Архангай аймгийн Их-Тамир сумын нутагт 8.12 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлт тус аймгийн Чулуут сумын төвөөс зүүн урд зүгт 41 км, Булган сумын төвөөс баруун зүгт 51 км, Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр төрлийн хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж буй үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг. Дэлхийн гадаргын хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд ямар нэгэн цэгт хуримтлагдсан энерги сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж, газрын гадаргуугаар тархах үзэгдлийг газар хөдлөх гэдэг. Дэлхийн гадаргуу 20 салангид тектоникийн хавтангаас тогтдог бөгөөд эдгээр нь нэгэндээ түлхэлт үзүүлж байдаг аж.
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл2
монголд хэзээ ч газар хөдлөнө М осквад өндөр барилгх байхгүй шахам 25сая хүнтэй байхад брежневийн 9 давхраас хэд дахин илүүг барих юм орсууд 12 давхраас илүү барихгүйл гэдэг тооцоо байсан Орчин үеийн барилгын бетон цементен хийцийг орсын барилгуудтай харьцуулж 5 кг лантуугаар цохиж үзвэл бетоны марк танигдана унаж яваад морио ханилж яваад нөхрөө гэж бөмбөгдүүлж их бууны сум даахгүй шил нь л хагарч байгаа биз дээ
Магнитуд 12 балл гэдэг дэлхий яг хоёр хуваагдах энирги юм. Харин чичиргээг 10 хүртэл утгаар хэмжинэ.