-Амар амгалан, уур хилэн хоёр ертөнц дээр зэрэгцэн оршдог
Сошиалд бичсэн нэг сэтгэгдэл (news.mn) хувь тавилангийн үргэлжлэлийн сэдлийг өглөө.
Тэнд ингэж бичжээ:–Жаахан хөдөлмөрлөөд мөнгөтэй болсон нэгнээ элдвээр дайрч доромжлоод л, олгархи энэ тэр гээд л үзэн ядаад адилхан гуйлгачин байлгах санаатай бид ч дээ, социализм сайхан байсан гэхээс өөр юм мэдэхгүй, гадагшаа яваад улс орон яаж хөгжсөнийг ч ойлгохгүй, тэтгэмж нэхсэн залхуу юмнууд л өсөн бойжиж байна гэжээ. Монголчуудад нэг супер чанар байнаа. Ажиглагдаад байна. Эргэн тойрон, бүр найз нөхдийн дунд ч ажиглагдаад байна. Амьдрал ахуй нь нурчихаар эргэн тойрноо, бүхнийг, бүр амьдралыг хүртэл үзэн ядчихдаг. Амьдрал нойл заалаа, эрүүл мэнд сайнгүй, хүссэн зүйл нь (ихэнхдээ шагнал!) ирдэггүй, хүссэнийг Төр, засаг, яам нь гүйцэлдүүлдэггүй, хаашаа харж үхэхээ мэдэхгүй бөөн хонзон гомдлын үүр уурхай болчихоод яваад байдаг. Өөрөөс нь сайн яваа бүх хүнд, тэр ч бүү хэл найз нөхөддөө атаархана, үхээсэй гэсэн бодол тээнэ. Амьдрал нь өөрөөс нь болж нойл заачихсан, ерөөсөө амьдралд нэг их дургүй хүн. Найз нөхрийнхөө амжилтанд урамшина, хамт баярлана гэж байхгүй, атаархаж үхчих гээд л, нүүр нүднээс нь илт. Олон сайхан нөхөд маань атаархлаасаа болж эвдрэлцэхийг харлаа даа.
Ганц чаддаг нь хараал үйлдвэрлэх. Үйлдвэрлэсэн хараалаа шингээх сошиал ертөнц нээлттэй байна. Тийшээ урсгаад байх нь тэр, хараал ерөөлөө. Хөөрхий ойлгож байна, өөрөөp таашаал авах ямар ч хувилбар байхгүй хүн шүү дээ, тэр бол! Миний эргэн тойронд байна, хүний хорвоо юм чинь байж л байг. Би юм бодохгүй. Харах царайны сэтгэл дундуур, ёозгүй, эцсийн горьдлого нь явж явж Орос-Украины дайн болчихсон нөхөд ч байх юм.
Ойр дотны, танилууд дээрээ дахиад авч ярьж байна шүү. Болхиор зүйрлэбэл оросууд Украинд ялж, цаад нөхрийн магнай тэнийх ба тэр үед өөрт нь олддоггүй нөгөө баялагууд нь (өр ширнээс гарах, бөөн мөнгө гарт нь орж ирэх, эсвэл хүссэн цол шагналаа авах, хонзонг нь оросууд тайлж өгч өстөнүүдийг нь цээрлүүлэх, эсвэл хийсэн гэмт хэргээ Путинээр аргалуулах гэх мэт) өөрт нь ирэх юм шиг яваа ганц нэг нөхөр нийгэмд байнаа байна, надтай тааралдаж байна, сошиалд өөрсдөө ч бичиж байна. ТВ-ээр ч ярьж байна. Даян дэлхийн бүх шулан мөлжигч, колоничлогчдын эсрэг Путин ганцаараа тэмцэж байна ч гэх шиг. Би дотроо тэднээс айчихлаа. “1937 он”-ыг яг ийм хонзонтой, дутуугийн комплекстой монголчууд “чекист” нэрээр гүйцэлдүүлсэн гэж бодохлоор одоо ч тийм харгислал үйлдэх монгол хүн цөөнгүй байх шиг санагддаг. Улс төрд бас байна. Нэг сэдэв дээр (одоогоор уул уурхай, нүүрсний хулгай, ногоон автобус голлоно) дагнан, удтал улиглаад, байнга анхааралд өртөөд байна гэдэг цаад нөхрийн (сүрэглэсэн хэсэг хүн) эх оронч, элгэн саданч чанар уу, эсвэл тэгж тэгж эцэст нь ямар нэгэн “баялаг”-т хүрэх гэсэн далд хүсэл нь үү, ёстой мэдэхгүй. Эх оронч гэхээсээ шантаажны рэкэт гэдэг юмаар манайхны мэргэжиж буй төрх нь тэр гэлцэх юм.
УИХ-д сонгогдохгүй, УИХ-д суулгахгүй бол яадаг юм, хохь чинь, май харцгаа гэсэн царайтай сүрэг хүн сонгуулиас сонгуулийн хооронд нийгэмд тэлчлэн буй. Бүр улиг болсон үзэгдэл. Тэмцэхгүй сэдэв салбар гэж үгүй боллоо. Арын фон нь сүрлэг агаад өөрсдөө нүүр эгнээд суун чухал царайлан хэвлэлийн хурал хийнэ. Тэр нь уур хилэнгийн үзүүлэн тоглолт.
Нэг хүнд арай л олон юм заяадаг, заримд нь жөтөөрхүү зангаас өөр юу ч заяахгүй–ийм л хорвоо шүү дээ, хүний хорвоо чинь. Нүүдэлч удамтай монголчуудын туйлшрал хэтэрчихдэг учраас л би улиглан бичээд байгаа хэрэг л дээ. Гэхдээ монгол хүн хэзээ ч ганцаардахгүй. Монгол ёсон гэж бас байна. Ахан дүүсэг, ахай ижийсэг ёсон. Ганц гайгүйгээ зулгааж амьдардаг монгол аж төрөх ёсон үйлчилнэ. Лав нийслэлээр дүүрэн тийм амьдрал буцална.
“Улны иргэд” гэж нэрлээд нэг сайд огцорч байсныг тод санаж байна. Тэр худал гөрдөөгүй. Яг л үнэнийг хэлсэн нь тэр. Өөрсдийнхөө арчаагүйгээс (90% нь өөрсдийнх нь буруу гэж би үздэг) болж ядуурч золбирч, гуйранчлан амьдрагсдыг өөрөөр хэн гэж нэрлэх билээ. Тэдэнд нэг нийтлэг “дутагдал” буй. Өөрөөсөө дээр явааг шууд үзэн яддаг, болж өгвөл үгүй хийж мөнгө, хөрөнгийг нь дээрэмдэхийг хүсдэг. Сайн яваа, сайн бизнес орлоготой нэгнээ хулгайч (өөрөө ариун шударгын туйл, бусад нь бүгд хулгайч) гэж хардаж цоллодог. Бас л нэг туйлшрал юм даа.
Facebook-т миний нэг шавь ийм пост-тайлбар оруулсан байна билээ:–Таиландад болон Азид амрах, хуримаа хийх нь атаархлын бай болтлоо энэ улс доройтсон байна даа. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хүн бүр гадаад пасспорттой болж, аялах эрх амрах эрх нь нээгдсэн. Харамсалтай нь энэ боломж 30 жил өнгөрсөн атал Монголын иргэдийн дийлэнхэд нь “атаархал төрүүлэм тансаглал” хэвээр байгаа нь монголчууд бидний амьдралын чанар ямар муу байгааг, бусад оронд дундаж хэвийн амьдралын нэг хэсэг болсон зүйл Монголд “тансаглал” хэвээр байгаа гэдэг нь зүгээр л бид ядуу улс гэдгийн баталгаа болоод байгаа бус уу? Мянган өндөр байшинтай, Ланд-300, G class-ийн захиалга хэдэн сараар хүлээлгэнд байдаг гэж “онгироод” ядуугийн туйл болсон тосгондоо ганган алхах африкчуудын нэгэн ижил болсон нь улам л тодорхой болж байна гэжээ.
Атаархаж үхэж байна. Яг үнэн. Хүн юм чинь атаархаг л дээ гээд үл анзаарч өнгөрөмгүй байна. Өсөрхөл атаархалаа шударга ёс гээд нэрлэчихсэн 10% гээд миний нэг нийтлэл бий. “Цуст хувьсгал” хүсэгчдийг нь би тэр “10%”-даа оруулсан ухаантай юм. Ухаан нь Таиланд, Вьетнамд амарч, хуримаа хийж яваа монголчуудаа атаархлын бай болгож байгаад л арчиж тасчиж хаях юм биз дээ. ҮАБЗ-ийн ажлын албаны нэг судалгаанд (2017 он байсан санагдана, одоо үүнээсээ бараг дордсон ч байх!) тийм 10% гэсэн дүн тодорч байжээ. Харин тэрхүү 10% ба түүнээс цаашхийг халамжлах гэж Монголын Төр алингаа алдаж байнаа. Би эсрэгээр “Өөрсдийг нь өөрсдөөр нь амьдруулаач ээ!” хэмээн уриалан дуудмаар санагдана. Ажил хөдөлмөр чөлөөтэй эрхлэх боломж, баталгаа, эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөөд орхих хэрэгтэй. Тэгээд араас нь хяна, шалга, албад, тэгээд ажиллуул гэсэн үг л дээ. Төрийн эрхэм үүрэг!
Бас сөргүүлж яримаар аргумент байх юм аа. Монголчуудын юм үзээгүй, олон үеэрээ өлөн явсан, одоо баяжаад хөрсөн дээрээ бууж чадахгүй, тэр нь инээдтэй агаад бас олны зэвүүцэл төрүүлэм үзэгдэл. Баяжжихаараа сагсуураад алга болдог. Тэнгэрээс бууж ирсэн, тэнгэрийн амьтан. Баярхал нь сагсууралтайгаа холилдчихсон. Монгол хүн, Монгол нийгмээ харийн нүдээр (харийн биш, ямар ч юм, их сонин өнцгөөс) хардаг, хямсгар, дээрэлхүү, нэг үгээр овилгогүй зан чанар харагдаад байдаг. Шинэ баяны цээж юу билээ, нэг мэргэн үг байдаг даа.
“Хувь тавилан” сэдвээ үргэлжлүүлээд л олон талаас нь бичээд байгаа хэрэг шүү дээ. Бичвэл мөн ч их юм байна. Ингэсгээд азная. Гэхдээ мал малчид дээр дахин хэлчихмээр үгс байнаа. “Өвөлжилт хүндэрсэн сумдад УИХ-ын дарга ажиллав” ч гэх шиг, “Зудын үнэлгээ хийхэд улсын хэмжээнд 7 аймгийн 15 суманд төмөр зудын, 17 аймгийн 81 суманд цагаан зудын, 16 аймгийн 66 суманд цагаанаар зудархуу, 2 аймгийн 4 суманд харын зудын буюу нийт 20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрсэн” ч гэх шиг мэдээ тасрахгүй. Социалист хөдөө ханхлаад л байна. Зуд болдог, өвөлжилт хүндэрдэг, нүүр нүдгүй цасаар шуурдаг гэдгийг тэр аймаг, сум, малчид мэдэхийн цаагуур мэддэг, Төр өмнүүр нь гүйж очоод халамжилдаг, хамаг ажлыг нь шүүрч аваад хийчихдэг гэдгийг ч мэдэхийн цаагуур мэддэг нь худал биш шүү дээ. Миний хариулт. Зуд болдог, өвөлжилт хүндэрдэг гэдгийг мэдсээр байж аймаг, сум нь, малаа 100% хувьчилж авсан малчид нь зун, намартаа юу хийж байсан юм бэ? Өвөлдөө бэлтгэж хэвтэхгүй юу хийж байсан юм бэ?–Төр тэднийг халамжлахгүйгээр өөрсдийг нь өөрсдөөр нь нэг өвөл амьдруулаад үзэхэд л ирэх өвлөөс Төрийн дарамт шууд арилна. Малчдыг бие даалга гэдэг маань энэ шүү дээ. Дахин ам асууя: Зуд болдог, өвөлжилт хүндэрдэг гэдгийг мэдсээр байж зун, намар юу хийж байсан юм бэ, хөдөөгийнхөөн?
Бас л сошиалаас (ikon.mn) эшлэе:–Ажил хийж лизингээ төлдөг 20 гаруйхан настайзалуугаас авсан татварыг ажил хийдэггүй залхуу арчаагүй нэгэнд хүнсний талон гээдөгчихөөр яаж хөгжих юм бэ? Нийгмийн идэвхтэй хэсгийн бүтээсэн баялгаас тосидэж торгонд хөлбөрсөн малчны нийгмийн даатгалыг төлчихөөр энэ улс яаж босохюм бэ? Яаж ажиллах хүч олдох юм бэ? Энэ улс нэг л буруу яваад байна гэжээ.
Шавиасаа эшлээд нийтлэлээ дуусгая. Бичжээ:–Вьетнам, Таиландад хуримаа хийх нь бараг Монголд хийхээс хямд тусч байгаа шүү. Хэрэгтэй хэрэггүй олон хүнийг нэг өдөр идэж уулгах ер нь ямар хэрэгтэй юм? Аав ээж ах дүүс гээд ойрын хэдэн хүнээ дагуулаад юм хямд, дулаан нэг орны нэг beach-ресторанд агаарт сайхан баярлахад энэ арлын орнуудад бол “тансаглал” биш, байдаг л зүйл, олон ресторантай, өрсөлдөөн ихтэй байдаг тул үнэ нь манай тансаг газруудаас үнэндээ 10 дахин бага, үйлчилгээ хоол 10 дахин илүү. Хэн ч гэсэн ганц олдох хуримаа тансаг гоё хийхийг бодно, гэхдээ ганц Монголын хил хязгаарт баригдахаа больвол манайхан “Нью-Йоркийн үнэ” нэхэхээ болино. Жилдээ 1-2 удаа иргэд нь бүх төрлийн тээврийн хэрэгслээр хилийн дээс алхаж, дуртай газраа амарч зугаалах эрхтэй, ийм эрхийг аль болох олон иргэд эдлэх болтугай гэжээ. Ердөө л энэ шүү дээ. Та нар амьдралаа зөв төлөвлөхөөс эхлэ, үр хүүхдээ сайн хүмүүжүүл, өөрсдөө гэгээр, сур, дадлагаж, эрүүлж, ажлын байран дээрээ бүрэн тэнцэтлээ хөдөлмөрлө. Тархи зүрх гар гурваа зэрэг ажиллуул. Атаархаж үхэхээ боль. Тэгээд л аяндаа болчихно, монголчууд аа!
Д.Баярхүү
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл67
Санал нэг байна. Яг л ийм юм болж байгаа үүнээсээ яаж салж гэгээрэх вэ таминь
Би ямар Ролс Ройс унасан биш хэрэгцээгээ бодоод 200 авч унаад хааяа барилгын мат, хааяа мах ачаад, хааяа хоёр хөгшиндөө худгаас ус дөхүүлж өгдөг ч гэсэн хүмүүс атаархаад байдаг. Ланд, Лексус гадаадад бол тийм ч тансаг машин бишлдээ. Монгол залхуу улныхан л арай амжилттай нэгнээ авилгач энэ тэр гэж унасан машинаар нь дүгнэдэг.
Мантуу Хүрэлсүх Бэрхийн галч Данх нар илэрхий сайдын албан тушаалын наймаа хийгээд байхад юу хэлж чадахгүй эргүү үхэр өмхий монголчууд.Хятад улсдаа нэгдэж шударга журмыг тогтоовол таарна.
Данх анх улст төрд орохдоо хогийн тэнэмэл туранхай торой байсан.Одоо сайдын албан тушаал зарж давхар хуягтай бодон гахай болж таргалж томрчоод байна..Данхын толгойг хуйхалж ууцны оронд тавивал яг таарах гээд байна.
Данх яагаад сайд томилохдоо намынхаа хамгийн баян олигархиудыг сонгож сайдаар тавиад байгааг та нар анзаарсан уу Эргүү үхэр монголчууд аа..
Та мал болон малчинд их дургүй. Гадуур дотуур их явсан гэгддэг, бодвол веган нтр болоо биз. Таны шүтдэг баруун европт тэгвэл тариачдаа яаж дэмждэгийг та мэдэх үү??? Францын фермерүүд татааснаасаа жаахан хөндийрлөө гээд трактортой жагсаал хийн яаж байна?? Тэдэнд Франц орон яаж бууж өгч байна??? Баярхүү бол Монголыг муулж тачаал авах дуртай хүмүүсийн нэг, учир нь энэ сэдэв үргэлж хоот буюу халуун сэдэв. Нийгэмд релевант байх гээд ядчихсан. Дараагын нийтлэлдээ намайг муулж бас таашаал аваарай.
Энэ гэж ёстой эргүүтсэн п,даа бнаа.монголд шударгаар ажиллаж хөдөлмөрлөж баяжих ямар ч бололцоо байхгүй,чиний тэр долоогоод байгаа "олигархи" гарууд чинь бүгд луйварчид,ийм болохоор улсууд дургүйцээд бна,атаархсан хэн ч байхгүй,ерөнхийлөгчөөсөө авхуулаад бүгд луйварчид,чам мэт нь тэднийг өмөөрсөн болж амьдардаг паразитууд ийм л бна,нэг тэсрэхээрээ юу болдгийг дэлхийн олон хувьсгалууд хэлээд өгнө долоогч минь
Санал нэг байна. Яг л ийм юм болж байгаа үүнээсээ яаж салж гэгээрэх вэ таминь
Баярхүү зөв нь зөв зүйл бичжээ. Гэвч цаанаа л нэг эрх баригчдыг долдойдох, өмгөөлөх үнэр ханхийгээд байх шиг... Бичвэл ч юм байна л даа, за болихоос, ухаантай хүн ханд авсан биз.

Vietnamd hurim hiij bgaa garuud sonin bish,zugeer ger buleeree amarch bgaa bgaa garuudiig yaj tusgaai harj uzej bgaa ni uvgunii zevuu ataarhaliig hurgej
Vietnamd hurim hiij bgaa garuud sonin bish,zugeer ger buleeree amarch bgaa bgaa garuudiig yaj tusgaai harj uzej bgaa ni uvgunii zevuu ataarhaliig hurgej
Африкийн цалин авч америкаас үнэтэй шулаа мөлжөөний үнээр амьдарч цалингаа нэмэхээр түүнээс хамаагүй илүү үнээ нэмж улам ядууруулдаг монгол улсад баян ядуугийн туйлаас өөр ирээдүй байхгүй бололтой.
Данх Хүрэлсүх нарыг сайдын албан тушаал зарж байгаа үндэслэлээр хууль хяналтын байгууллагууд шалгах естой.
синга Баярхүү гэдэг дорсгой хужаа МАН-ын хулгай дээрмийг нууж ард түмний толгойг угаах даалгавартай
Африкийн цалин авч америкаас үнэтэй шулаа мөлжөөний үнээр амьдарч цалингаа нэмэхээр түүнээс хамаагүй илүү үнээ нэмж улам ядууруулдаг монгол улсад баян ядуугийн туйлаас өөр ирээдүй байхгүй бололтой.
Африкийн цалин авч америкаас үнэтэй шулаа мөлжөөний үнээр амьдарч цалингаа нэмэхээр түүнээс хамаагүй илүү үнээ нэмж улам ядууруулдаг монгол улсад баян ядуугийн туйлаас өөр ирээдүй байхгүй бололтой.
Оросыг дэмжигч, оросын түрэмгий дайныг зөвтгөдөг монгол хүн бол хамгийн адгийн шаар мөн, гүйцээ
Mundag bichih umaa. Tuunees ingej evlegheen bichihiig surah umsan. Minii zee 9 sard Italy-d hurimaa hiisen. Was Fantastic. Incredibly Beautiful. Unforgettable Momentum.
Minii ach hajuud min zogsch baigaad Mah Ih Ideheer l Ataarhuu bolldog um gej bidniigee ineelgev. Tegsen murtluu zuuhiitei Bansh idie gedeg bn sh dee. Manai nutagt Tsutsgiig ( smetana) zuuhii gedeg um l daa.
Бусад олон дайныг дэмжиж зөвтгөж болно тийм үү
Зөв байна. Ухаант хүмүүсээс хамгийн ӨМХИЙ газар хаана байдаг вэ гэж асуувал ухаантайчууд нь F буюу цахим орчин гэнэ. Маш өмхий хордуулагч газар . Тэр муухай өмхий хорыг түгээж таашаал авдаг нь модон толгойтой хар масс .

Шавийн ишлэл сайхан болжээ.
ЭНД ТЭР ХАА ХОЛЫН ОРОСУУД ЯМАР ХАМАА БАЙНА.ТЭГЭЭД Ч НИЙГМИЙН МАНЛАЙД ЯВЖ ТЭР НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ УДИРДАЖ ЧИГЛҮҮЛЖ, БҮРЭЛДҮҮЛЭХ ҮҮРЭГ НЬ ТӨР ЗАСАГ ШҮҮ ДЭЭ. МОНГОЛ ХҮНИЙ ДОТООД МӨН ЧАНАРЫГ МУУЛЖ БАЯРЛААД ЯАХАВ ЭЭ ХӨ.

" судлаач профессор " - оо хураалагачихаар онцгүй юм аа , " цүнх баригч " биш юм аа гэхэд арай нэг аятайхан " цол " өгчихдөггүй юм байх даа - одоохондоо олхонуд Баярхүү гэж бичиж бай ...
синга Баярхүү гэдэг дорсгой хужаа МАН-ын хулгай дээрмийг нууж ард түмний толгойг угаах даалгавартай
зүрхээ яаж өөрөө ажлуулах юм бэ
Ядуу төрсөний буруу гэж юу байхав дээ. Харин АВИЛГАЛын эсрэг ТЭМЦЭХГҮЙ , БИЧИХГҮЙ байгаа Баярхүү гуай бас Цахийгийн хүү Элбэгдэрж тэргүүтэй нөхөд муухай л харагдаж байна. Сая осол боллоо СТАНДАРТ яагаад АМЬДРАЛД нийцэхгүй байгаа талаар бичээчээ. АВИЛГАЛ ба ГАЗРЫН Наймааны талаар бичээчээ.
тиймээ Орсын их хувьсгалыг ленин сталин хийж сүхбаатар чойбалсан буюу түүний бие төлөөлөгчид их буу пулемёт гранат бирдаан буу винтов өхийг хүсч хувьсгал хийж социализм байгуулж хүн бүр ажил хийдэг ажилгүй хүн байгаагүй малын ашиг шимийг дээд зэргээр авдаг байв Одоо хэдэн зуун үхэртэй мянга мянган малтай мөртөө малаа саадагүй билчээр доройтуулдаг хамтрал байгуулж нийтийн хөдөлмөр хэрэгтэй хувьчилсан хувьдаа авсаны гавяаа гараагүй хувийн хөрөнгө нь хүн чанарыг эвддэг зөвлөлтийн хүн л ёс суртахуунтай улс байна
Чи бол коммунист Зомби бнаа, хурдан үхэж далдарч , нийгэмд тус болж үзээч, хө !
socialism galzuu uvgun .Soliorchighson ddelhiigees gataaad yavchoiihsan zonog uvguniig huuhduud emneleg bish uyunaa gdhd utas compuyteriig ni hori .Ene pizdagiin huuhduud la v vietnam hurmaa hiigeed gadaadad ajilj amirdraad yavj chadahgui bagaa.Uvgunoos guigaad haraad l .Uvuu yadrahdaa huilmd yu bna geed l kkkk/Huuhduud ni pizdanuud

тийм шүү. яг үнэн. улныхан бол улныхан л байдаг юм. өөрсдийн арчаагүй доройгүй, хүмүүжилгүй, боловсролгүй хүмүүс арчаагүй байдлаа бусад уруу чихэж байдаг.
Хүүхдүүдийн амьдрал эм тариа, сургууль, гадаад дотоодод сурах боломж, хүн ардын эрүүл мэнд боловсролын төсөв мөнгө боломжийг хулгайлсан ГЭМТ ХЭРЭГТЭН АВИЛГАЧИД БУРУУТАЙ. ЭНЭ АВИДГАЧДЫГ ДАВРУУЛААД ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ГАРГАСАН БИД БУРУУТАЙ. АВИЛГАЧДЫГ АЛЖ БУУДАЖ УСТГАХГҮЙ АМЬДААРАА ШАТАЖ ҮХЭЖ БАЙГАА БИД БУРУУТАЙ. ДАВАРСАН АВИЛГАЧИД НҮҮРСНИЙХЭН ГЭМТ ХЭРЭГТЭНҮҮД БИДНИЙГ УЛНЫХАН ГЭЖ ДОРОМЖИЛЖ БАЙНА. ҮҮНД БИД БУРУУТАЙ. БИД АВИЛГАЧДИЙГ ГЭМТ ХЭРЭГТЭНИЙГ ХОРВООГООС АРЧИЖ ХАЯХ БОСОХ ТЭМЦЭХ ЦАГ БОЛЖЭЭ/ Авилгалтай тэмцэж байгаа АТГ болон Засаг Төрөө дэмжцгээрээ/
МАН-ын дарга нарыг харын бөө нараар хараалгуулж үр үндсээр нь устгая..
Элбэгдорж хараал хүрсэн байх магадлалтай юм байна.. Хүүхэд нь сая халдлага хийчихсэн үү.Одоо МАН-ын мангайсан нүүрт махан толгойт хулгайч нарын ээлж ирэх нь дээ..
Hogshin zavaan bogs boor ni uned hurehgui bolhoor attarhaad
Hogshin zavaan bogs boor ni uned hurehgui bolhoor attarhaad
Undraliin ger buliig tusgai onchgoi harj uzej bsn hurimiin hosuudaas iluu.Mongolchuud tsarai muutai hymdhan gdg ene hurimaas tod ashiggui gdg ,.Uvgun dondog denduu hymd
Uvgun dondogiin ene speechiig save please
Зэрлэг капитализм, зэрлэг ардчилал нь зэрлэг монголчуудад зохихгүй байна. Харин зэрлэг монголчуудад гагцхүү хүмүүнлэг марксизм, хүмүүнлэг социализм, хмүүнлэг коммунизм л зохино. Марксизм, социализм, коммунизмаас битгий айцгаа. Мраксизм, социализм, коммунизмын замаар замнасан Хятад улс дэлхийн хамгийн хөгжингүй, хүчирхэг улс болж байгааг бид өдөр бүр харсаар байна шүү дээ.
Зэрлэг капитализм, зэрлэг ардчилал нь зэрлэг монголчуудад зохихгүй байна. Харин зэрлэг монголчуудад гагцхүү хүмүүнлэг марксизм, хүмүүнлэг социализм, хмүүнлэг коммунизм л зохино. Марксизм, социализм, коммунизмаас битгий айцгаа. Марксизм, социализм, коммунизмын замаар замнасан Хятад улс дэлхийн хамгийн хөгжингүй, хүчирхэг улс болж байгааг бид өдөр бүр харсаар байна шүү дээ.
Хятад Улс зэрлэг капиталистуудын хөрөнгө оруулалтын ачаар баяжсан
Баярхуу гуай зов л санаа бичсэн байна даа.
Баярхуу гуай зов л санаа бичсэн байна даа.
Unendee odoo ued humuus iiml bolchihood bna daa Gehdee Ataarhaj bga ,uneniig helj bgaag yalgah heregteie bh Gol ni Ardchilal yalaad medeeleld oir bsn nuhud ni Ulsin bsan buhniig, gazarig hurtel unengui shaham avchaad, Avilaga. alban tushaalaar, Turuus ter bumtan boltloo huljigsdiig Buhimdsandaa helj bga nuhud 2 uur shuu Ataarhagchid tiim olon bhgui bgaa bhaa Ard tumneerni tegej helj bolohgui ajil hiih durgui,belenchleh setgelgeetei zalhuu nuhudl ATAARHAGCHID bh gej bodoj bna harin Tur zasag Halamjiin bodlogoosoo tatgalzah hergetei Yalanguya Malchidin ND-g tulnu ch geh shig

Манайхан ч яг л Атаархуу Аглуу шиг улс даа. Уул нь сайн яваа нэгнээ ерөөж байвал зүгээрсэн “ Буянд нь даган баясаж “ . Үнэн зөв л юм бичиж дээ.
Авилгачид Авилгал Хээл Хахуул маш аюултай шүү
баярхүү хэл хил мал хүн дөрөвтэй их тэмцэж гадаад руу хөөж гаргах англи хэлтэн блно ч гэх шиг орос монгол хүнийг маш муухайгаар бичнэ
Барууны орнуудад сайн түүх гэж байхгүй. Дандаа тонон дээрэмдэж алтын нь авч хөгжсөн түүхтэй. Ёс зүйн сайн түүх байхгүй
Тайван байгаад бүтчих яумийг саатуулаад байдагт монголчуудын баяждаггүй үйлийн үр
танай хужаа нар чинь дэлбэлээд явна даа
Монголчууд бүх үеэрээ ядуу нүүдэлчин, малчин,анчин гаралтай хүмүүс гэдгийг дэлхий даяар мэднэ.Угаас олон улсын сэтгэл зүйн судалгаагаар ийм улсын хүмүүс маш атаархуу бас маш их хов ярьдаг. Сул дорой хүмүүс их атаа жөтөөтэй бас хардаж зовж амьдарч дуусдаг. Монголчууд Авилгалаа устгахгүй бол Монгол устах аюулд хүрнэ,муу бүхнийг Авилгал авч ирдэг.

Монголчууд хүн чанартай ард түмэн шүү. Сая ЕДҮ хотхон шатахад Монгол залуучууд хөгшид эмэгтэйчүүд хүүхдүүдээ түрүүлж гаргаад өөрсдөө бусад айлуудыг сэрээж байсан. Түүхэнд Монголчуудад хамгийн их гай болсон нь УРВАГЧ ХОНЗОГНУУР ШУНАЛТАЙ НОЁД мөн АВИЛГАЛын эсрэг тэмцдэггүй байсантай холбоотой. Одоо бидэнд хоёр гурван үеэрээ АВИЛГАЛ ХУЛГАЙгаар баяжсан маш цөөн хэдхэн бүлэглэл ГАМШИГ авчирч байгаа. АВИЛГАЛын эсрэг тэмцэх нь АМИН ЧУХАЛ үйлс юм. Үгүй бол Улс Мөхнө.
30 жил хангалттай. Ажнай Бат-Эрдэнээс мөнгө авч захиалгат өгүүлэл бичдэг Баярхүү пиз даа мэтийг шоронд хий. Ажнай хар хүүрийг салан тусгаарлах гэсэн ялаар шоронд хий.
Яг л тийм байна. Яамаар ч юм
АВИЛГАЛын эсрэг ХҮЧТЭЙ ТЭМЦ. Илүү ХАТУУ ЧАНГА ХУУЛИЙН ТӨЛӨӨ АРД НИЙТЭЭРЭЭ ЖАГС
БИД АВИЛГАЧДИЙГ ГЭМТ ХЭРЭГТЭНИЙГ ХОРВООГООС АРЧИЖ ХАЯХ БОСОХ ТЭМЦЭХ ЦАГ БОЛЖЭЭ Авилгалтай хайр найргүй тэмцэж авилгачидтай хуулийн дагуу зохих ялыг өгөх хэрэгтэй. Авилгал хээл хахуулйн эсрэг хатуу тэмцэх хэрэгтэй. Шүүх АТГ Прокурор олны анхаарал татсан НҮҮРС, НОГООН автобусны талаар арга хэмжээ авмаар байна. Хотын дарга байсан М. Энхболдыг хөрөнгийн эх үүсвэрийг зохих байгууллага шалгах цаг болжээ.
Ardchilal geed dahiad 20 jiliin daraa mongol geh tuuh ch ugui bo mongol undesten tsuunhi bolj uldene baabar enhsaihan elbeg bayr gesen heden hulgaich hyadadiin urs eh oron luugaa durbene America tedend oh zuil 90 ond herhen bank zalgihah hilgai hiihiig zaajaa
Эрхийн балай болчихсон ардууд их байна. Хорооноос мөнгө өгвөл тэгнэ ингэнэ гээд ярьж байхыг телевизээр ч бил үү харсан ...