1 дүгээр сарын 17-нд Дублин дахь Ерөнхийлөгчийн ордонд Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Ирландын ерөнхийлөгч Майкл Хиггинс нар уулзжээ.
Ли Чян энэ үеэр хэлэхдээ, "Хятад, Ирланд алс хол, дэлхийн хоёр бөөрөнд байдаг, улс орны байдал өөр боловч хоёр орны найрамдал түүхийн урт аянд явах тусаа батжиж, хөгжлийн үзэл баримтлал маш ойролцоо болсон байдаг. Хятад, Ирландын харилцан ашигтай хамтын ажиллагаанд асар их боломж бий. Эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, ногоон хөгжил, шинжлэх ухаан, технологийн инноваци зэрэг салбарт Ирландтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, боловсрол, соёл зэрэг хүмүүнлэгийн солилцоо, хүмүүс хоорондын харилцан зочлолтыг дэмжихэд Хятадын тал бэлэн байна. Хоёр тал чөлөөт, нээлттэй олон улсын худалдааны системийг хамтдаа хамгаалж, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн системийн тогтвортой байдлыг хамгаалж, олон талт үзэл хэрэгжүүлж, яриа хэлцлээр санал зөрөлдөөнийг нөхөж, хамтран ажиллаж зөрчил маргааныг арилган, даяаршлыг ахиулж, хамтын хөгжлийг сайтар дэмжиж, эмх замбараагүй дэлхийд илүү олон тогтвортой, эерэг энерги нэмэрлэх хэрэгтэй юм" гэв.
Г.Бямба
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл0