Саяхан Тайваньд болж өнгөрсөн хоёр сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор Хятадын "Синьхуа" агентлагийн бэлтгэсэн мэдээнд:
"Сүүлийн үед улс орнууд Тайваньд болсон хоёр сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлж байна. Тэд Хятад улсын нэгдэх үйлсийг тууштай дэмжиж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох аливаа гадны хүчнийг эрс эсэргүүцнэ гэдгээ илэрхийлцгээж буй юм.
БНХАУ-ын Засгийн газар бол бүх Хятадыг төлөөлж буй цорын ганц хууль ёсны Засгийн газар бөгөөд Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг мөн гэж олон улс орон, олон улсын байгууллагууд мэдэгджээ.
Тодруулбал Кубын Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд Куба улсын дарга Диаз-Канел: " Кубын тал "Нэг Хятад"-ын зарчмыг тууштай дэмжиж байгаагаа дахин онцолж, Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг бөгөөд Хятадын дотоод хэрэгт аливаа хэлбэрээр хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж байна" гэжээ.
Мөн Африкийн холбооны комиссын дэд даргын тамгын газрын захирал Эмили хэлэхдээ, Бид Нэг Хятад зарчмыг үргэлжлүүлэн баримталж, "Тайванийн тусгаар тогтнол" гэгчийг эсэргүүцнэ гэсэн бол Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжиж, "Нэг Хятад"-ын зарчмыг тууштай баримтлахаа Арабын орнуудын холбоо дахин мэдэгдэв" гэжээ.
Г.Бямба
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл3
BALAI HUJAA NAR BUSDIIN UMNUUS MEDEGDEL HIIGEED KK TAIPEI ALI HEZEE TUSGAAR ULS BOLSON BULGUUU
Тайвань аа аваад өвөр Монголоо өг
Тайвань бол манай хамгаалалт юм ! Уруул үгүй бол шүд үгүй ! Тайвань тусдаа байгаа тулдаа ар Монгол тусдаа байж байна !