Хятад, Франц хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт 1-р сарын 25-нд Хятадын үндэсний театрт болж, Ши Жиньпин цахимаар үг хэлжээ.
Ши Жиньпин: "60 жилийн өмнө Хятад, Франц дипломат харилцаа тогтоосон нь олон улсын харилцааны түүхэнд томоохон үйл явдал болсон юм. Дарга Мао Зэдун, генерал Де Голль нар ер бусын мэргэн ухаан, эр зориг гаргаж Хятад, барууны орнуудын солилцоо, хамтын ажиллагааны үүд хаалгыг нээж, хүйтэн дайны үед дэлхий дахинд итгэл найдвар авчирсан билээ. 60 жилийн турш, Хятад Францын харилцаа нь Хятад улс болон барууны орнуудтай харилцах харилцааны тэргүүн эгнээнд байж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгч, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Шинэ эриний сорилтуудын өмнө Хятад, Франц дипломат харилцаа тогтоох үеийн анхны зорилтоо баримталж, ирээдүйд чиглэн, үргэлжлэн урагшлах зоригтой байх ёстой" гэжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн цахимаар үг хэлэхдээ "Өнөөдөр бид 1964 онд тогтоосон аугаа зорилтоо түшиглэн, хоёр ард түмний хэрэгцээ шаардлагад нийцсэн төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдалд тустай түншлэлийн харилцааг хамтран байгуулахын төлөө тууштай хамтран ажиллах ёстой. Хятад улстай хамтран дэлхийн сорилтод хариу арга хэмжээ авч, олон улсын хямралыг зохицуулахад Франц улс бэлэн байна" гэсэн байна.
Г.Бямба
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл2
Европын орнуудад ардчилсан эрх баригч биш, эх оронч эрх баригч дутагдаж байна.
Энэ хэнд хамаатай юм