Манайхан шиг ард түмнээ лайтай их хараадаг улс байхгүй байх. Тэнэг, мангуу, тэмцдэггүй г.м-ээр цааш нь хязгааргүй үргэлжлүүлж болно. Нөгөө талд нь “тэнгэр угсаатай”, “дээд заяатай” г.м магтаал мундахгүй. Аль нь юм ?! Үүнд хариулахын тулд “ард түмэн” хэмээх ойлголтыг тайлбарлах ёстой.
Ард түмэн ба түүний төлөв байдал
Хүмүүний нийтлэгийн цуглуулсан утга олон байдгийн хамгийн их тархсан, албан ёсны ойлголт нь “ард түмэн” юм. Хамгийн түгээмэл тодорхойлолт бол: “ард түмэн бол хэл, газар нутгийн нийтлэг, соёл, ахуйн ойр дөт байдал, түүхэн хөгжлийн нийтлэг, нэг улсад хамаарах байдал зэргээрээ тодорхойлогддог хүмүүсийн түүхэн социал нийтлэг” юм. Шинжлэх ухаанд улс төрийн болон соёл-угсаатны гэсэн 2 утгаар хэрэглэнэ. Улс төрийн утгаараа “үндэстэн” ойлголттой давхцана. Харин соёл-угсаатны утгаараа “этнос” (угсаатан) ойлголттой давхцана.
“Ард түмэн”-тэй их төстэй, бараг нэг эрэмбийн олон ойлголт бий. Жи: нийт хүн ам, нийт иргэд, үндэстэн, угсаатан, монголчууд, түмэн олон, олон түмэн, олон нийт г.м.
Үүний дээрээс “ард түмэн”-тэй төстэй боловч түүний зарим хэсгийг хамарч, төлөв байдлыг илэрхийлдэг олон нийт (масса), үзэгч түмэн (публика), үймсэн түмэн (толпа) мэтийн хэвшиж тогтсон ойлголтууд олон бий. Эдгээрийг ялгаж сурвал тун зүгээрсэн. Нэн эртний үеэс авахуулаад одоо хүртэл ард түмний талаар дүгнэж хэлээгүй нэг ч сэтгэгч байхгүй. Нэр ус, үүх түүх дурдаж ядаргаа болгоод яахав. Гэхдээ нэн эртнээс одоо болтол ард түмнийг үзэх 2 үзэл цаг ямагт өрсөлдөж ирсэн нь одоо ч хэвээрээ. Нэг нь ард түмэн бол түүхийг бүтээгч, нийгмийг хөгжүүлэгч гол хүчин гэсэн санаа, нөгөө талаас ард түмэн бол идэвхигүй олонхи бөгөөд түүх, нийгмийн дэвшлийг зөвхөн бүтээлч цөөнх буюу хаад ноёд, язгууртан, удирдагчид, суут хүмүүс хийдэг гэсэн санаа юм. Аль алийг нь нотлох үй түмэн хөдөлбөргүй баримт бий. Аль нь вэ ? Энэ асуулт буруу. Учир нь ард түмэн зарим үед аймшигтай их хүчээр хорвоог ч эргүүлж чадна, зарим үед хүлцэнгүй, идэвхигүй, үхээнц байдалд хэдэн зуунаар ч байж чадна. Мөн зөв зохион байгуулдаг төртэй бол ард түмэн гайхамшигт бүтээн байгуулалт цогцлуулж чадна. Харин одоо бол ард түмэн ямар үед идэвхи гаргадаг, ямар үед сул дорой байдаг вэ гэж асуух нь зөв.
Үүний тулд монголын нийгмийг шинжлэх үзэх ёстой. Надаас “ард түмэн” ярьж байгаад яагаад “нийгэм” рүү орчихвоо гэж асууна. “Ард түмэн” бол олон хүн, бүх хүн гэсэн утгыг илэрхийлнэ. Харин нийгэм бол хүмүүсийн хоорондын харилцаа, харилцан үйлдлийн болон нэгдэн нягтрах хэлбэрүүдийг багтаасан хүмүүсийн нийтлэг юм. Энэ өгүүлэлд “ард түмэн”, “нийгэм”-ийг төстэй талаас нь авч үзнэ.
Атомжсан ба хэт хэрэглээний нийгэм
Өнөөгийн монголын нийгэм: 1. Нийгмийн голлох харилцаанаас тасарсан атомжсан хүн, 2. Эд мөнгийг шүтэх үзэлд суурилсан хэт хэрэглэгч, 3. Зөвхөн хувийн эрх ашгийг дээдлэгч хэт аминч хүмүүсээс бүрдэх болжээ. Энэхүү үзэгдэлд олон янзын шалтгаан байгаа ч гол нь социал уламжлалт харилцааг эвдрэхэд хүргэсэн хэрэглээний соёл юм. Үүнийг шинжлэх ухаанд “консюмеризм” гэж нэрлэдэг.
Тайлбар: Ихэд түгсэн “хэрэглээний нийгэм” нэр томъёо явцуу юм. Учир нь аль ч нийгмийн аль ч хүн хэрэглэгч байдаг. Хуучин нийгэмд бол хүн амин зуулгын хэрэгцээгээ л хангах гэж зүтгэдэг байсан бол орчин үеийн нийгэмд хэрэглээнээсээ хэт давсан, яг хэрэглээний төлөө биш, харин хэрэглээний бэлэгдлийн төлөө зүтгэдэг болсон учраас “хэт хэрэглээний нийгэм” гэх нь зөв. Атомжсан нийгэмд байгаа хүн зөвхөн өөрийнх нь хувийн амьдралтай холбоотой шийдвэрийг сонирхож, улс төрийг хэрэглээ талаас нь хардаг, харин хүмүүсийг улс төрийн бүхэллэг болгон нэгтгэдэг нам, ҮЭ, ТТБ зэрэг аливаа нийтлэгт элсэхээс татгалзана.
Хувь хүний бие даасан байдал аливаа ёс суртахууны үүрэг, социал харилцаанаас дээгүүр тавигдана. Энэ тохиолдолд бусдын төлөө төдийгүй, өөрийнхөө төлөө хүлээх хариуцлага үгүй болно.
Хүмүүсийн харилцаа өнгөц, богино хугацаатай, тасралтат шинжтэй болно. Хүмүүсийн харилцаа нэг талаас аливаа хүнийг “гадны хүн” гэж үзнэ, нөгөө талаас хүмүүсийг зах зээлийн нүдээр буюу бас л хэрэглээ мэт үзэх “горимд” оруулна. Энэ нь олон хүнийг хамраад ирэхээрээ “нийгмээс бөөнөөр нь хасах” гэж социологчдын нэрлэдэг парадоксыг үүсгэдэг. Ийм нөхцөлд олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдын тоо улам бүр багасна. Хэрэв олон хүн оролцсон гэж нэрлэж болох эсэргүүцэл болсон хэдий ч түүнд оролцогсод эсвэл голдуу ганцхан шалтгаанаар цугладаг, эсвэл “уур нь хүрсэн” хэсэг хүнийг л хамардаг. Эв нэгдлийн мэдрэмж, харилцан хамааралтай, харилцан туслалцах мэдрэмжээр нэгдсэн, нэгтгэгч үр нөлөө бүхий эсэргүүцэл улам бүр багассан.
Улс төрийн сөрөг хүчин задран сарниж, туйлын олон янзийн бүтэц, өнцөг, хөтөлбөр, үзэл, үйлдэл бүхий хэсэг бусаг хүмүүсийн эвлүүлэг (мозаика) болно. Сөрөг хүчнүүд өөр хоорондоо ялгаатай төдийгүй, голчлон эвлэршгүй зөрчилтэй байдаг учраас анхнаасаа холдон хөндийрсөн шинжтэй болдог. Иймээс сөрөг хүчнийг нэгтгэх боломж нэн багасна.
Сөрөг хүчний хөндий хүйтэн байдал нь үзэл санааны зөрчлөөс эх авсан мэт гаднаа харагддаг ч сонгуульд санал өгөхдөө хүртэл тархай бутархай оролцдог. Хэд хэдэн удаа тархай бутархай сонгуульд оролцож, ялагдсаныхаа дараа “одоо бид юу ч хийсэн ялгаагүй, юу ч бүтэхгүй” гэсэн фаталист (заяа тавилантайгаа эвлэрэх) үзэлд автдаг. Ингээд улс төрийн итгэл үнэмшил, байр сууриа мөнгөөр үнэлэх зам руу хальтардаг. Ийм итгэл найдвараа алдсан фаталист үзэл нь нийгмийн идэвхигүй, гутранги байдлыг өдөөн дэвэргэдэг. Хамгийн хорлонтой нь хүмүүс бие биедээ итгэхээ байж, адилхан сэтгэдэг хүмүүсийг ч гэсэн нэгдсэн хүчтэй холбоо байгуулж, нэгдэн нягтрах чадамжгүй болгодог.
Энэ бүхэнд олон хүчин зүйл нөлөөлдөг ч эрэмбэлээд үзвэл дараах 3 хүчин зүйл нөлөөлдөг. Энэ нь:
- Бие хүний аминч үзэл
- Хэт хэрэглээний соёл
- Нийгмийг хэсэгчлэн хуваадаг социал-дарвинист, тодруулбал либерал үнэт зүйлс, үзэл суртал болно.
Эдгээрийг гадаадаас туйлын идэвхитэйгээр, мөн түрэмгий аргаар бидний ухамсарт нэвтрүүлсэн. Өнөөдөр улс төрийн идэвхитэй хүмүүсийн “хэл амаа ололцох” чадвар, мөн сөрөг хүчин улс төр, эдийн засгийн баримжаагаа алдаж улам бүр сул дорой болсон 2 том хүчин зүйл “зовлон тарих” болов.
Аминч үзлийн соёл, үнэт зүйл баримжаа болсноор улс төрийн идэвхи гэгч зүйлийг шахан зайлуулж байна. Өөрөөр хэлбэл хувийн амьдралынхаа хүрээнд хэт их анхаарснаас “нийтийн” улс төрийн аливаа өөрчлөлтийг үгүйсгэх болов.
Улс төрийн аливаа үзэл суртал нийгмийг дайчлах боломжоо алдав. Жи: Намуудын хэнд ч хэрэггүй мөрийн хөтөлбөрүүд. Өөрөөр хэлбэл, нэр хүнд, ирээдүйн сайхны төсөөлөл, хамтын ажиллагааны хөтөлбөр зэргийн үүрэг уналтад орж, оронд нь таашаалд дурлах (гедонизм), эд баялагт тэмүүлэхийн ач холбогдол үлэмж ихсэв. Саяхан болтол хүмүүс нийтийн үйл хэрэг (res publica) гэдгийг хамтран зүтгэж, харилцан туслалцаж, хамтдаа амжилт олно гэж үздэг байсан бол одоо нийтийн үйл хэргийг зөвхөн хэрэглээний аминч үзлийн үүднээс хардаг болов. Энэ нь улс төрийг таваар мөнгөний харилцаанд татаж оруулах таатай нөхцөл болдог. Ингэснээр манай нийгэмд хувийн сайн сайхан байдал, тав тухаас бусад бүх зүйлсэд хайнга, хүйтэн цэвдэг хандах суурь үзэгдэл бий болж, нийгмийн болон нийтийн гэх мэдрэмж, сэтгэлийн тэмүүлэл бууран доройтож байна.
Нийтлэг ашиг сонирхлын үндсэн дээр нэгдэн нягтрахыг хувийн эрх чөлөөг хязгаарласан, хувийн цаг заваа үрсэн “дэмий ажил” гэж үзэх болов. Ингэж үзэхээс ч өөр арга байхгүй. Учир нь ямар ч хувь хүний эргэн тойронд нийтийн үйл хэргийн төлөө биш, харин зөвхөн өөрийнхөө эрх ашгийн төлөө зүтгэж нийгэмд өндөр байр суурь эзэлсэн хүмүүс “үй түмээрээ” байгаа учраас тэр. Ингээд “нийгмийн шударга ёс”, “тэгш эрх”, “эрх чөлөө” мэтийн ойлголтууд дайчлах нөлөөгөө алдаж, утгаа санаагаа алдсан “хоосон үг” болон хувирав.
“Нийгмийн сайхан амьдрал” хэмээх илүү өргөн, гүнзгий утга “хувийн сайхан амьдрал” хэмээх явцуу ойлголтод ялагдав. Нийгмийн шийдлийн дурын асуудалд “би юу олж авах юм”, “надад юу ногдох юм” гэж хандах болов. Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс бол яршиг л байна. Сүүлдээ бүр үндэсний нэгтгэгч үзэл санаанаас татгалзах болж байгаа нь дэндүү их аймшиг юм. Эх оронч үзэл, улс орон, ард түмний хувь заяатай холбоотойгоо мэдрэх мэдрэмж үнэт зүйлс байхаа болив. Нийгмийн тэмцэл, нийгмээ элдэв аюулаас урьдчилан сэргийлэх, эх оронч үзэл, нийгмийн зорилго, бүх нийтээрээ нэгдэх зэрэг ойлголтуудын хүч, нөлөө ихээхэн суларч, “хөөгдөн зайлах” (остракизм) хэмжээнд хүрчээ. Нийтлэг ашиг сонирхлын аливаа санааг эргэлзээтэй, инээдтэй, тэр ч байтугай ухаангүй явдал гэх үзэл зонхилох болов.
Одоо бол нийтлэг ашиг сонирхлын оронд ганцаарчилсан байдлаар, саланги тусгай оролдлогоор, онцгой их зөрчилгүйгээр илүү дээд анги, элит давхарга руу шилжин орох гэсэн аминч хандлага зонхилох болов.
Атомжсан хүн уран бүтээл, дэвшил, идеалд үнэнч байх, нийгмийн идэвхийг үгүйсгэдэг. Ингэснээр нийтийн орон зайг хувийн амьдралын нарийн ширийн зүйлс, ахуйн элдэв зовлон зүтгүүрээр дүүргэдэг. Ингээд “бид” гэсэн ойлголт “би” гэсэн ойлголтоор солигдож, “бид” ойлголтыг хүмүүсийн ухамраас шахан гаргав.
Атомжсан хүмүүсийн ухамсар бодитой бишийн зэрэгцээ аливаа таагүй үзэгдлээс зугтах (эскапизм) хандлагыг бий болгодог. Ингэж зугтаад “нийгмээс гарч болохгүй” тул атомжсан хүн хэрэглээний болон эрх мэдлийн түвшингөөрөө “бусдын дор орохгүй”, “бусадтай адил” буюу “бусдаас дээгүүр” байхыг эрмэлзэх ба энэ нь албан тушаал хийгээд бренд хөөцөлдөх үзэгдэл рүү хөтөлдөг. Энэ үзэгдэл зөвхөн “харагдах байдал” болохоос биш, нийгмийн үзэл санаа, итгэл үнэмшил, эрдэм мэдлэг, байр суурийг илэрхийлж чаддаггүй.
Ингээд “нийгмийн хүн” ойлголтыг “аминч хүн” гэсэн ойлголт орлох болж, нийгмийн идэвхитэй иргэн хар амиа хичээсэн аминч хүнд ялагдаж байна. Хэрэглэгч аминч хүмүүсийн дийлэнхи олонхи нь ямар ч хариуцлагагүй байдаг. Иргэн байснаас хэрэглэгч байх нь хамаагүй дээр гэх үзэл бий болов. Жи: улс төрийн жагсаал цуглаанд очиж байснаас хямдарсан бараанд очерлох нь хавьгүй илүү. Эсвэл интернетийн сүлжээгээр “заавар зөвлөгөө” өгөх нь бүр ч амар…
Хэрэглээний аминч үзэл нь хүний дотоод ертөнц хийгээд хүмүүсийн хоорондын итгэмжит харилцааг эвддэг. Ингээд хувь хүн өөрийгөө нарцисс (зөвхөн өөрийгөө хайрлагч) болгон хувиргадаг. Нарцисс хүмүүсийн сонирхлыг зөвхөн зугаа цэнгэл л татдаг. Учир нь зугаа цэнгэл бол хүнээс сэтгэн бодохыг огт шаарддаггүй цорын ганц үйл юм.
Аминч хүний хувьд гэр бүл нь “нийгмийн үүр” биш, харин түүний “хоргодох газар” болон хувирна. Атомжсан хүн төрөл садан (гэр бүл), нөхөрсөг холбоо (жижиг бүлэг) гэсэн хоёрхон зүйлд тулгуурлах ба энэ нь нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах иргэний санаачлагын түвшинд хэзээ ч хүрч чаддаггүй. Сүүлийн үед гэр бүл, нөхөрсөг холбоогоо хүртэл хохироож, орь ганцаараа “сайхан амьдрах” гэсэн эрмэлзэл цөөнгүй бий болсон нь зүгээр л аймшигт зэрлэгшил юм. Жи: төрсөн гэрээсээ хулгай хийх…
Гэр бүл болон микро бүлгийн хүрээн дотор хувь хүнд ямар нэг хэмжэээгээр тусалж болох боловч нийгмийн орчныг өөрчилж чадахгүй, зөвхөн дасан зохицоход л хүргэдэг. Иймээс зарчмын шинжтэй нийгмийн томоохон өөрчлөлтөд хүргэдэггүй. Аминч хүмүүс нийгмийн өөрчлөлт байтугай наад захын эрх, эрх чөлөөгөө хангаж чадахгүй.
Атомжсан хүн өөрийнх нь улс төр-нийгмийн идэвхгүй байдлын үр дүнд эрх, эрх чөлөөгөөрөө хохирч байгаагаа мэддэггүй, мэдэрдэггүй.
Энэ нь нийгмээс хөндийрөх, нийгэмд дургүйцэх үзлийг (апатия) бий болгоно. Атомжсан аминч хүн улс орны хэмжээний буюу макро асуудлыг огт үл сонирхоно, зөвхөн “ам хэлээрээ” заавар зөвлөгөө өгнө, ингээд л түүний “нийгмийн идэвхи” дуусна. Харин өөрийнх нь эд хөрөнгө, тав тухад аюул учирвал түүнийг бүх нийгмийн асуудал мэт томруулна, дэлхийгээр нэг хашгирна.
Энд бид олон хүнтэй хамт амьдарч байгаа мэдрэмжээ алдсан, бодит байдлаас хэт холдож хөндийрсөн явцуу үзэл, үйлдлийг илт ажиглаж байна.
Тэд “би юуг ч өөрчилж чадахгүй”, “авилгын сүлжээг хэн ч дийлэхгүй” гэсэн үхээнц бодлоор өөрийгөө тайвшруулдаг, улмаар энэхүү үхээнц, гутранги үзлээрээ бусад хүмүүсийг хордуулдаг. Энэ үйлдлээрээ атомжсан аминч хүмүүс нийгмийн баялгийг цөлмөгч харгис хүчинтэй хамтран ажиллаж, шууд утгаараа тэднийг гэмт хэрэг үйлдэхэд нь хамтран оролцож, биечлэн тусалдаг.
Тэд явцуу ашиг сонирхол, сэтгэлгээний хязгаарлагдмал цар хэмжээнийхээ улмаас өөрийнхөө микро ертөнцийн хүрээнээс хэзээ ч илүү гарч чадахгүй.
Атомжсан аминч хүмүүс зөвхөн бэлэгдлийн тэмцэл л хийж чадна. Жи: монголыг болон төр засгийг муулсан ертөнцийн гурав, шүлэг зохиох (олигтой шүлэг зохиож ч чадахгүй, голдуу нэрд гарсан хуучин шүлгийг зохиомжлон өөрчилнө), мэргэн цэцэн үг (афоризм) иш татах, элдэв хошин шог зураг, фото зургийн эвлүүлэг хийх г.м . Дашрамд бэлэгдлийн тэмцэл хийх монгол уламжлал одоо болтол оршсоор байгаа. Жи: Манжийн эсрэг тэмцэхийн тулд морь уралдуулах нь тэмцлийг зугаа цэнгэлтэй хослуулах нь “сонгодог монгол” арга юм. Эсвэл хэт гэнэн, биелэхийн аргагүй эрс тэс шаардлага тавина. Жи: Цагдаад нэг асуудал гарахад цагдааг татан буулга, шүүхэд нэг асуудал гарахад шүүхийг татан буулга, эсвэл УИХ-ыг тараа, ЗГ-ийг огцруул г.м “хэт өндөр” шаардлага байнга тавина. Иймд шаардлага 30 гаруй жил тавьж байгаа боловч ганц ч Ерөнхийлөгч огцроогүй, ганц ч УИХ тараагүй. Манайд ЗГ огцорсон тохиолдол олон буй ч ард түмний шаардлага гэхээсээ эрх баригчдын дотоод зөрчлөөс болж унасан байдаг. Мөн өөрөө огт хөдлөхгүй атлаа бусдыг тэмцэлд уриалан дуудах “моод” ихэд дэлгэрсэн. Сүүлийн үед бэлэгдлийн тэмцэлд хамгийн тохиромжтой суваг нь нийгмийн сүлжээ болж байна. Сүүлийн үед “сүлжээний түмэн” гэсэн шинэ ойлголт хүртэл гарсан.
Нийгэмдээ хөшүүн цэвдэг, нийгмийн асуудалд хайнга, харин хувийн асуудалдаа хэт мэдрэг ханддаг атомжсан аминч хүмүүс ямар нэг шинэчлэл хийж, эрүүл, хөгжингүй нийгмийг байгуулж чадахгүй.
Тэд өөрийнхөө ахуйгаас холдон хөндийрсний улмаас бусад хүмүүс ахуйг нь удирдахад хүргэдэг. Өөрөөр хэлбэл тэд макро (том) ертөнцөд амьдрах орон зай, байр сууриа микро (жижиг) ертөнцөд амьдрах орон зай, байр сууриар сольж арилждаг. Ийм арчаагүй хүмүүсийг удирдах туйлын амархан. Зөвхөн хэрэглээний үнэт зүйл ноёрхсон нийгмийг плеонекси (илүү их юмтай байх) гэж нэрлэдэг бөгөөд ийм нийгэмд ашигч, завшаанч, амиа бодох, амины хожоо, заль луйвар зонхилж, эв нэгдлийн үнэт зүйлсийн дагуу амьдрах хүсэл маш их буурна. Ингэснээрээ гаж нийгэм бий болно. Гаж нийгмийг ард түмний нэрийг барьсан бэртэгчингүүд удирдахаар системийн нуралт болдог. Бэртэгчин үзэл зонхилсон нийгэмд ард түмэн тэнэг байхаас өөр зам байхгүй. Үүний эсрэг нийтийн, ард түмний, үндэсний бодлого явуулж, системээр нь өөрчлөх тэмцэл явуулж баймаажин энэ тэнэг байдлаас гарч чадна.
Суут Платон “иргэний идэвхигүй байдлын (пассивность) төлөөсөнд хорон муу ёрын засаг бий болдог” гэж сургасан нь одоо ч хүчинтэй гэж санана…
За ингээд монголчуудынхаа хамаг муу муухайгийн чинь шалтгааныг дурдаж дууслаа. Муу муухай ч юу байхав, байж байгаа царайг чинь харууллаа. Одоо ард түмэн, түүний дотор Та яагаад тэмцэхгүй байгаагийн учрыг олсон бол би ихэд баярлана. Манайд сайн зүйл, сайхан эхлэл олон байгаа ч үүнийг зориуд дурдсангүй. Одоо 2 сонирхолтой асуулт үлдэнэ. Нэгдэх асуулт: Дээр дурдсан муу муухай ганцхан Монголд байна уу, дэлхийн бусад улсад байгаа юу ?! Байлгүй яахав, ийм хандлага дэлхий нийтэд ихээхэн түгсэн. Одоо монгол баагий санаа амарна. Дэлхий дахин маньтайгаа адилхан л юм байна. “Чи яагаад муу авсан юм ?” “Манай ангийнхны ихэнхи нь (эсвэл бүгдээрээ) муу авсан.” Энэ бол хүүхдийн гэнэн тэнэг зан юм.
Аминч байж болно, гэхдээ улсаа сөнөтөл амиа бодож болохгүй, хэт хэрэглэгч байж болно, гэхдээ хулгайлах, дээрэмдэх аргаар хэт хэрэглэж болохгүй, атомжиж болно, гэхдээ өөрийнхөө эрх ашгийг улс нийгмийн эрх ашгаас дээр тавьж болохгүй. Үгүй ядаж, хувийн болон нийгмийн эрх ашгийг адил тэнцүү түвшинд байлгаж болох…
Хоёр дахь асуулт: Аминч, хэт хэрэглээнд автсан, атомжсан нийгмээс салах арга байгаа юу ?! Байхаар барах уу, асар олон арга зам, гарц байгаа…
Одоо надаас шаардана. Тэгвэл чи тэр мундаг арга зам, гарцаа зааж өг. Уучлаарай эрхэм ээ, чамайг хамтран тэмцэх дор хаяж 100 хүн цуглуулж чадсан үед чинь би арга зам, гарц зааж өгч болно. Түүнээс гадна намайг “бэлэн” гарц, “саадгүй” арга зам заадаг “ид шидтэн” биш, жирийн нэг монгол судлаач гэдгийг харгалзах ёстой.
Харин энэ удаад бол “Хувьсгалт онолгүйгээр хувьсгалт хөдөлгөөн байж болохгүй” гэсэн Ленин багшийн үгээр хариулах байна…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Сэтгэгдэл63
33 жил тэнэг гэдгээ батлан харуулсан.
МАН-ын данжаадууд ,сайд Хүрэлбаатарыг хүлээсэн баахан хятадууд энд тэндгүй казино тоглоцгоож МАН-ын хятад оруулах хууль шиидвэрийг хүлээцгээж байна.
21 настай байж бүтэлгүйн бүх шалтгаанаа халамцуу байсан сүүлийн 33 цагт бүгдийг бүү тох. Ухаантай үгүйгээ мэдмээр байвал мөнгөө үзүүл гэдэг үг бий. Монгол, монголчууд мөнгөө үзүүл. Мөнгөтэй хэдхэн хүнээ хэн бэ гэдгийг хар. мөнгөгүйчүүдээ бас тогтож сайн хар kkkk
Ardchilal geed daraagiin 20 jild mongol undesten America indainchiid adil mongol d helmegdsen tsuunhi bo Ardchilal gedeg utga ni ene
Багаараа ажилладаг байгууллага, гэр бүлээрээ ах дүү нараараа нэгдмэл хөдөлдөг айл амжилтанд хүрч байна.
Ардын Намынхны албан тушаалын наймаа ийм байдалд хүргэсэн. Албан тушаал авахын тулд намд мөнгө төлнө. Ардын нам сайдын албан тушаал зарж ийм байдалд оруулсан.Одоо ч энэ наймаа үргэлжилсээр Оюун-Эрдэнэ намынхаа аль мөнгөтэй баян тарган улсад сайдын албан тушаал зарсаар байна.
Алив нийгмийн, Улсын, ард тумний амьдрал, хогжил бух зуйл удирдагчлаас ихээхэн хамааралтай, Дээд удирдлага нь хун чанартай, зов хумуужилтэй, дун нуруутай Бол олон тумэн тууний аясаар нь явчихдаг, Харин элдэв ааш аягтай, шуналтай, худалч, хулгайч торолхийн тийм хумуужилгуй юмнууд удирдлагад гараад ирвэл олон тумэн нэг л мэдэхэд биш болоод замбараагуй, идэвхгуй, арга залиар амьдрах гэсэн бодолтой болоод ирнэ, Жишээлбэл: Элбэгдоржорхуу хумуус Улс нийгмийг удирдвал тэр улс сонгох талруугаа орон, Элбэгдорж 8 жил Еронхийлогч хийсэний дараа Монголын ард тумэн маш хачин байдалтай Болсон, сайн удирдагч 1990 оноос хойш одоог хуртэл гарч ирсэнгуй, одооны энэ Хурэлсух, Занданшатар, Оюунэрдэнэ нар Бол Улсыг, Нийгмийг, хун ардыг Элбэгдоржийн уетэй алилхан болголоо, Адгийн 3 шаар……….Ганхуягт талархдаг, зов л юм ярьдаг хэлдэг, Бух зуйл удирдлагаас шалтгаална
Ард түмний дунд гамин цэргийн бага дарга Хүй Сю жан гэдэг алдар цолыг хүртсэн Хүрэлсүх төрсөн эм хүний салтаа саам даарах тэдийд ажлаа өгч байсан. Одоо 6 хүн галд шатаж амь насаа алдчихаад байхаад надад хамаагүй шоо гэж хошногоо ухаж үнэрлэн хэвтэж байгааг юу гэж үзэх вэ..
Алив нийгмийн, Улсын, ард тумний амьдрал, хогжил бух зуйл удирдагчлаас ихээхэн хамааралтай, Дээд удирдлага нь хун чанартай, зов хумуужилтэй, дун нуруутай Бол олон тумэн тууний аясаар нь явчихдаг, Харин элдэв ааш аягтай, шуналтай, худалч, хулгайч торолхийн тийм хумуужилгуй юмнууд удирдлагад гараад ирвэл олон тумэн нэг л мэдэхэд биш болоод замбараагуй, идэвхгуй, арга залиар амьдрах гэсэн бодолтой болоод ирнэ, Жишээлбэл: Элбэгдоржорхуу хумуус Улс нийгмийг удирдвал тэр улс сонгох талруугаа орон, Элбэгдорж 8 жил Еронхийлогч хийсэний дараа Монголын ард тумэн маш хачин байдалтай Болсон, сайн удирдагч 1990 оноос хойш одоог хуртэл гарч ирсэнгуй, одооны энэ Хурэлсух, Занданшатар, Оюунэрдэнэ нар Бол Улсыг, Нийгмийг, хун ардыг Элбэгдоржийн уетэй алилхан болголоо, Адгийн 3 шаар……….Ганхуягт талархдаг, зов л юм ярьдаг хэлдэг, Бух зуйл удирдлагаас шалтгаална
Алив нийгмийн, Улсын, ард тумний амьдрал, хогжил бух зуйл удирдагчлаас ихээхэн хамааралтай, Дээд удирдлага нь хун чанартай, зов хумуужилтэй, дун нуруутай Бол олон тумэн тууний аясаар нь явчихдаг, Харин элдэв ааш аягтай, шуналтай, худалч, хулгайч торолхийн тийм хумуужилгуй юмнууд удирдлагад гараад ирвэл олон тумэн нэг л мэдэхэд биш болоод замбараагуй, идэвхгуй, арга залиар амьдрах гэсэн бодолтой болоод ирнэ, Жишээлбэл: Элбэгдоржорхуу хумуус Улс нийгмийг удирдвал тэр улс сонгох талруугаа орон, Элбэгдорж 8 жил Еронхийлогч хийсэний дараа Монголын ард тумэн маш хачин байдалтай Болсон, сайн удирдагч 1990 оноос хойш одоог хуртэл гарч ирсэнгуй, одооны энэ Хурэлсух, Занданшатар, Оюунэрдэнэ нар Бол Улсыг, Нийгмийг, хун ардыг Элбэгдоржийн уетэй алилхан болголоо, Адгийн 3 шаар……….Ганхуягт талархдаг, зов л юм ярьдаг хэлдэг, Бух зуйл удирдлагаас шалтгаална
Асуудлын гол нь Нам гэдэг байгууллагыг хулгай хийж сурсан авлигачин хулгайчууд санхүүжүүлж дарга удирдагчдаар нь тэнэг маанагдуу улсыг томилж тэдний тэнэг мангарыг нь ашиглан хулгай хийж идэцгээдэг.Одоогийн дарга нарыг харцгаа. Дандаа боловсрол муутай галч цэргийн бага дарга хийж байсан мангардуу улсыг томилчихсон байгааг ..
ГАНАА ЧИ ҮНЭХЭЭР ЭНЭ ӨГҮҮЛЛИЙГ СУДАЛГААТАЙ, САЙН ТУНГААЖ МАШ ЗӨВ СЭДЭВЭЭР БИЧЖЭЭ.НЭГ ХҮН АХ ДҮҮГЭЭРЭЭ НИЙЛЖ АМЖИЛТ ОЛЖ БАНА ГЭСЭН КОММЕНТ БИЧСЭН НЬ ЭЭ ЗАЙЛУУЛДАА НӨГӨӨ Л ХЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ШУНАЛЫН УУТ БОЛСОНОО МЭДЭРДЭГГҮЙ ТЭНЭГ ГЭЖ БОДОВ. ЭНЭ НИЙТЛЭЛИЙН ӨГҮҮЛБЭР БҮР ХҮНД НЭГ ЮМ БОДОГДУУЛЖ ТӨРД ГАРСАН БЭРТЭГЧИНГҮҮД, ХУЛГАЙЧИД, ХӨРӨНГӨ ХӨЕӨӨЛЖ ЦУСЛАХЫН ТУЛД ЭХНЭР ХҮҮХЭД, ЭХИЙГЭЭ Ч ЗОЛИХООС БУЦАХГҮЙ ХАР ЧӨТГӨРҮҮД ҮҮНИЙГ УНШААСАЙ, ӨӨР ДЭЭРЭЭ БУУЛГАЖ ХАРЬЦУУЛААСАЙ ХЭМЭЭН БОДОДУУЛАВ. ГАНАА ЧИ СЭТГЭГЧ ШҮҮ, МАШ ЧАНАРТАЙ НИЙТЛЭЛД ТАНЬ БАЯРЛАВ. УНШААД ӨӨРИЙН ЭРХГҮЙ ӨӨРИЙН ТАЛААР ЭРГЭЦҮҮЛЭХЭД ХҮРЭВ.
МАН-ын дарга нарын дунд хаалтаа хааж нээж 4 аргын тоо бодож чаддаг нь тун ховор...Пинтүү толгойлсон боловсролгүй хулгайч Хүрэлсүх сонгуулийн мэтгэлцээнээс байнга зугатаж тойрч байсныг санацгаа..
Сайн нийтлэл, баярлалаа
орос оронд саяхан бас нэг зуун жилийн ой боллоо энэ бол агуу их халимаг гаралтай дэлхийн их хувьсгалын багш В И ЛЕНИН юм порт артурт баатар цагаан хааны номхон далайн флот устгасны дараа хаант орос цэрэг эдийн засаг суларсныг мэдээд германууд довтлон эзэлсэнийг орсын ард түмнийг нэгтгэн дарж билээ гуравдахиа германиуд өөр дүрээр гарч ирснийг агуу удирдагч ПУТИН оросын ард түмнийг нэгтгэн тулааны талбарт ялалт байгуулж байна мянган жилийн дайнд орос славян ялсаар иржээ
AT the end you are another hopeless mongol dreamer only and your kid are as well
Ойлгомжтой шүү, нийт иргэдийн 80 хувь нь усан динэг, батлагдсан зүйл
Хүрэлсүх бол Сү Батболдын угаадсыг долоогч уяаны нохой нь мөн. Хүрэлсүгийг иалаас хонгойиг хоол зээлсэн туранхай тэнэмэл хогийн нохой байхад нь олж авч тэжээж бордоод өөрийнхөө эрх ашгийг хамгаалагч уяаны нохой болгоод авчихсан.
Одоо монголчууд боломжийн амьдралтай хөрөнгөтэй орлоготой болчихсон болохоор тэмцэх шаардлага байхгүй болчихсон. Орлого цалин бага бол Солонгос, Япон,баруунд ажил хийгээд амьдарчихна. Төр,засаг сайн муу хамаагүй, хил нээлттэй байхад л болдог. Дэнж жалганы хүн биш дэлхийн хүн болсон. Онол энэ тэр падгүй. Төр ядуу хэсгээ тэжээхэд болно,
МАН хятадуудыг оруулж ирж тэжээх гэж үхэн хатан зүтгээд байдгийн далд учир юу вэ? МАН Бээжингээс хятад оруулна гэж амлаад мөнгө урьдчилж аваад идчихсэн үү? Одоо барьцаанд орчихоод байна уу..
Ард түмэн зөвхөн мөнгө хөрөнгөний төлөө тэмцдэг юм биш л дээ. Ард түмэн шударга бус явдал, дарангуйллын эсрэг тэмцдэг юм. Чи юу ч ойлгоогүй, мэдэхгүй хэвтэж битгий "том том" юм ярьж бай... Судлаач Х.Д.Ганхуяг.
Ямар эргүү ста вэ
Зэрлэг капитализм, зэрлэг ардчилал нь зэрлэг монголчуудад зохихгүй байна. Харин зэрлэг монголчуудад гагцхүү хүмүүнлэг марксизм, хүмүүнлэг социализм, хмүүнлэг коммунизм л зохино. Марксизм, социализм, коммунизмаас битгий айцгаа. Марксизм, социализм, коммунизмын замаар замнасан Хятад улс дэлхийн хамгийн хөгжингүй, хүчирхэг улс болж байгааг бид өдөр бүр харсаар байна шүү дээ.
Мал минь Хятадын эдийн засаг, нийгэм нь капиталист болсоны хүчинд хөгжсөн. Зөвхөн төрийн удирдлага нь социалист. Тэнэгээ нууж явбал өөрт чинь өлзийтэй
Эхний өгуулбэр нь ёстой хөөрхөн бас үнэн. 2 гараар дэмжиж байна
Ард түмэн бол цагаан цаас. Мао. Толгой буруудвал нурууг нь ташуурд. Харин хаан буруудвал ард түмнийг нь шийтгэ. Чингисхаан
Мэдлэггүй сайхан сэтгэл тэнэгийн төрсөн дүү.
Дээдчүүл суудлаа олохгүй бол доодчуул гүйдлээ олохгүй. монголын төрд шургалсан хоосон толгойтой, худалч. хулгайч, авилгачин түшмэдүүдийг устгаагүй цагт ард түмний аж амьдрал, ёс зүй дээрдэхгүй. Илэрхий том хулгайч дээрэмчид тодорхой байхад төр хөдөлж чадахгүй байгаа нь мафийн том сүлжээ дээр байгаа нь ойлгомжтой байна.
Элбэгдорж, Х.Баттулга нарын гар хөлүүд толгой руу нь өтгөн шингэнээ асгаж байхад дуугардаггүй хар сүргийг ард түмэн гэхгүй.
Ийм л дебил юм боддог, ярьдаг хүмүүс байна гэхээр аймшигтай
Ийм л дебил юм боддог, ярьдаг хүмүүс байна гэхээр аймшигтай
Элбэгдорж. Баттулга мэтийг сонгодог эргүү илжигнүүд шүү.
Хайхалтай. Намууд нэгдээчээ МАНАНг арчаачээ
Монголын төрд төрийн зөвлөх, амьдралын их ухаантай нэр хүндтэй аав хүн, онолч, судлаач нарын баг хэрэгтэй болжээ. Нийгэмд тийм сайн шилдэг хүмүүс олон л байгаа.Тийм хүмүүс нэг хэсэг нь дэндүү даруу, эрх мэдэлтэй зөвлөх болоё гэж хэзээ ч хэлэхгүй. шилдэг судлаачид их төлөв зөрүүд зантай ч айх хэрэггүй. Үнэнийг зоригтой хэлдэг, бодит байдлыг сайн дүгнэж чаддаг, онол сэтгэлгээ сайн хүмүүсийг ард түмнээрээ хэлэлцүүлж байгаад олигтой цалин амлаад ч болов олох, толгойг нь ашиглах хэрэгтэй байна. Өөрийгөө харуулж чадсан сайхан хүмүүс хажууд л байх юм.

Ardchilal gedeg bol mungu buh zuiliig munguur l hemjine ard tumen uls undesten gej baihgui er bol uls tur bol usa angle d heden buleglel company l ezediin husel ard tumen medeh zuil baihgui
Ардын Намынхны албан тушаалын наймаа ийм байдалд хүргэсэн. Албан тушаал авахын тулд намд мөнгө төлнө. Ардын нам сайдын албан тушаал зарж ийм байдалд оруулсан.Одоо ч энэ наймаа үргэлжилсээр.Шударга үнэний дүрд тоглогч Данх Оюун-Эрдэнэ намынхаа аль мөнгөтэй баян тарган улсад сайдын албан тушаал зарсаар байна.
Женкогийн төлбөрт бичээч ажилдаа орсон уу
Энд хэнийг ч нэр дурдаагүй, мөн хэнийг ч муулаагүй, бас сайлаагүй. Энд зүгээр л монголчуудын дунд бий болсон гаж үзэгдлийн тухай бичсэн. Өөрөөр хэлбэл чам шиг лаларын бэртэгчний тухай бичсэн. Уншаагүй байж хуцаад л, лалар чинь...
Женкогийн төлбөрт бичээч ажилдаа орсон уу
Одоо наад захын хэдэн мал нийлчихээд л өөрсдийгөө ард түмэн гэж орилдог болсон байна.
Ванька пытается сбежать в США. 43 тысячи российских граждан были задержаны на южных границах США в 2023 году. Для сравнения - в 2021 году таких было всего 4 тысячи. Об этом пишет The Economist. Больше всего задержанных (не считая граждан стран Латинской Америки) — из стран БРИКС — России, Индии и Китая. В 2023 году на юге были задержаны 42 тысячи индийцев и 24 тысячи китайцев (в 2021-м — 2600 и 450 соответственно). Но если россияне в основном пытаются попасть в США через южные границы, то индийцы и китайцы также пытаются заехать в Штаты через Канаду.
Материаллаг юманд шунадаг хүн аминч байдаг.
Үнэн гэж энэ л байна. -Үнэнтэй эхлээд эвлэрнэ -Өөрчлөлт хийхгүй байсаар байвал юу болох вэ? бодох -Дараа нь Би Бид өөрчлөлт хийх Хүсэл Зориг байна уу гэж өөрсдөөсөө асуух -Хүсэл Зориг нь байна гэж үзвэл юу хийх вэ? гэж эргэцүүл -Муу муухай хүмүүс дээр чинь байгаа үед муу муухай аргаар нь л тэмцэж унагах нь зөв болно

Сайдын албан тушаал олирахиуддаа зарж голийж бүдүүрч байгаа Данхын толгой цагаан сарын ууцны оронд хуйхлаад тавьчихмаар их махтай болсон байна.
Яг одоо байгаа нийгэм, хүмүүс анзаарч мэдэрч л байгаа судлаач яг л гаргаж ирсэн байна.Би ч бас бялуунаас нь амсаж, нөлөөлж чадахгүйгээс хойш тэр чаддаг бүлэглэлүүд нь улс төрөө хийцгээнэ биз гээд огт улс төр сонирхож үзээгүй амин хэрэглээгээ л боддог бас буруу л юм байна даа.
Сайд ханштай. Зарж байгаа гэдэг нь тов тодорхой шүү дээ. Ард түмэн доромжлуулж хандаггүй
Сайд ханштай. Зарж байгаа гэдэг нь тов тодорхой шүү дээ. Ард түмэн доромжлуулж хандаггүй
Сайд ханштай. Зарж байгаа гэдэг нь тов тодорхой шүү дээ. Ард түмэн доромжлуулж хандаггүй. Бид ийм хүнийг дахин сонгож байгаа нь нүгэл. Монгол орноо үр хүүхдийнхээ ирээдүйг үгүй хийж байгаа юм. Бүх хүнд улс төр хамгийн их хамаатай шүү.

"Кто умеет вводить толпу в заблуждение, тот легко становится её повелителем; кто же стремится образумить её, тот всегда бывает её жертвой" - Г.Лебон
All bad deeds connected with fake anti corruption efforts don't go further UNPUNISHED.
Это же хороший афоризм,нравиться.
Это же хороший афоризм,нравиться.
Mengend synasan ard tymen teneg gedgeen haryylaad bna syy dee!!!terees gargaj baigaa byheniig esergyyzene,er ni ta nariin yaria heliig yildel yhaaniig oilgohoo bailaa???????????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!21 zyyniihaan gedeg ene delhiin haana yabaagaan saitar oilgo?....Mongol dotooddoo hiij baigaa har hel am,haraal jatgaan zogsoo,baingiin bye byenee nozoj dairdagaa zogsoo,ene byhenees chini bolj osol abaari,gemtel bertel,bair oron sataj taagyi ebchinyyd bainga nyyrlej baina,ami amian boddogoon zogsoo,ard tymenii ylamjlalaas syralz,delhiid baihgyi ulamjlalttai ard tymen suu.odoo delhiin bidnii 1990 onoos emneh yeryy yabchgaaj baina?....ene ni delhiin handlagiin ikhenh hybiig ezeldeg yhaan baij dee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Ardchilal gedeg mongol undesten mongol ulsiig uusgah ustgah gadnii arga zam daraagiin 20 jild mongol tuuhiig ustgaj America Indian adil uldeh bo
Ardchilal gedeg mongol undesten mongol ulsiig uusgah ustgah gadnii arga zam daraagiin 20 jild mongol tuuhiig ustgaj America Indian adil uldeh bo
Тэгээд хэт их атомжиж байгаад цөм нь хуваагдаад дэлбэрэх бий дээ монголчууд?
Монгол улс залуухан түүхтэй. Хүүхдээрээ хүмүүс