ТОКИО, 2024 оны нэгдүгээр сарын 29 /Kyodo/. Нарны хавтангууд нь Нарнаас эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй байсны улмаас унтраагаад байсан сарнаа буугч аппарат ажиллаж эхэлсэн тухай Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ өнөө өглөө мэдээллээ.
Сарыг судлах ухаалаг буугч аппарат буюу SLIM-ийн нарны зайн хавтангууд одоо ажиллаж байна гэж тус агентлаг үзэж байна. Япон улс нэгдүгээр сарын 20-нд Сарны гадаргуу дээр аппаратаа буулгаснаар манай гаргийн дагуул дээр төхөөрөмжөө газардуулсан тав дахь орон болсон юм.
JAXA-гийн мэдээлснээр, мэргэжилтнүүд ням гаргийн оройноос хойш SLIM-тэй холбогдож байгаа бөгөөд буугч аппарат Сарны гадаргууг судлах ажлаа үргэлжлүүлж байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл5
Оросыг дэмжигчид Япон аппарат хамраараа сарны шороо хатгасан гээд байсан юу болов
Сансар амаргүй шүү...газар дээр зүв зүгээр ажилдаг юм, сансарт гараал ажиллахаа байдаг нь нийтлэг тохиолддог үзэгдэл юм. Тиймээс, улс орны хөгжлийн тодорхой хэмжээнд харуулах ч бас ч гэж зүгээр л үүгээр энэ улс мундаг тэр улс тийм гээд шууд дүгнээд байдаг эд биш. Жишээ нь электроникоор Тайвань маш өндөр хөгжсөн улс мөн. Тэдний хөөргөсөн хиймэл дагуулууд бараг алдаагүй ажилсан нь үнэн. Энэ бол тэдний индастри сайн байгааг харуулсан 1 үзүүлэлт мөн. Гэхдээ, тэд хэдхэн хиймэл дагуул гаргасан учир шууд л Тайван сансарт мундаг гэж хэлэх боломжгүй.
Японы аппарат хамраараа газар хатгасан нь Жакса-гийн өөрийн мэдэгдэл шүү. түүнээс болоод нарны хавтан ажиллахгүй байсныг эргүүлж тойруулж байгаад цэнэглээд авсан бол яаж ийж байгаад траст гэдэг хийгээр үлээдэг юм энэ тэнд нь байвал босгоод авч болох байх.
Хөөрхий,,,, муу луна 25,,,хэлэх ч үг алга,,,
Сэтэгл амарлаа. Туйлын хөдөлмөрч, ямагт шинийг эрэлхийлэгч, зорьсондоо хүрч байж л дэвшлийг авч ирдэг япон хүмүүст баяр хүрэгье ээ.