Христийн шашны хамгийн эртний баяруудын нэг Есүс Христийн мэндэлсэн өдөр буюу жил бүрийн нэгдүгээр сарын 19-нд оросууд мөстэй усанд шумбах уламжлалт зан үйлийг хийдэг. Тус улсад жил ирэх тусам өргөжиж буй энэхүү Их Эзний баярын өдөр ОХУ-д хэдэн зуун мянган хүмүүс бодол санаа, бие махбодь, сэтгэл санаагаа ариусгах итгэл үнэмшлийн дор бурханд залбирч энэхүү ёслолыг үйлддэг ажээ. Мөн энэ өдөр Оросын эрс тэс уур амьсгалтай өвлийн улирлын дунд үе буюу нэгдүгээр сарын 19-нд голын мөстэй усанд орж, байгалийн эрчим хүч энергиэр өөрийгөө цэнэглэж, муу хортой бүхнээ биеэсээ гадашлуулж, биеэ ариусгах уламжлалт зан үйлийг бас хийдэг юм байна. Тиймээс энэхүү тэмдэглэлт өдрийг хүндэтгэн Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх Цэрэг, агаарын цэргийн аташе, хошууч генерал Павел Владимирович Петрунин, Хэвлэл олон нийттэй харилцах пресс атташе Татьяна Михайловна Сятчихина болон холбогдох албаны хүмүүс Монголд ажиллаж амьдардаг нутаг нэгтнүүд, христэд итгэгчдийн хамт энэхүү баярыг тэмдэглэж, мөстэй усанд орох уламжлалт зан үйлийг хийлээ.
Мөн энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамтран оролцож, өвлийн мөстэй усанд орох байнгын бэлтгэлээ хийж, иргэдэд мөс цөмрөх аюул, болзошгүй эрсдлээс урьчдилан сэргийлэх, гол усанд осолдохгүй байхыг анхааруулсан юм. Онцгой байдлын аврагчдын хувьд, өвлийн хүйтэн, зуны халуун гэлтгүй гэнэтийн ослын бэлэн байдалд байнгын бэлтгэлтэй байдаг учир уг арга хэмжээнд аль нэг улс орны шашин соёлын баяр гэлгүй мөстэй усанд орох бэлтгэл хангаж оролцсон гэдгээ хэлж байлаа.
Түүнчлэн энэхүү үйл явдалд оролцож буй сүмийн тэргүүн “Энэхүү уламжлалт зан үйлийн гол утга учир нь христэд итгэгчдийн сүнс, бодол санааны цэвэр ариун байдал бөгөөд мөстэй усанд сэлэх нь хоёрдогч хүчин зүйл юм. Үнэн алдартны шашинтнуудын хувьд, мөстэй усанд шумбах зан үйлийг эрүүл мэнд, аюулгүйн дүрмийн дагуу зөв дагаж мөрдвөл бие, сэтгэлээс нүглийг угаахад тусалдаг гэж үздэг. Тиймээс усанд орохоосоо өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, наманчилдаг юм. Хэрэв тухайн иргэд эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй гэж үзвэл энэхүү уламжлалт зан үйлийг гүйцэтгэхийн тулд та эрүүл аюулгүй байх гэсэн энгийн дүрмийг маш сайн баримтлах хэрэгтэй байдаг” хэмээн энэхүү шашны зан үйлийг тайлбарласан юм. Туул голын тохойд өрөнөсн энэхүү үйл явдалд бас харзны усанд жил бүр ордог зарим иргэдийн төлөөлөл сонирхон хүрэлцэн ирсэн байлаа. Мөстэй усанд орох буюу монголчуудын хэлдгээр харзны усанд орохын давуу тал болон сөрөг талын мэдээллийг холбогдох албаны хүмүүс болон эдгээр иргэдээс бас тодруулсан юм.
Мөстэй усанд орох нь аврагчдын байнгын бэлтгэлийн нэг хэсэг
ОБЕГ-ын дэд дарга Д.Намсрай:
-Онцгой байдлын алба хаагчид бол аль ч улс оронд гэнэтийн ослын бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж оролцдог. Тэр утгаараа аль ч улс орны шашин соёлын уламжлалт зан үйлийг хүндэтгэж, энэхүү арга хэмжээнд хамтран оролцож байна. Нийслэлийн Онцгой байдлын алба хаагчдын хувьд бол байнгын бэлэн байдалтай бэлтгэж хангаж байдаг учраас мөстэй усанд орох, харзны усанд орох нь бидний бэлтгэлийн нэгээхэн хэсэг юм. Онцгой байдлын алба хаагчдын хувьд бол жирийн бэлтгэлийн арга хэмжээ гэж ойлгож болно. Тэр утгаараа бэлтгэлээ хийх, аврагчдаа алба хаагчдаа чийрэгжүүлэх үйл явц юм. Усны температурын хувьд + 2-3 градустай болсон байна. Гол ус хайлмагтсан байна. Тиймээс иргэдийн хувьд, цаг агаар дулаарч буй үед мөс цөмрөх, гол усны аюул ослоос сэрэмжлэх, найдвартай гарам гарцаар явах хэрэгтэй юм. Уг арга хэмжээнд Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн аврагчдаас бүрдсэн 10 гаруй аврагч оролцож байна.
Иргэн Б.Мөнхжин: Эрүүл мэнд, спорт талаас нь харзны усанд ордог
-Миний хувьд харзны усанд жил бүр ордог. Ингэхдээ мэдээж эрүүл мэнд болоод аюулгүй байдлаа сайтар хангаж ордог. Бие эрүүлждэг, гайхалтай мэдрэмжүүдийг авдаг. Энэ өдөр оросуудыг харзны усанд орох гэж байгааг хэвлэлийн мэдээллээс хараад сонирхож ирсэн. Харзны усанд хамт орно. Гэхдээ шашны гэхээсээ илүү спортын арга хэмжээ гэдэг утгаар нь сонирхож ирсэн. Магадгүй олон хүнд харзны усанд орох, мөстэй усанд орох ямар байдаг бол. Нэг удаа ороод үзвэл? гэсэн бодол нуугдаж байдаг шүү дээ. Тиймээс бяцхан зөвлөгөө хэлэхэд, “”Хэрэв та харзны усанд орохоор шийдсэн эрүүл мэнд болоод аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөх ёстой. Мөн хүйтэн усанд аажмаар дасан зохицож, гэртээ хүйтэн шүршүүрт орох эсвэл усанд орох, цэвэр агаарт спортоор хичээллэх хэрэгтэй. Үүний дараа орж болно” гэж зөвлөх байна. Юуны өмнө усанд шумбахаасаа өмнө шууд хувцсаа тайлж, хүйтэнд ээлжээ хүлээж даарах, удаан зогсох хэрэггүй. Биеэ цочирдуулахгүйн тулд аажмаар усанд орох хэрэгтэй. Гэхдээ маш богино хугацаанд, хэдхэн секүндэд усанд булхах байдлаар ордог. Мөстэй уснаас гарсны дараа хуурай алчуураар биеэ хурдан арчиж, дулаан хувцаслах хэрэгтэй. Хэрэв таны эрүүл мэнд муу, зүрх судасны болон амьсгалын замын архаг хууч өвчтэй, чихрийн шижинтэй эсвэл ханиад хүрсэн бол энэхүү мөстэй усанд шумбах тухай бодохын ч хэрэггүй” гэсэн юм.
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл44
Буддын шашинтан атлаа Оросуудыг дагаж хөөр цөглөн Христийн ёслол үйлдээд л,манай маанаг уудыг яалтай ч билээдэа !
засс сүржигнээд байгаарай Яг одоогоор буддын шашинтангууд чинь хамгийн маанаг нөхдүүд байгаа шүү Монголд Монголчууд ягч бүгд буддын шашинд орчоогүй байна.Одооны залуус бүшр мэдэхчгүй болсон
Адгийн хөрш
mongold bgaa orosuud l orj bna. haan mongolchuud orood bna. harin manaihan chin baruunii kristosiin shashind orood usan ugaalga huuj bgaa ch dee. mongold bgaa solongos baruunii svmiinhen iim ugaalagiig olon hvmvvsd hiij bnaa
Аливаа хүн хэн ч бай ялгаагүй, шашингүй л бол араатан болдог л юм ш дээ, өнөөгийн монголчууд яг л тийм болчоод бна даа !
Буддын шашныг хамгийн шинжлэх ухаанч шашин юм гэж их эрдэмтэн Эйнштейн хэл сэн байхад чи юу гэж хуцаад байгаа тэнэг вэ
яг каноноороо номоо үйлдэж унших гэвэл календарын алдаа зөрүүг гаргаж залруулж байж л
Дагаж онгирч ороод хатгаа аваад хүндэрээд өнгөрчихсөн хүн байдаг шүү ! Оросууд хатуу архиа уугаад ороход алзахгүй !
Орсууд хулмастай болохоороо алзадгүы юм билээ
даарч хөрч чадахгүй нь болохгүй. нуруу хөдөлж чадахгүй болох, шүрмэс татах. хоолой өвддөг хоолойн архаг өвчтэй бол 39, 40 гээд дэмийрчишд
отче наш… яко на небеси и на земли… старославянскийгаар нь уншвал илүү гоё.
говийн ус шорвог муу гэдэг. хөлдөөгчинд хагас хөлдөөгөөд хөлдүү хэсгийг нь цай ундандаа, хөлдөөгүйг асгах. эхлэж хөлдсөн нь нэлээд цэнгэг давсгүй шахам.
зайрмагтсан усанд орох нь биеийн хэмээ буулгаж муу хөлс давсаа ялгаж байгаа юмуу даа. дараа нь халуу шатаад хөлрөнө.
Тэгээд үхнэ
мёртвая вода гээч. тэгээд живая вода
Монголчууд зарим нь ордог шүү дээ. Гэхдээ шашны утгаар биш л дээ. Ханиад хүрдэггүй гэсэн ордог хүмүүс нь ярьж байсан.
Орсууд үхээсэй
лягушкны арьс печнд
из огня да в полымя. цааш бүүүр л
k y o i honolulu hawaii rick astley -г суваг бариад сонсдог байж билээ. 87 он юмуу. нойтон өвсөн дээр тавиад сонсохоор ма JT1BD маань цэнэг нь газардчлаа хүлээн авагчаа газраас хөндийрүүл гээл.
нэмэх цэнэгээ газардуулах гэдэг билүү. давстай лампаар эсрэг цэнэгтэй болно, мууг давсаар үргээнэ ч гэх шиг. давс тэгээд энэтхэг улаан давс, хар давс. соль костромская четверговая.
арз хорз шарз борз. хөлдсөн айраг пошкнд эхлэж хөлдсөн гадна тал нь шингэн. яг голых нь охь. голоос нь авч гэсгээж уувал шал согтоно.
Иисус Христийн төрсөн өдөр биш, загалмайлсан (угаасан гэж бас болох ч юм уу) өдөр. Мэндэлсэн өдрийг нькатолик шашинтнууд 12 сарын 25, үнэн алдартны шашинтнууд 1 сарын 7.нд тэмдэглээд байгаа юм.
хүүхдийг бас хүйтэн усанд загалмайлах уу
дагдаа бууж ирсэн. хөө хөөлсөн. 1р сарын 1 биз дээ. 22нд урт шөнө. нар эргэхийн өмнө гурван хоног өнжлөө, эргэлээ. 25нд малын хашаанд төрөх. долоо хоног бүтээсэн. тэгээд 1с1.
оросын нэг хүн уг нь 25, нэгэнд хийх ёстой л гээд байнлээ. манайх шиг оросын сүмбхамбаараа нар сарнаасаа зөржл
Нүцгэн шалдан Орос ах нараа харахад социализмын үеийн чихэр шиг сайхан үе минь санагдаад ойрхон байсан бол шомбоог нь ч хамаагүй шоб хийтэл үнэсмээр санагдаад дэмий л уйлж сууна даа
F...
Саяхан л шашныш үгүйсгэж явсан улаан оросууд ийм шашинлаг болчих гж ккк
Нутаг буцаж эр орон Путины төлөө дайнд явж амиа өгөөч
Адгийн новшнууд монголоос зайлцгаа
Адгийн новшнууд монголоос зайлцгаа
OPOC uud zail zail lus hilegnuuleed.
OPOC uud zail zail lus hilegnuuleed.
OPOC uud zail zail lus hilegnuuleed.
OPOC uud zail zail lus hilegnuuleed.
Согтуу оросыг даган дуурайдаг мангарууд дуусаагуй бг юмаа даа
оросууд усандаа орно живнэ уу хэнд хамаатай юм
ORSUUd shashin , hoid nas gej yardag bolson baina lee
Энэ ямар xамаа байнаа, манай луйварчид шоронд орлоо гэx мэдээлэл л чуxал байна !!!
Who the fuck cares everywhere arpund russian where is try try in hot sauna steam spa nad at king spa eve s asia india s east asia
Who the fuck cares everywhere arpund russian where is try try in hot sauna steam spa nad at king spa eve s asia india s east asia
бузар орсууд байгаль орчныг бузартуулаад. төлбөрийг нь авсан уу?өөдгүй ээ өөдгүй, путлэрээс эхсүүлээд, хогийн гарууд
Zolbin pisdanuudiig huuj gargaval taarna