Газ ачсан машин осолдсоноос болж, гучаадхан настай гурван аврагч амиа алдлаа. Улс даяараа гашуудаж байна. “Албан үүргээ гүйцэтгэж яваад...” гэдэг албаны үгтэй эмгэнэлүүд хөвөрч байна. Гэвч бид өнөөдөр эмгэнэж, гашуудаад маргааш нь мартдаг. Ердөө сар илүүхний өмнө 20 гаруйхан настай аврагч бас амиа алдсан. Тэр үед бас л “...Хайран сайхан залуу, хайран амь” гэж халаглацгаасан. Тэгсгээд л чимээгүй болцгоосон. Ингэж сар гаруйхны дотор дөрвөн аврагч залуугийн алтан амь эрсэдлээ.
2023 оны арванхоёрдугаар сарын 19-нд Хан-Уул дүүрэг дэх орон сууцанд гал гарч, аврах ажиллагааны үеэр залуухан аврагч амь эрсэдсэн. Удаах нь уржигдар шөнө газ тээвэрлэж явсан машин Дүнжингаравын уулзвар дээр осолдож, гурван аврагч хорвоог орхилоо. Гол нь энэ аврагчид маань нийслэлд болсон ослын үеэр амь насаа алдав. “...Нийслэлд” гэдэг маань “...Цаг хугацаа хийгээд техник хэрэгслийн хамгийн боломжит тусламжийг хүргэх боломжтой нөхцөлд амиа алдлаа” гэсэн үг.
Орон сууцанд гал гарч 27-хон настай аврагч амиа алдахад ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “...Манай аврагчид хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Аврагч маань ажиллагааны явцад тактикийн ямар нэг алдаа гаргаагүй. Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, утаажилтын бүсээс гаргаж байх явцдаа угаартаж, ухаан алдсан. Эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн ч харамсалтайгаар амиа алдсан. Амиа алдсан алба хаагч маань удам дамжсан аврагч. Энэ жил БНСУ-д гал сөнөөгчийн сургуулийг төгсөөд ирсэн залуухан боловсон хүчин байсан. Холбогдох хуулийн дагуу мөнгөн тэтгэмж болон амь насны даатгалын мөнгийг нь олгоно” гэсэн. Тэгээд л өнгөрсөн. Тэгвэл тэрбээр уржигдар шөнө болсон эмгэнэлтэй явдлын талаар өчигдөр УОК-ын хурал дээр бас л “...Гал унтраах ажиллагаанд ямар нэгэн тактикийн алдаа гараагүй. Монгол Улсад мөрдөгдөж байгаа дүрмийн дагуу гал унтраах удирдагч маань тухайн нөхцөл байдлын үнэлгээ хийх зорилгоор буугаад ажиллаж байх явцад 40 метрийн алслалтай ёмкость хүчтэй дэлбэрэлтийн улмаас шидэгдэж манай гурван алба хаагч харамсалтайгаар амиа алдсан. Онцгой байдлын алба хаагчид гэнэтийн ослын 50 сая төгрөгийн даатгалд хамрагддаг. Харамсалтайгаар амиа алдсан алба хаагчдадаа хуулийн хүрээнд асуудлыг шийднэ. 40, 100 метр гэдэг зүйл гал унтраах дүрэмд байхгүй. Өнөөдөр мөрдөгдөж буй дүрмийн дагуу тухайн галын обьект, голомтын тархалтын нөхцөл байдлыг үнэлээд гал унтраах ажиллагааг зохион байгуулж буй удирдагч шийдвэрээ гаргадаг” гэж ярив.
Ер нь бол Онцгой байдлын аврагчдын ажил аюултай, бас эрсдэлтэй. Ажил, үйлдэл бүр нь амьтай холбоотой явдаг. Бусдын итгэл, аврал болдог хүмүүс л дээ. Гэхдээ “...Аюултай” гээд амиа алдах ёсгүй. “...Эрсдэлтэй” гээд ийм эмгэнэлтэй явдал гараад байж болохгүй. Өөрөөр хэлбэл, аврагчдын амь насанд ч аюулгүй байдал хэрэгтэй. Харин тэр нь хангагдсан уу. Энэ нь ОБЕГ-ын удирдлагатай шууд холбоотой.
Хамгийн гол нь ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян өчигдөр“...Хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийн хангалт 35-48 хувьтай байгаа. Дөрвөн алба хаагч дундаа тусгай зориулалтын хувцсаа дамжуулж хэрэглэдэг нь бодит үнэн” гэж яриад сууж байна. Гурван сарын өмнө ч хэвлэлд “...Аюулгүй байдлыг хангах үүднээс галын нөмрөг, утаат нөхцөлөөс хамгаалах тусгай зориулалтын баг, амьсгалын бие даасан төхөөрөмж гэх мэтчилэн нэн шаардлагатай бас өндөр үнэтэй ийм тоног төхөөрөмжөөр бүрэн дүүрэн хангагдаагүй. Цаашид энэ хангамжийг сайжруулах хэрэгцээ, шаардлага бол бий” гээд хэвлэлд ярьж байжээ. Генерал Г.Ариунбуян аврагчид, алба хаагчид нь ямар маш хүнд “хангалт”-тай ажилладгийг ингэж ярьсаар ирсэн. Гэхдээ тэр энэ нөхцөлийг сайжруулах талаар юу хийсэн бэ. Хариулт нь ч тодорхой байна л даа. Г.Ариунбуян нь 2020 онд ОБЕГ-ын даргаар томилогдсон. Бригадын генерал цолыг 2017 онд, хошууч генерал цолыг 2021 онд хүртсэн. Дарга болоод дөрөв дэх жилдээ, генерал цол хүртээд долоо дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Гэвч тэрбээр энэ хугацаанд аврагчдынхаа “амьжиргаа”-г хангаж чадсангүй. Дээрээс нь, уржигдрын энэ ослын дараа Онцгой байдлын тусламжийн техник хэрэгслүүд ослын газарт нэвтрэхэд орц гарцны асуудал гарсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тэгвэл гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн зөрчлийг арилгах нь Г.Ариунбуян генералын шууд хариуцсан ажил шүү дээ. Тиймээс тэрбээр “...Аврагч маань ажиллагааны явцад тактикийн ямар нэг алдаа гаргаагүй”, “...Өнөөдөр мөрдөгдөж буй дүрмийн дагуу тухайн галын обьект, голомтын тархалтын нөхцөл байдлыг үнэлээд гал унтраах ажиллагааг зохион байгуулж буй удирдагч шийдвэрээ гаргадаг” хэмээн хариуцлагаас бултсан зүйл яриад суух нь зохимжгүй байна. Тиймээс аврагчдын аюулгүй байдлын төлөө Г.Ариунбуян генерал огцрох ёстой. Дээр хэлсэн дээ, “...Аврагчдын амь насанд ч аюулгүй байдал хэрэгтэй” гэж...
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл23
АРИУНБУЯН ОГЦОР ОГЦОР ИНГЭЖ АМЬД ЗОМБИ ЦАРАЙЛЖ БАЙХААР ОГЦОР ӨРГӨДЛӨӨ ӨГ ЯВ ЧИ
0 минутын өмнө Галын үнэлгээг шуурхай хийж тэмцэх арга таактикаа тогтоож чадаагүйгээс залуус амь насаа алдлаа. Торхтой гааз дэлбэрэх бөмбөг гэдгийг тооцох чадваргүй аж. Эргэн тойронд аюулгүйн бүс тогтоож хүлээх байж. Юун унтараах. Одоо ч хотын дотуур гаазтай, бэнзээнтэй хэдэн зуун тонн галт тэрэг давхиж л байна. Ард иргэд дарин дээр суужийгаа юм бишүү
Энэ генерал газ дэлбэрвэл яах талаар ямар ч ойлголтгүй, ямар арга хэмжээ авах талаар ямар ч бэлтгэлгүй байгаа нь түүний ярианаас тодорхой болсон, гэтэл өөрийнхөө арьсыг хамгаалаад доод албан тушаалтан руугаа хариуцлагаа чихээд жишим ч үгүй сууж байгаа нь түүнийг огцруулах хангалттай шалтгаан мөн. Ариунбуян генерал огцрох ёстой.
Хүүк томилсон армид гавьтай юу ч хииж чадахгүй чадваргүй нөхөр азаар нэг он жавууд ийм л байна
Хүүк томилсон армид гавьтай юу ч хииж чадахгүй чадваргүй нөхөр азаар нэг он жавууд ийм л байна
Хүүк томилсон армид гавьтай юу ч хииж чадахгүй чадваргүй нөхөр азаар нэг он жавууд ийм л байна
Обег ийн хамт олныг сайн ажилладаг гэж боДдог Хамгаалалтын хэоэгслийг засгийн газар сангийн яам анхаарахгуй байна Обег ийннхэний цалин холс хэд вэ
Обег ийн хамт олныг сайн ажилладаг гэж боДдог Хамгаалалтын хэоэгслийг засгийн газар сангийн яам анхаарахгуй байна Обег ийннхэний цалин холс хэд вэ
огцрооч ээ
Галын үнэлгээг шуурхай хийж тэмцэх арга таактикаа тогтоож чадаагүйгээс залуус амь насаа алдлаа. Торхтой гааз дэлбэрэх бөмбөг гэдгийг тооцох чадваргүй аж. Эргэн тойронд аюулгүйн бүс тогтоож хүлээх байж. Юун унтараах. Одоо ч хотын дотуур гаазтай, бэнзээнтэй хэдэн зуун тонн галт тэрэг давхиж л байна. Ард иргэд дарин дээр суужийгаа юм бишүү. ...
Хурд сайтай, санадаг сэрдэг хурц хүн хэрэгтэй. Цөөрмийн усны сом загас шиг ийм хүн онцгойд гологдоно.
Yamarch medleg chadvargui xamgiin zevuun n yamarch xun chanargui tserguud n udaa daraa endej bxad udirdlagiin zugees yamarch taktikiin aldaa gargaagui gej arisaa xamgaalsan medegdel exelj xiideg. Enenii orond yadaj xun chanartai tsergee xairlax setgeltei xun tavix xeregtei!!
УЛААН ГАЛРУУ АЖИЛТНЫГ ЮУ ХИЙ, ЯА ГЭЖ ОРУУЛСАН БЭ? ГАЛЫГ ГАДНААС НЬ ДОТОГШ НЬ ХУМЬЖ ГАЛ ГАРСАН ГОЛОМТОД АМЬД АМЬТАН ХҮН ОРУУЛАХГҮЙ ХАМГААЛАЛТ ХИЙЖ УНТРААДАГ БАЙХАД ЯАГААД УЛААН ГАЛЫН АЙМШИГТ МАНАН РУУ ОНЦГОЙН АЖИЛТАНУУЫГ ТЭР ГОЛОМТ РУУ ЮУ ХИЙ ГЭЖ ОРУУЛЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨСӨН БЭ АРИУНБУЯН ГЭДЭГ ХҮН? . ҮҮНИЙХЭЭ ТFЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ, ТӨРӨӨС ЗАЙЛ, ЯЛАА ЭДЭЛ ДҮНХҮҮ ГАХАЙ
УЛААН ГАЛРУУ АЖИЛТНЫГ ЮУ ХИЙ, ЯА ГЭЖ ОРУУЛСАН БЭ? ГАЛЫГ ГАДНААС НЬ ДОТОГШ НЬ ХУМЬЖ ГАЛ ГАРСАН ГОЛОМТОД АМЬД АМЬТАН ХҮН ОРУУЛАХГҮЙ ХАМГААЛАЛТ ХИЙЖ УНТРААДАГ БАЙХАД ЯАГААД УЛААН ГАЛЫН АЙМШИГТ МАНАН РУУ ОНЦГОЙН АЖИЛТАНУУЫГ ТЭР ГОЛОМТ РУУ ЮУ ХИЙ ГЭЖ ОРУУЛЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨСӨН БЭ АРИУНБУЯН ГЭДЭГ ХҮН? . ҮҮНИЙХЭЭ ТFЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ, ТӨРӨӨС ЗАЙЛ, ЯЛАА ЭДЭЛ ДҮНХҮҮ ГАХАЙ
газтай харьцах ямарч туршлагагүй байнаа. дүрэм журам стандартыг дадуулах.
газтай улс туршлагатай ч үргэлж дэлбэрч байдаг. газан жижиг баллон хэрэглэх гоё ч амьдрал биш. үргэлж аюултай. заавал дэлбэрчих гээд байдаг.
газтай улс туршлагатай ч үргэлж дэлбэрч байдаг. газан жижиг баллон хэрэглэх гоё ч амьдрал биш. үргэлж аюултай. заавал дэлбэрчих гээд байдаг.
ene 1 harvaas dongio nohriig zailuulaach, shudarga MAN, shudarga ES
Генерал хүн гэхэд хийж байгаа мэдэгдэл нь зүгээр л буруутныг бусдаас хайсан нөхөр байна лээ. Гол буруутан нь тэр нөхөр өөрөө юм бна лээ. Монголын генерал цолны үнэгүйдэл Ариунбуян. Хятад нэр.
Ариунбуян, Амарсайхан нар хамт огцорох ёстой шүү. Данх одоо шударга шийдвэр гаргах эсэх нь сонгуульд шууд нөлөөлнө
ene novshiin huvalz er hvn shig zailaachee
poshel k von
Огцор л гэхийн дарга тушаалтан бүрийг, оронд нь тавих олигтой хүмүүс байдаг юм уу ер нь? Эсвэл олигтой хүн гаргах тогтолцоо байгаа билүү, хэн ч гарсан бүх юмны буруутан болоод өнгөрнө.