1-р сарын 16-ны үдээс өмнө Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Давосын Дэлхийн эдийн засгийн форумын 2024 оны хуралд илтгэл тавьжээ. Ли Чян илтгэлдээ, "Хятад улс итгэлийг дээдэлж, амлалтаа хэрэгжүүлдэг. Хятадын зах зээлийг сонгох нь эрсдэл биш, харин боломж" гэж онцлов.
Итгэлийг сэргээж, ойр хамтран ажиллаж, дэлхийн эдийн засгийг сэргээх тухайд Ли Чян таван санал дэвшүүлэв. Нэгд, макро эдийн засгийн бодлогоо эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамтын хүч хуримтлуулах. Хоёрт, олон улсын үйлдвэрлэл, түүний хуваарилалт, хамтын ажиллагааг эрчимжүүлж, худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөлж, үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой, байдлыг хамгаалах.
Гуравт, олон улсын шинжлэх ухаан технологийн харилцааг нэмэгдүүлж, технологийн давуу талаар хүн төрөлхтөнд илүү их үр өгөөж бүтээх.
Дөрөвт, ногоон хөгжлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй тэмцэх. Тавд, өмнөд умардын болон өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг өргөтгөж, уужуу багтаамжтай дэлхийн эдийн засгийг хөгжүүлэх.
Мөн тэрээр" Хятад улс нээлттэй байдлаа улам өргөжүүлнэ. Гадны компаниуд Хятадад хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж, нэмэгдүүлэхэд Хятад улс найрсаг хүлээн авч зах зээлийн, хуульчлагдсан, олон улсын бизнес эрхлэлтийн орчин бий болгоно" гэв.
н.Уртнасан
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл0