“Одоогоор Хятадын үйлдвэрлэлээс илүү сайн арга байхгүй”. БНСУ-ын “Korea Economy” хэвлэл тус орны автомашины компаниудад тулгарч буй хүндрэлийн талаар мэдээлэхдээ ийн бичжээ. Америкийн Засгийн Газар Хятадад чиглэсэн экспортын хяналтаа чангатгасаар байгаа учраас Хятадын батарейны материалаас ихээхэн хамааралтай БНСУ-ын автомашины компаниуд сул зогсох болсон байна. Иймээс эдгээр аж ахуйн нэгжүүд өргөдөл гаргаж, Хятад улсад тавьсан хязгаар хоригоо сулруулж, тус улсаас батарейны эд анги, түүхий материал худалдан авахыг зөвшөөрөхийг Америкийн Засгийн Газарт уриалжээ.
Нөгөө талд Америкийн "Тесла" компани ч адилхан “толгойны өвчин”-тэй. Тэдний үйлдвэрлэсэн "Cybertruck" хэмээх шинэ цахилгаан автомашины батарейны үйлдвэрлэл гацаанд орсон учраас Хятадын батарейны эд ангийг худалдан авах шаардлагатай болсон аж.
Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "БНСУ-ын аж ахуйн нэгж, АНУ-ын компани, мөн Засгийн Газар, бизнесийн салбар бүгд “шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд Хятад улсыг тойрч гарч чадахгүй” гэдгийг ийн харуулж байна.
Хятадын аж үйлдвэр, мэдээллийн технологийн ажил хариуцсан байгууллага нэгжээс гаргасан тоо баримтаас харахад, 2023 онд Хятадын цахилгаан автомашины хөдөлгүүрийн зориулалттай батарейны экспорт 127.4 ГВт цаг болсон нь 2022 оны мөн үеийнхээс 87.1%-иар өсөн, зах зээлд эзлэх хэмжээгээрээ долоон жил дараалан дэлхийд тэргүүлсэн байна. Үүнд, Европт хамаг их экспортолсон ба дараа нь Америк, Зүүн өмнөд Ази жагсжээ.
Хятадын суудлын автомашины зах зээлийн мэдээллийн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Цүй Дүншү ХТРТ-д ярилцлага өгөхдөө, "Хятадын цахилгаан хөдөлгүүрт ашиглах батарейны үйлдвэрлэл орлуулагдашгүй давуу талтай. Яагаад гэвэл уг батарейг үйлдвэрлэх гол чухал материалыг Хятад улс өөрөө үйлдвэрлэдэг учраас үйлдвэрлэлийн бүрэн сүлжээ дамжлагатай болсон юм. Тоо баримтад харуулснаар, автомашины хөдөлгүүрт ашиглах лити-ион батарейны салбарт Хятадын компаниуд зах зээлийн 60 орчим хувийг эзэлж байна" гэв.
Үүний зэрэгцээ, Хятад улсын үйлдвэрлэсэн батарей чанар сайтай, үнэ хямд байдаг учраас улс орнуудын цахилгаан автомашины компаниудын халуун хүрээллийг олсоор байгаа юм. 2020 онд Германы "Фольксваген" компани Хятадын батарей үйлдвэрлэгч компанид шууд хөрөнгө оруулалт хийсэн анхны олон улсын автомашин үйлдвэрлэгч компани болсон юм. "Фольксваген" компанийн төсөөллөөр, тус компани 2030 он гэхэд дэлхийн зах зээлд борлуулалт сайтай бүх төрлийн автомашины хөдөлгүүрт ашиглах батарейны нийт зардлыг 30 хувиар буруулж чадах аж.Өөрөөр хэлбэл АНУ, БНСУ-ын Засгийн Газар тулгарсан асуудлыг тойрч гарч чадахгүйгээс хойно “толгойны өвчнөө” эмчлэх нь чухал
" гэжээ.
Г.Бямба
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл1
...халуун хүрээлэлийг олсоор байгаа юм. Хятад найруулга уу