монголын төр хятадын эрлийз хүндээ хүүгүй зээл олон тэрбумаар нь өгч он удаан жилээр энхрийлэн хайрладаг нь Хятадын коммунист намаас өгсөн шахаа даалгавар юм.Монголын төр ч гэж дээ.Хүрээний хятад гамингуудаас угшилтай мафийн данжаад луухаануудаас бүрдсэн монгол нэртэй төр. Саарал ордонд суудаг 76 -ын 80 -с дээш хувь нь хятадын эрлийз цустай данжаадууд юм.
Тэр хужаануудыг хэн сонгосон юм. Чиний хайртай монголчууд сонгосон уу. Тэгвэл хужаад хайртай юм биш үү.Цаад тэнэг лалрууддаа хандаж арай жаахан ухаантай бай гэж хэл.
МАН бол 80 хувь нь баян хужаагийн эрлийзүүдийн нам.МАН-ын баян хужаа нар мөнгө хаяж гараад байгаа биз дээ. Чи ч бас хятадын эрлийз мөн.
Хүрэлсүх Оюун-Эрдэнэ нарыг яг үнэндээ Бээжингээс удирдаж байгаа.Саарал ордонд үүрлэсэн МАН-ын голдуу харьяалалтай хятадын эрлийз гишүүдийг бүгдийг нь саарал ордноос хөөх шаардлагатай.Хятад цустай хүнд төрийн явдлыг бүү хариуцуул гэсэн Хубилай хааны гэрээсийг биелүүлэх хэрэгтэй.
Энэ чинь 2 талдаа үзүүртэй зүү шиг хүүхэд үү? Жагаа ахыг баахан муулсанаа Монголын төр Жагаа ахыг бизнес хийх боломжын бүрэн хаасан үнэн гэх юм. Ийм долдой хүнээр Худалдаа ҮйлдвэрийнТанхимаа удирдуулж б.а бид.
Төрийг өмчгүй болгох хэрэгтэй, тэгвэл тийшээ зүтгэх хүн ховордоно...
60km/tsag hurdtai galt tereg gej uy yariad bainaa!!!! Gaigui uym baina ged unshih gesen chini eliirch balairaad baih uym....Oron garan nuhur uu em=ne chini!!!
Амартөвшинг Женко тавьсан.Жагаа Женко адилхан биднийг мал хгэж итгэдэг Орос Буриадуудын гар хөл.
яг зөв
2 хулгайч зээлээ төлөөчээ.
монголын баяачуудыг бол би бүгдийг нь мэднээ,одоогийн эд нар бол жинхэнэ луйварчид,дотор нь нэг ч баян хүн байхгүй гэж тээр жил ардын жүжигчин Хайдав гуайг хэлж байхыг нүдээрээ үзэж,чихээрээ соннсоод их л гайхаж байж билээ,залуу ч байж,юмны учрыг сайн мэддэггүй ч байж.жагаа бол ёстой мундаг гэж явсан ёстой л луйварчин байсан бншдээ.Тэр mcs бүүр адгийн луйварчид байсныг хараа,асемээр бүр ичихгүй луйварддаг бншдээ.хүзүүгүй хулгайч зангиагаа зүүгээд,гутлаа тослоод гадаадад яваа сурагтай,энэ хэлэлцүүлэг хэн нь хэн бэ? гэдгийг ил болгосноор маш их ач холбогдолтой арга хэмжээ болсон шүү,энхбаяр гишүүнд баяр хүргэе
Бөөрөнхий байна! Танхим муу ажиллаж байгаа шүү дээ. Өөрөө нийтлэл бичээд суух биш Танхимын Ерөнхийлөгчийн хувьд мэдэгдэл гарга л даа. Бизнесийн орчин бий болгох талд төрөө шах! Таг дуугүй л байж ирлээ! Танхимын үүрэг функцүүдээ ажиллуул л даа!
жаргалсайхан шиг тэрбумаар нь хугацаагүй, хүүгүй, эргэж төлөхгүй нөхцөлтэй зээл аваад байвал бүгд тэрэн шиг тансаглаж болох бус уу. Энэ амартүвшин гэгч зах зээлийн эдийн засгийн хуулийг огт ойлгодоггүй амьтан байж таарлаа. Манай бизнес эрхлэгчид яахаараа ийм нусан тэнэг лалрыг дарга болгодог байна аа.Ядаж л зээл авсан бол эргүүлж төлөх үүрэгтэй гэдгийг яс махандаа ойлгодог этгээд дарга хиймээр юм.Ичгүүр. Энэ ширэнгэн ойгоос ирсэн юм шиг юмыг зайлуулаач ээ. ЗЭЭЛ АВСАН БОЛ ТӨЛНӨ, ТӨЛӨХГҮЙ БОЛ ЧИХЭЭ ОГТЛУУЛ ГЭСЭН ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГ ЮМАА ЧӨЛӨӨТ ЕРТӨНЦӨД
Бизнес эрхэгчдийг төлөөлдөг нэгдсэн байгууллага гээч нэртэй холион бантангийн тантанг хутгаж суумар аяддаг энэ нэг ул долоогч халзан халтар төлөг ямарч логик авцалдаагүй мангар юм сараачаад эзэд рүүгээ хэлээ унжуулан долийж эрхлэн шарваж гэнэ.
Жагаа зээлээ эргэж төлөхгүй гэсэн ! Эрэлийн Эрдэнэбат хойд насандаа төльё гэсэн ! Бусад нь чих ав гэж хэлсэн ! Улсын нэрээр гадаадаас зээл авчихаад тэрийгээ бизнёсмин нэртэй хэдэн луйварчдад алдчихаад эргэж авч чадахгүй сонсгол гэж аргаа барж суугаа булай улс Монголоос өөр дэлхий дээр байхгүй !!! Бусад улс бол шууд хориод буудаад хураагаад асуудлыг 3 өдрийн дотор л шийднэ ! Амартөвшин бусад хулгайчдаа өмөөрөөд байх шаардлага байхгүй !
жаргалсайхан шиг тэрбумаар нь хугацаагүй, хүүгүй, эргэж төлөхгүй нөхцөлтэй зээл аваад байвал бүгд тэрэн шиг тансаглаж болох бус уу. Энэ амартүвшин гэгч зах зээлийн эдийн засгийн хуулийг огт ойлгодоггүй амьтан байж таарлаа. Манай бизнес эрхлэгчид яахаараа ийм нусан тэнэг лалрыг дарга болгодог байна аа.Ядаж л зээл авсан бол эргүүлж төлөх үүрэгтэй гэдгийг яс махандаа ойлгодог этгээд дарга хиймээр юм.Ичгүүр. Энэ ширэнгэн ойгоос ирсэн юм шиг юмыг зайлуулаач ээ.
Зээл авсан бол төлөх нь үнэн. Энэ үнэнээс зугтах арга байхгүй
Сонсгол ач холбогдолтой босоон Олон юмыг бодитоор харуулсан Торийн удирдлагынн ч хувьд банкны менежментийн ч хувьд тодорхой зарим кампаниудын ч хувьд засах олон зуйл байгааг харуулсан Сонсголын талаарх еронзий дугнэлтэнд торийн удирдлага ур ашиг муутай байсныг хэлэх биз дээ Тийм их бонд аваад гол нь Монгол улсын. Эдийнизасгийн аюулгуй байдлыг бэхжуулэх том амжилт гарах естой байсан Тэр тааруу ур дунтэй байлаа
юм хийсэн, хийх гэж байгаа хүнд энэ төр аймаар дургүй. энэ дор харахгүй юу. хэдэн эрлийз, сейфэндээ хэдэн тэрбумаар хадгалагч нар боож үхлээ
Молнголд зээл олгох ямар ч хэрэггүйээ. Зүгээр л бизнесийн орчноо эрүүл, ойлгомжтой болгоод явахад л болно. Төр оролцхоор бүх зүйл дампуурч байна
Жагаа чамд хэдэн юм бгч чадсан юм уу даа , " амсуулчихаад" " чи муу тэгсэнгүй - ихгэсэнгүй гээд л - загнаад " мурчихдаг юм ш дээ ...
МАН-р дүүрэн мантуу нүүртэй хятадын эрлийз голийсон дарга нар байна.Нарийн яривал Хүрэлсүх ч хятад цустай байж мэднэ..Ийм балиар мангайсан мантуу нүүртэй шулга хэлтэй өмхий амтай хар сда хятадын хунхууз байхаас зайлахгүй..
МАН-ыг Бээжингийн заавраар ажилладаг хятадын эрлийзүүдийн мафиин байгууллага мөн гэж ойлгоцгоо.Өмхий малууд аа.
187 их наядын сонсголыг шийдвэр гаргагчдыг оролцуулж байгаад хийцгээе гэдэг бол эх оронч санаачлага тул хүн бүр дэмжиж давалгаалцгаая.
Улс төр ба бизнесийг зааглахгүйгээр бид олигтой нийгмийн систем бүтээж чадахгүй.
Зөв
Их хурлын гишүүн болох , төрийн өндөр албан тушаалд очихын төлөө тэмцэлдээд байдаг нь ийм учиртай юм байна. Зээл нэрээр олон тэрбум төгрөгийг авдаг. Төлдөг ч үгүй. Хэдэн арван жилээр явж байгаад хууль гаргаад л зээлийн төлбарийг төлөхөөргүй болгочихдог юм байна. Гэнэтийн шалгалтанд гэнэгүй явж байгаад илчлэгдэхээрээ энэ чинь зээл юм чинь буцааж төлнө ш дээ гэж хариулаад л өнгөрдөг бололтой. Ингээд Жаргалсайхан хүүтэй, хүүгүй хэдэн тэрбум доллараар амаа үдүүлчихээд дуугардаггүй байсан байна.
Тэгээд үндсэн хуулиа өөрчлөөч ээ, бүх зүйлээ сууриар нь өөрчлөх хэрэгтэй. Улс төр бизнестэй орооцолдохоороо үргэлж гай чирдэг ш дээ, өөрчлөлт хийгээч. Өөрчлөлт хийхгүй бол буцаад л нөгөө бахь байдгаараа. Нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөж эхлэнгүүт баярлах хэрэгтэй, боломж гэж хар. Илүү боломж, хөөсрөлт байхгүй болбол та нарт ч хэрэгтэй Компаниуд дотроо бас цэвэрлэгээ х ийх хэрэгтэй ш дээ. Дээгүүрээ эзниях нь зээл өсөөд л, доогуураа хулгайлаад л , энэ улс оршин тогтноод байгаа биз дээ