МОСКВА, 2024 оны нэгдүгээр сарын 30 /kommersant/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ОХУ-тай газар нутгийн маргааныг зохицуулж, найрамдлын гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлэв. Үүний зэрэгцээ К.Фүмио Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ өргөжүүлэхээ мэдэгджээ.
“Украины эсрэг Оросын түрэмгийллийн улмаас Япон-Оросын харилцаанд хүнд нөхцөл байдал үүссэн боловч Япон улс нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлэх, энхийн гэрээ байгуулахад чиглэсэн бодлогыг тууштай баримталсан хэвээр байна" гэж Ерөнхий сайд Японы парламентад үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
К.Фүмио хэлсэн үгэндээ, тус улсын эрх баригчид бусад улс орнуудтай харилцаагаа хөгжүүлэхээр төлөвлөж байгааг дурдаад Украины нутаг дэвсгэрт мөргөлдөөн болж байгаатай холбоотойгоор хууль дээдлэх ёс, хүний эрхэм чанарыг хамгаалах шаардлагатай байна хэмээн мэдэгджээ.
Японы Ерөнхий сайд цааш нь хэлэхдээ, Украины нутаг дэвсгэрт болж буй байлдааны ажиллагаа олон улсын дэг журамд томоохон сорилт учруулж байна гэв. Тиймээс Япон улс Оросын эсрэг хориг арга хэмжээ авах, Украинд дэмжлэг үзүүлэхийг тууштай дэмжинэ. К.Фүмио мөн Орос, Умард Солонгосын цэргийн хамтын ажиллагааны тухайд санаа зовниж байгаагаа илэрхийллээ.
Найрамдлын гэрээ байгуулах асуудлаар Оросын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийх нөхцөл бүрдэхгүй байна гэж Японы Ерөнхий сайд 2022 оны сүүлчээр мэдэгдэж байв. 2023 оны нэгдүгээр сард Оросын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко мэдэгдэхдээ, Японы эрх баригчид “Оросын эсрэг бодлогооосоо” ухрахгүй байгаа тул тус улстай хэлэлцээ хийх боломжгүй гэжээ. К.Фүмио өнгөрсөн 10 дугаар сард мөн Москватай найрамдлын гэрээ байгуулахад чиглэсэн бодлогоо Токио үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байлаа.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл13
Яргачин Путин ТЭР удахгүй цэвэрлэлээ амсана Гитлёрийн дээр бичигдэж түүхэнд хар нэрээр энэ яргачин дурсагдана Энэ яргачин энэ дэлхийгээс зайлахад амар амгалан ирэх болно Оросууд яргачнаа зайлуулах үүргээ хийх ёстой
Орос Курилын арлуудын талаар Японд маш тодорхойгоор асуудал дууссан "ЗАКРЫТО" гэж хэлсэн.
Тэнэг минь чи хохолууд Украйнд амьдарч байсан Оросуудыг хэрхэн яргалж байсныг мэдэх үү??? Хэдэн арваар нь шатааж байсан түүх хүртэл бий шүү
Ямар шалтгааны улмаас найрамдлын гэрээ байгуулах гээд байгаа юм бэ?
Тэнэг хог минь Энх тайвнаар зэрэгцэн оршихын тулд л байхгүй юү даа өөр ямар шалтгаан байдгийн.
Тэнэг чекистийн сүнс, соц үеийн амьд Зомби нууд юм болгоныг хардахымаа !
Азийн Япон шовинист Оростой найрамдлын гэрээ байгуулахгүй.Хятад Солонгос Вьетнам ч Уралаас нааш нутаг нь байхгүй Европ дээд төрөлтөн Оросуудыг авч хэлэлцдэггүй.
Путиныг үхсэний дараа л Курилын арлуудыг авах талаар ам ангайгаарай !
Путиныг үхсэний дараа л Курилын арлуудыг авах талаар ам ангайгаарай !
Орос Курилын арлуудын талаар Японд маш тодорхойгоор асуудал дууссан "ЗАКРЫТО" гэж хэлсэн.
Japan orosiin esreg dainiig demjij baigaa ni uursdiiguu horloj baigaa Japan dainaar huutsulduh bolson
өдсийн бишүү дээ
1905 онд япончууд порт артурт довтолж баатар цагаан хааны номхон далайн флотыг бут ниргэн түүхтэй ууний дараа орос суларсныг мэдсэн кайзерийн герман тэргүүтэйй ёвропчууд орос руу дайрсан ЛЕНИН германд эзэлсэн газар нутгийг өгч версалын гэрээ байгуулсан ЗХУ-ыг байгуулж ЗХ Украйн улс байгуулсан Украйны бүрэлдэхүүнд дэлхийд хосгүй тэргүүний ухамсартай тэмцэгчид болох украйныг ирээдүйд өөрчлөх домбаасчуудыг украйны бүрэлдэхүүнд нэгтгэн өгсөн үнэхээр тэмцэгчид босогчид байсан нь одоо харагдаж байна бандерууд украйны рейхс фюрер кох украйны ултай нацистуудыг бэлтгэжээ