sonin.mn

Азийн санхүүгийн 17 дахь форум 1-р сарын 24-нд Хонконгод эхэлжээ. Хоёр хоног үргэлжлэх форумд банк санхүү, арилжааны салбарын 3000 гаруй төлөөлөгч оролцож байна. “Хятад дахь боломж” ярилцлага форумын хөтөлбөрт орж байгаа бөгөөд Хятадын эх газрын зах зээлийн шинэ боломж, Хонконгийн оролцоо, тэдний үүрэг, давуу талын тухай хэлэлцэх гэнэ.


Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Ли Жячао форумын нээлтэд, “Нэг улс хоёр систем” Хонконгийн санхүүгийн салбарт хэтийн боломж авчирч, Хонконгийн банк санхүүгийн салбарт ноцтой хүндрэл тулгарсан үед өрнүүн хөгжүүлсэн юм. Хонконг “супер харилцагч”, “супер нэмүү өртөг бүтээгч” байж, Ази тив болоод дэлхийн олон компани, эдийн засгийн цогцуудад боломж нээж өгнө гэв.


Г.Бямба