Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас гал гарч автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 01:07 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30, 34, 35, 63 дугаар анги, Аврах ангийн нийт 200 гаруй алба хаагч, 48 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ.
Алба хаагчид шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашин, тус уулзварын зүүн урд талын “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” интэрнэйшнл сургууль болон уулзварын баруун урд талын “Санни таун” хотхоны 830 дугаар байр тус тус гал түймэрт өртөж шатаж байсныг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 02:15 цагт тархалтыг зогсоон, 04:30 цагт бүрэн унтраасан.
Мөн Цагдаа, Эмнэлэг, Улаанбаатар Төмөр зам, Ус сувгийн удирдах газрын нийт 600 гаруй алба хаагч голомтын бүсэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх болон гал унтраахад дэмжлэг үзүүлэн ажилласан.
Түүнчлэн гал түймрийн голомтын бүсэд Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайханаар ахлуулсан Шуурхай штаб ажиллаж, гал түймэрт өртсөн орон сууцны 40 иргэн /23 том хүн, 17 хүүхэд/-ийг Баянзүрх дүүргийн 13 хороо “Күүпер” зочид буудалд түр нүүлгэн шилжүүлж, байрлуулах ажиллагааг зохион байгууллаа. Урьдчилсан байдлаар гал түймэрт 3 хүн амь насаа алдаж, түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд 1, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд 3 хүүхэд хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 30 автомашин шатсан байна. Харамсалтай нь ослын улмаас НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 3 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амь нас эрсэдлээ.
Ар гэр, аав ээж, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд нь Гүн эмгэнэл илэрхийлье.
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл15
Шөнө байсан тулдаа гайгүй өнгөрч ! Өдөр олон хүнтэй газар ингэсэн бол укрианы тёррор халдлага гэж үзэх байлаа ! Онцгойгийн 3 албан хаагчийн ар гэрт улс өртэй боллоо до !
Хэнтийн мантуу нүүртэй, данхар махан толгойтой, данхагнасан шулга хулгайч нараас болж Монгол сүйрч гүйцэж байна даа.
Уулзарыг ергесгехгуй бол том машин эргэхэд боломжгуй хэцуу зам нь их нарийн тэр хашаануудыг зайлуулж замаа ергесгеерэй
МАН-ын хөлдүү толгойт авлигач хулгайч дарга нарын үйлдэл Тэнгэр бурханыг маш их хилэгнүүлж байна.Дараагийн удаа энэ хилэгнэл МАН-ынхан дээр буух болтугай.
Тэнэгтэхэд ч бас хязгаарг бий л дээ уг нь
Тэнэгтэхэд ч бас хязгаарг бий л дээ уг нь
Тэнэгтэхэд ч бас хязгаарг бий л дээ уг нь
Тэнэгтэхэд ч бас хязгаарг бий л дээ уг нь
Тэнэгтэхэд ч бас хязгаарг бий л дээ уг нь
Энэ зам байнгын түгжрээтэй байдаг.Нямбааатар тэргүүтэй МАН-ын махан толгойлсон хулгайч нар энэ зам дээр ямар ч арга хэмжээ аваагүй зөвхөн өөрсдийнхөө хошногыг үнэрлэцгээж сууцгаасан.Нямбаатар энэ дэлбэрэлтэнд буруутай..
2 жолоочийг дүүжлэлтэй биш, одоо яах уу
МАН-ын хууль үйлчилдэггүй дархлагдсан хулгайч нараар ингээд сор залчихаж болох юм байна.Мэдэж авцгаав уу та нар..
Шатахуун Түгээх Станцуудыг хотоос бүрмөсөн гаргамаар байна. Хот дундуур шатахуун газ зөөвөрлөхийг эрс хоригломоор байна шүү.
Хулгайч дээрэмчдийн үүр болсон МАН-ын саарал ордон ингээд шатчихгүй яав даа.
Дүнжингарын энэ зам байнга түгжрээтэй байдаг.Нямбаатар энэ зам дээр түгжээ арилгах талаар ямар ч ажил хийгээгүй.Зөвхөн хошногоо ухаж үнэрлэж суусан.