1921 оны хувьсгалаар эрх чөлөөгөө олж Анхдугаар Үндсэн хуулиараа батлан тунхагласан Бүгд Найрамдах Монгол Ард Улс 1930 он гэхэд аж үйлдвэрийн анхны том цогцолбор болох үйлдвэрүүдийн суурь /пундамент/-ийн газрыг сэндэлж дөрөвхөн жилийн дотор барьж гүйцээн ашиглалтад оруулсан нь Аж үйлдвэрийн комбинат билээ.
Уг комбинатаас угшилтай үйлдвэрүүд бадран хөгжсөөр 1980-аад оны сүүлч гэхэд дэлхийн жишигт хүрсэн савхин эдлэлийн, савхин гутлын зэрэг 30 орчим үйлдвэрт хэдэн зуун инженер техникч, мэргэжлийн сэхээтэн, хэдэн мянган мэргэжлийн ажилчинтай Монгол Улсын хөнгөн аж үйлдвэрийн гол төв нь байж, түүхий эд материалаа боловсруулан хүн ардаа хувцаслаж, гадаад худалдаанд үлэмж том үүрэг гүйцэтгэн, улсын төсвийн 30-40 хувийг бүрдүүлж байлаа.
Гэтэл 1990 оны ардчилсан гэх хувьсгал, 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улс тэр их бадран хөгжсөн хөнгөн аж үйлдвэр, түүний ууган том төв Аж үйлдвэрийн комбинатыг залгамжилсан арьс шир, ноосны үйлдвэрүүдийг бүрэн устгасан. Түүнээс хойш юу болсон бэ. Дархан-Уул аймагт үйлдвэрийн том цогцолбор барьж байгаа юм шиг яриад хэчнээн жил болж байна. Байчихаад Эмээлтэд арьс ширний үйлдвэрүүд байгуулаад байгаа гэсэн нь хаана байна. Газрын баялаг өнөөдөр хэдий их мэт байгаа боловч хэзээ нэгэн цагт дуусна. Тэр цагт Монголчууд бид хоосон нүх сахиад л хоцорно. Харин мал аж ахуйгаас гардаг арьс шир, ноос ноолуур, мах, сүү бол хэзээ ч дуусахгүй мөнхийн баялаг. Үүнийгээ л бүрэн сайн ашиглах хөнгөн аж үйлдвэрээ өнөөдрийнх шиг анхаарлаасаа гаргаж зөнд нь хаяж яахан болох билээ.
1924 оны Үндсэн хуулиар батлан тунхагласан БНМАУ-ын нам засаг бол барагддаггүй баялаг мал аж ахуйнхаа бүтээгдэхүүнийг /арьс шир, ноос ноолуур, мах сүү/ л бүрэн дүүрэн ашиглаж эх орноо хөгжүүлэх зорилтыг гол болгож байв. Тэгвэл 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улс үүнийгээ эргэн санаж хөнгөн аж үйлдвэрээ даруй сэргээн босгох цаг аль хэдийнэ болсон шүү.
Монгол Улсын хөнгөн аж үйлдвэрийн салбарт ажиллаж байсан ууган ажилчин анги, эх орноо цэцэглүүлэн хөгжүүлэхийг хүсэгч өргөн олон түмэн минь ээ, Өнөөгийн хөнгөн аж үйлдвэрийн хувийн салбарынхантайгаа нэгдээд ирэх гуравдугаар сарын 26-нд болох салбарынхаа 90 жилийн ойг хөнгөн аж үйлдвэрээ сэргээн босгохын төлөө засаг төрдөө өргөн барих өндөр шаардлагын өдөр, энэ оныг хөнгөн аж үйлдвэрээ сэргээн босгох эхлэлийн он болгохыг уриалмаар байна.
Ч.ПҮРЭВДОРЖ
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл24
Шал дэмий спортын яам, түгжирлийн яам, соёлын яам гэх мэтийг татан буулгаж Үйлдвэр, худалдааны яам байгуулаачээ.
Өнгөтэй өөдтэй хэдэн үйлдвэрүүдийг хувьчлал нэрээр хувьдаа аваад ажиллулж чадахгүй дампууруулсан луйварчид одоо бүх л хөнгөлөлттэй зээл, тендер сангуудыг авч, бололцоотой болгоноос хулгай цавчаа хийж байна
Энэ зөв санааг бүрэн дэмжвэл яасийм ёрөнхий сайдад уламжилаад өх хүн байнауу нэг талаасаа дээр үёийн устгасан үйлдвэрт ажиллаж байсан хөдөлмөрийн чадвартай юмуу эсвэл зөвлөлгөө өх хэмжээний улсууд байж магад
Ерөнхий сайд чинь бичиг үсэгт тайлагдаагүй юм уу, эсвэл сохор бас дүлий юм уу?
Сонирхолгүй хүнийг яаж шахаад ч нэмэргүй. Ерөнхий сайд ганцхан хөрөнгө оруулалтын шинэ хуулиа л батлуулах гэхээс өөр юу ч сонирхохгүй дээ.
Энэ хүн маш чухал санаа хэлэв. Дэмжье ээ.
Заа да Соц-н үе-н монголыг 3 үгээр л дүрсэлж болно. Оочир оочир оочир)
Одоо бол Ядуурал, Түгжрэл, Утаа гээд цааш нь бичих үү яах уу
Одоо бол Ядуурал, Түгжрэл, Утаа гээд цааш нь бичих үү яах уу
бурангуй капитадизмын хөрөнгөт нийгмийн үеийн зуданд хүн мал хил хэл дөрөв сөхөрч монгол гэж нэрнээс цаашгүй хөрөнгө оруулсан олигархууд миний газар нутаг гээд битүүмжилчихнэ

шаа шаа хүний байтугай өөрийнч нохой тоож шиншэхгүй хог үйлдвэрлэдэг үйлдвэр нь ч ашиггүй иргэд нь хар зах дээр гадаад бараан дээр алалцаастай тийм л новшийн нийгэм сөнөх жамаараа л сөнөсөндөө
Одоо ядуус нь хогийн овоон дээр алалцаад, хотынх нь утаандаа гахаад, дуусаж байна дөө. Тэр үеийн бүтээгдэхүүн Зүүн Европыг хангадаг байжээ. 1990 оноос өмнөх хятад хүртэл Монголд атаархадаг баыжээ

байхгүй болсон шүүдээ. Ардчиллаас өмнө аяндаа авах хүнгүй амьдрах чадваргүй алга болсон юм төсвийн мөнгөөр сэргээгдэнэ гэж байхгүй шүүдээ
Гадаадын Мөнгө Xүүлэлтийг Xөрөнгө Оруулалт гэж сайxан нэрээр молигдож байна нь, мөн бонд гэдгийг барьцаатай зээл гэж орчуулаx xэрэгтэй: Тиймээс бүгд ард түмний өр болж байна. Анxаар энэ видео-г түгээцгээ !!! https://www.youtube.com/watch?v=_HEv4oXKLOY
Торгон савхин дээл түркийн нохой савхин дээлнээс илүү эрэлттэй байсан болохоор москвад 600 рублээр зардаг байсан. Монголоос тав дахин их нугалж зараад шилялис өнгөт зурагт авч буцдаг байлаа. Монгол савхи их гоё байсан
Бичсэн юм яагаад гарахгүй байна вэ...
Яагаад бичсэн юм гаргахгүй байгаа юм бэ...
Монголийг өөрчлөx бодит зам: энэ видеог түгээцгээ. https://www.youtube.com/watch?v=BdXVcgg5W8E&t=2918s