sonin.mn

НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгч Жан Жүн 1-р сарын 23-нд Аюулгүйн зөвлөлийн Палестин Израилийн асуудлаар хийсэн дээд хэмжээний хуралд оролцон үг хэлжээ.




Энэ үеэрээ тэрээр: "Израилийн ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт “Хоёр улс” санаачилгаас татгалзаж, Палестин улс байгуулах эрхийг үгүйсгэсэн үг хэлсэн. Үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. "Хоёр улс" санаачилга бол Палестин, Израилийн энх тайвныг биелүүлэх цорын ганц арга зам мөн. Хятадын тал Израилийн удирдагчийн “Хоёр улс” санаачилгаас татгалзаж, Палестин улс байгуулах эрхийг үгүйсгэсэн үг хэлснийг анхааралдаа авсан. Холбогдох яриаг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Газын зурвасын дайны дараах асуудлыг ярихдаа “Хоёр улс” санаачилгаас няцах нь элсэн дээр байшин барихтай адил. Дипломат хүчин чармайлтаа эрчимжүүлж, олон улсын энхийн хурлыг яаралтай хуралдуулж, олон талт үйл явцыг эхлүүлж, “Хоёр улс” санаачилгын улс төрийн итгэл үнэмшлийг ахин сэргээхийг Хятадын тал уриалж байна. Палестин бие даасан улс байгуулах нь эргэлт буцалтгүй үйл явц байх ёстой. Хятадын тал энэхүү үйл явцыг анхнаас нь түшиж, Палестин улс НҮБ-ын албан ёсны гишүүн болохыг дэмжих болно. Өнөөгийн нөхцөлд Аюулгүйн зөвлөл тодорхой дохио өгч, “Хоёр орны төсөл” цорын ганц сонголт гэдгийг ахин нотлох хэрэгтэй" гэв.


Г.Бямба