Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31, замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж буй. Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/-өөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл амарч байх үеийн тээврийн хэрэгслийн тоог хичээл орж байх үетэй харьцуулсан судалгааг хийсэн. Судалгаагаар хичээл амарсан үед өдөрт 347 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн бол хичээл орж байх үед 429 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, 19.1 хувиар өссөн байна. Мөн хөдөлгөөн зохицуулалт хичээл амарсан үед 3294 байсан бол орж байх үед 3598 болж, 8.4 хувиар өссөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, хичээл орох үеэр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг гэсэн үг.
Мөн удахгүй Сар шинийн баяр болох тул замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэнэ. Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байгаа. Тухайлбал, нэгдүгээр сарын 6, 7, 13, 14-ний амралтын өдрүүдэд хөдөлгөөн зохицуулалт 2212 байсан бол нэгдүгээр сарын 20, 21, 27, 28-нд 2997 болж, 26.1 хувиар өссөн бөгөөд цаашид ч хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх юм. Иймээс ЗХУТ, ТЦА-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлт ирүүлсний дагуу олон нийтээс санал авч байна.
Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой. Саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал ажлын гурван өдөр авч, олонхын саналыг үндэслэн шийдвэр гаргах юм.
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл13
Ene arga hemjeegee urgeljluuleh shaardlagatai
Mongolchuud her zereg bertegchin bolsniig ene sanal asuulgaas haraarai. Zuvhun ooriigoo, zuvhun onoo margaashaa boddog jijigjeen ard tumen bolsniig iltgeh chanartai sain sudalgaa bolno. Sudlaachid uuniig ug n ashiglah yostoi yum, uchir n DAN sistem yumuu utasnii dugaaraar burtgej baigaa tul itgemjlel saitai
эд нар дандаа ядуусын эсрэг юм санаачлана,наадах чинь 2-3 машинтай хүмүүст түйч падлийгүй,чадвартай нэг нь энэ цагаан сараар дахин нэгмашин авч машины тоо улам ихсэнэ,харин ганц амжиргаа цагаантай баагий ажлын 3 хоногоо алдаж улам ядуурна МАаНагуудаа !!!
Ene arga hemjeegee urgeljluuleh shaardlagatai
Би л лав дахин нэг машин худалдаж авахаар шийдээд байгаа шүү,,,
тэгш сондгойгоор явах нь зүйтэй
сунгах хэрэгтэй
Тэгш сондгой яах вэ.. Энэ гөлийсөн мөсөө эхлээд арилгаач ээ..
2 mashin
Нямабаатар тэргүүтэй хотын удирдлагуудыг зам давсны оронд хужир цацаж гөлийсөн мөс үүсгэж хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан хэргээр шүүх хууль хяналтын байгуулагууд цаг алдалгүй шалгах естой. Мөн давсны цавчаа явагдсан эсэхийг тогтоох..Хичнээн олон хүн энэ хиймэл хальтирганаас болж амь насаа алдаж эд хөрөнгөөрөө хохиров гэдгийг тогтоох естой.
Замын түгжрэлийг арилгах ямарч бололцоогүй энэ үед ганц зөв арга нь тэгш, сондгойгоор автомашинуудыг хөдөлгөөнд оролцуулах явдал юм. Хэрэв тэгэхгүй бол бүгдээрээ л ажлаа амжуулж чадахгүй хохирч байна. Тэгш сондгойгоор нэгэнт яваад сурчихсан болохоор өдөрт ядаж л 2 ажил амжуулч чадаж байна.
Ingej baixaar xotiin tovooroo toirog uusgeed neg chigleliin xodolgoontei bolgomoor ium
Манайд тэгш сонлдгойгоос өөр сонголт үлдээгүй, 2020 оноос л эхлүүлээд энэ хугацаанд юмаа хийчих байсан юм даа.Бусад орон ковидын үеэр хамгийн их ажил амжуулчихжээ. хятад вьетнамыг хар. тэндэх элчингүүд хэлж ярьдаггүй юм уу энд ингээд амжуулаад бн гэдгийг...